70382348

info@umch-tender.kh.gov.mn

Химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тухай

МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай” хуулиуд болон Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заагдсан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж,илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахаар Шалгалтыг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт 2013 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 03-ны хооронд, Улаанбаатар хотод 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.

Шалгалтанд хамрагдсан асуудлууд

Уг шалгалтанд Дархан-Уул аймгийн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Сэлэнгэ аймгийн “Хөтөл шохой үйлдвэр” ХХК, Орхон аймгийн “Эрдмин” ХХК, Улаанбаатар хотод “Цэцүүх трейд” ХХК, “Реактив” ХХК-иудын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт, Байгаль орчны сайдын 2000 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын дагуу бүртгэл хөтлөдөг эсэх, ашиглагдаж буй химийн бодисууд нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт”-д хамаарч байгаа эсэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар  сарын 03-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа зэрэг асуудлыг хамруулан шалгалаа. 

Хяналт шалгалтаар 5 ААНБ-ын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, химийн бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөлреагент  бодисын  хэрэглээ, ашиглалт, зарцуулалтын тайлан, химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл хөтлөлт, ашиглаж буй химийн бодисуудад эсрдлийн үнэлгээ хийлгэсэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж байгааг шалгасан.

Өмнөх шалгалтын талаар:

2012 онд химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 21 аймаг, нийлэлийн 337 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан шалгалтын дүнгээс үзэхэд улсын хэмжээнд ойролцоогоор 1890 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 54287,5 тн үлдэгдэл нөөцтэй байгаагаас 562 нэрийн 316 тонн чанарын шаардлага хангахгүй химийн бодис хадгалагдаж байна. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймагт хугацаа нь дууссан 200 л онгоцны бензин, Дорнод аймгийн “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодлууд, Налайх дүүрэгт хуучин шилний үйлдвэрийн агуулахад 1 тн хүнцэл, Өвөрхангай аймагт ашиглагдахгүй болсон 30 тн ургамал хамгаалах бодис буюу пестицид, Завхан аймагт чанарын шаардлага хангахгүй болсон 150 л бензин гэх мэт хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодисууд аймаг, нийслэлийн хэмжээнд стандартын бус агуулахад хадгалсаар байна.

Замын-Үүд боомтоор 153 аж ахуйн нэгжийн нийт 348 удаагийн импортоор  20197.38 тн, 18300 л, 43,3 ш химийн хорт болон аюултай бодис, 10 аж ахуйн нэгжийн  нийт 40 удаагийн импортоор 3212 тн, 2400 ш тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд /нэвтэрсэн байна. Тус боомтын хяналт шалгалтын явцад 16 аж ахуйн нэгжийн  959 тн химийн хорт болон аюултай бодисыг экспортлогч оронд буцааж, импортлоход тавигдах бусад шаардлагыг зөрчсөн 11 аж ахуйн нэгжид нийт 1.521.600 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна.

Баянхошуу боомтоор 2 аж ахуйн нэгжийн нийт 8 удаагийн импортоор 503  тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн. Үүнээс “Шейман” ХХК-ий импортолсон 11 төрлийн 84,4 тн химийн хорт болон аюултай бодис нь дагалдах баримт бичгийн зөрчилтэй, тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, дохио үг байршуулаагүй байсан тул Химийн хортой болон аюултай бодисын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын дагуу 250.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан хилээр нэвтрүүлсэн байна.

Сүхбаатар боомтоор 25 аж ахуйн нэгжийн нийт 48 удаагийн импортоор  8413.3 тн химийн хорт болон аюултай бодис, 7 ААН-ийн нийт 168 удаагийн импортоор 13077.5 тн шингэрүүлсэн шатдаг хий, 14 ААН-ийн нийт 347 удаагийн импортоор 48232,7 тн тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд / аммоний нитрат, натрийн нитрат// нэвтэрсэн байна.

Хяналт шалгалтын явцад 250 кг хлор, 189,6 тн аммоний нитрат, 30.7 тн химийн хорт болон аюултай бодис тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчлийг илрүүлж саатуулсан байна. Пенетрон Монгол ХХК-ий 5,3 тн химийн бодисын тусгай зөвшөөрөл ирсэн тул бодисыг буцаан олгож, хуулийн дагуу 300 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Бичигт боомтоор 2 компаний нийт 2 удаагийн импортоор 112 тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодол, түүний үлдэгдэл хаях цэг шаардлага хангахгүй байгаа тул аймаг, нийслэлийн хэмжээнд химийн бодис, аюултай хог хаягдлыг хаях зориулалтын цэг, талбай,  улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан химийн хорт болон аюултай бодисыг хадгалдаг нэгдсэн агуулахтай болох нэн шаардлагатай байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ний өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн үүд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Сүхбаатар дүүргийн 12 хороо Сэлбэ голын эрэг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны 51 дүгээр байрны орцонд тус тус мөнгөн ус асгарсан байсныг цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээ шуурхай авч ажилласан байна.

