70382348

info@umch-tender.kh.gov.mn

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалтын байдлыг шалгасан дүнгийн тухай

Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хөлдөж, улс оронд их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа явц байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах, малын эм, биобэлдмэлийн хадгалалт,хамгаалалт, чанар, аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 13-21-ний хоорондхийлээШалгалтанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймгийн Мал эмнэлгийн албад хамрагдлаа.

 

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

1.Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар, лабораториор шалгагдсан эсэх,сери дугаар, үйлдвэрлэсэн хугацаа;

2.Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хадгалалт, хамгаалалт, вакциныгзориулалтын газар болон эм зүйн технологийн шаардлага хангасан нөхцөлд хадгалж буй эсэх, /дулаан, гэрэл, чийг, хөргөх систем, шүүгээ, тавиурууд гэх мэт/;

3.Мал эмнэлгийн албаны хөргүүрт ашиглагдаж буй улсын баталгаажуулалтад заавал хамрагдах хэмжүүр, хэмжих хэрэгслийн загварын туршилт, ашиглалт, баталгаажуулалт, хэмжил гүйцэтгэх аргачлалын мөрдөлт;

4.Вакцин хадгалах хөргүүрийн техникийн тодорхойлолт,  аюулгүй болон ашиглах зааврын хэрэгжилт;

5.Вакцин хадгалах хөргүүрийн хүлээж авсан болон хүлээлгэн өгсөн актыг тус тус шалгалаа.

 

Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл

Аймгуудын мал эмнэлгийн албанд вакцин хадгалах зориулалтын хөргүүртэй камер 2012 он хүртэл байгаагүй бөгөөд Мал эмнэлэг, үржлийн газар 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендер зарлаж, нийлүүлэгчээр “Төгс үчинбэр” ХХК шалгарсан байна. Тус компани 2012 онд вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжийг 16 аймаг, УМЭАЦТЛ, МЭЭСБУЛ-т тус тус нийлүүлж, суурилуулсан байна. Уг вакцин хадгалах хүйтэн хэлхээний иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж нь хөргөлтийн гадна төхөөрөмж, автомат удирдлага, сэнстэй ууршуулагч, хүйтэн хэлхээний камераас бүрдсэн ба 2-8 хэмийн дулаанд вакцин хадгалах 360 литрийн багтаамжтай, 220/240V 50 Нz хүчин чадалтай ажилладаг байна.

ОХУ-ын Засгийн газраас Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2011 оны 681/25 дугаартай гэрээний дагуу ОХУ-ын Бүх оросын мал амьтныг хамгаалах төсвөөс Мал эмнэлэг, үржлийн газар 3 удаагийн тээвэрлэлтээр нийт 74540 л буюу 37270 мянган тун болонэхний ээлжээр 2011 оны 09-р сарын 20-ны өдөр 9,30 мянган тун, хоёр дахь ээлжээр 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “А, О” хэвшлийн 13,940 мянган тун, “О”  хэвшлийн 45,0 мянган тун, 3 дахь ээлжээр  2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 13,985 мянган тун малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх “А, О” хэвшлийн, “О” хэвшлийн вакциныг хүлээн авсан байна.

д/д

Аймаг, нийслэлийн нэр

1-р ээлжийн вакцин

2011-09-21

2-р ээлжийн вакцин

2012-04-24

3-р ээлжийн вакцин

2012-10-17

2013 оны Вакцины үлдэгдэл

2013-05-20

/литр/

/мян, тун/

/литр/

/мян, тун/

/литр/

/мян, тун/

/литр/

/мян, тун/

1

Хэнтий

3761

1881

5712

2856

7955

3977.5

3833.8

2043.6

1916.9

1021.8

2

Сүхбаатар

4797

2398

6066

3033

   

640.8

320.4

3

Дорноговь

2591

1295

2844

1422

       

4

Дорнод

2691

1345

3313

1657

   

60.6

30.3

5

Говьсүмбэр

363

182

465

232

3750л

1875,0

   

6

Төв

2477

1238

2890

1445

650

325

   

7

Улаанбаатар

779

389

836

418

       

8

МЭҮГ-ын нөөц

1142

571

6764

2922

1865

932,5

   

9

МЭХ

       

6215

3107,5

6215

3107.5

10

Сүүлд нэмэгдсэн мэдээ