Үүнд:

  • Тухай бүр МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториос шинжээч томилогдон хөрс, ус, агаараас 3-4 удаагийн давтамжтай дээжүүдийг авч нийтдээ 180 гаруй дээжинд шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна.
  • БОХНЯ-нд тухай бүр хандан мөнгөн ус алдагдсан үед авах арга хэмжээний заавар, мөнгөн усыг саармагжуулах зөвлөмж гаргуулж аймаг орон нутгийг мэргэжил арга зүйгээр тогтмол хангаж ажилласан.
  • ОБЕГ-тай хамтран асгарсан мөнгөн усыг саамаржуулан хоргүйжүүлж, дахин дээжлэлт хийж бохирдсон газар, талбайд нөхөн сэргээлт хийж аюулгүй болгосон.
  • Мөнгөн ус алдагдсан байдал, түүний шинж чанарын талаар нийт 15 телевиз, 5 радиод ярилцлага өгч анхааруулах, сэрэмжүүлэх мэдээллийг иргэд, ААН, байгууллагад өгсөн.
  • Мөнгөн ус алдагдсан талаар болон авсан арга хэмжээний тайлан мэдээг Монгол улсын Шадар сайд, УИХ-ын байнгын хороонд тус тус хүргүүлж мэдээллээр хангаж ажилласан байна.

Шалгалтанд хамрагдсан ААНБ-иудад өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаварын биелэлт:

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд 2 удаа улсын байцаагчийн 12 заалттай албан шаардлага өгснөөс 9 заалтыг биелүүлж 3 заалт хэрэгжүүлээгүй 75% хэрэгжилттэй байна. “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-нд улсын байцаагчийн 6 заалттай албан шаардлага өгснөөс 5 заалтыг биелүүлж 1 заалт хэрэгжээгүй 83,6% хэрэгжилттэй байна. “Эрдмин” ХХК-нд улсын байцаагчийн 7 заалттай албан шаардлага өгснөөс 7 заалтыг 100% хэрэгжилттэй байна. “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.6 дэх заалтуудад тус тус заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага химийн бодисын тусгай зөвшөөрлийг олгодог болно.

Импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон байдал.

  • 2007 онд давхардсан тоогоор 191 аж ахуйн нэгж /135 аж ахуйн нэгж, 2 иргэн/-д давхардсан тоогоор 1821 нэрийн бодис импортлох тусгай зөвшөөрөл,
  • 2009 онд давхардсан тоогоор 194 аж ахуйн нэгж /159 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 2928 нэрийн нийт 171512,3 тн 6781 ширхэг, 506 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох тусгай зөвшөөрөл,
  • 2010 онд давхардсан тоогоор 334 аж ахуйн нэгж /256 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 3037 нэрийн 683046,3 тн 1365650 ширхэг, 11900 флакон, 1922 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл,
  • 2011 онд давхардсан тоогоор 180 аж ахуйн нэгжид 1508 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл,
  • 2012 онд давхардсан тоогоор 281 аж ахуйн нэгжид 2824 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.

Шалгалтанд хамрагдсан объектын  талаархи товч мэдээлэл

Уг шалгалтанд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, “Цэцүүх трейд” ХХК, “Реактив” ХХК зэрэг 5 ААНБ-иуд хамрагдлаа. Үүнд:

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь Монгол улсын авто зам, барилгын салбарын үндсэн төмөр хийц иржгэр ган туйван \арматур\ гөлгөр ган туйван булан төмөр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байна.

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн судалгаа шинжилгээний төв нь өөрийн үйлдвэрийн төмрийн хүдрийн орд газруудаас олборлож байгаа төмрийн хүдэр баяжмал, эцсийн бүтээгдэхүүн төмөрт хайлшууд галд тэсвэртэй материал болон дотоодоос импортоор нийлүүлэгдэж байгаа бүхий л төрлийн материал, түүхий эдийн найрлага, шинж чанарыг шинжлэх, сорилт туршилтын ажлыг явуулж дүгнэлт гарган үйлдвэрийн технологийн дамжлагын бүх үе шатанд хяналт, судалгааны бааз суурь болж салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэтийн төлөвлөлтийг тодорхойлоход голлох үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ мэргэжлkийн болон бусад байгууллага, иргэдийн гэрээт, захилгат сорьц дээжинд шинжилгээ туршилтыг хийж байна.

Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн судалгаа шинжилгээний төв нь

  • Металлын шинжилгээ, сорилт туршилтын лаборатори
  • Материалын шинжилгээний лаборатори
  • Химийн шинжилгээний лабораториудтай бөгөөд стандартад нийцсэн ажлын байр , тоног төхөөрөмж мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Лабораториудын туршилт, шинжилгээний ажлын түвшинг үнэлж 1998 онд стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн эрх олгосон ба үүнээс хойш 5 удаа итгэмжлэлээ амжилттай сунгуулсан. 2009 оноос хойш ISO:17025 стандартын дагуу үнэлгээнд хамрагдан итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна.

“Цемент шохой” ХК Хөтөлийн Цемент Шохойн цогцолборыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан ЗХУ-ын “ММС” (МЕДЬМОЛИБДЕНСТРОЙ) барилгын трест “түлхүүр гардуулах” нөхцлөөр барьж байгуулан  1987 онд Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Цемент-шохойн үйлдвэр нь өнөөдөр 870 ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР НЬ ЖИЛД 65.0 мян. т шохой500.0 мян. т цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 1987, 1988, 1989 онуудад тус бүр 503.0 мян.т цемент үйлдвэрлэж төслийн хүчин чадалдаа хүрсэн. ОРС 42.5, ОРС 42.5R, PC 42.5 PC 42.5R, PC 52.5 ангиллын  портландцемент үйлдвэрлэж байна.  Шохойн хувьд үндсэн хэрэглэгч нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр юм.

Цементийн үйлдвэрлэлийн арга:Нойтон

Технологийн түлш:Нүүрс

Үндсэн түүхий эдХөтөл-1, Хөтөл-2 ордуудын шохойн чулуу

Түүхий эдийг тохируулах нэмэлтТөмөртолгойн ордын төмрийн хүдэр 

Цементийн барьцалдах хугацаа тохируулах нэмэлт:Тарагтын ордын гөлтгөнө

Эрдэс идэвхит нэмэлт:Цагаан цавын ордын цеолит, дулааны станцын үнс-шаарга, шатаасан занар.

Мөн тус аж ахуйн нэгж, байгууллага нь 2012 оны В-116 тоот химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна.

“Эрдмин” ХХК 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУ-ын “RCM” компаниуд Шvлтгvйжvvлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан Уулын Баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн балансын бус бага агуулгатай хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс vйлдвэрлэх туршилтын vйлдвэр байгуулах гэрээнд гарын vсэг зурсан.Үйлдвэрийг 1997 оны 01 дүгээр сарын 17-нд ашиглалтад оруулсан ба 1997 оны 02 дугаар сарын 13-нд албан ёсоор нээж катодын зэс vйлдвэрлэж эхэлсэн. Катодын зэсийн үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “ВKS” компани, “Эрдэнэт” vйлдвэрийн зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан барилга угсралтын “Стройнвест” компани гvйцэтгэсэн. 2006 оны 07 дугаар сарын 21-нд өөрийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO 9001-ыг нэвтрvvлж баталгаажуулсан. 

КАТОДЫН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛ  1997 оноос 2011 оныг хүртэл 30 мянга гаруй тонн катодын зэс үйлдвэрлээд байна. Катодын зэс үйлдвэрлэл нь үндсэн 3 хэсгээс тогтдог. Үүнд: УусгалтУусган хандлалтЦахилгаан хими

Бүтээгдэхүүний онцлог: 99,999% буюу Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн цэвэр зэс.

ЗЭС УТАС ҮЙЛДВЭРЛЭЛ   Тус компани 2005 оноос зэс цувимал, 2007 оноос нарийсгасан зэс утас, 2008 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эх орныхоо зах зээлд нийлүүлж эхэлсэн. Зэс утас үйлдвэрлэл нь технологийн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Зэс хайлж цувих дамжлагаЗэс утас нарийсгах дамжлагаЗэс утас ээрэх дамжлагаЗэс утас бүрэх дамжлага

Бүтээгдэхүүний онцлог:Эрдэнэтийн овоо ордын цэвэр зэсээр Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн шилдэг технологиор үйлдвэрлэсэн 8мм-ийн голчтой зэс цувимал, төрөл бүрийн голчтой зэс утас, цахилгаан монтажны зэс утас.

“Цэцүүх трейд” ХХК Цэцүүх трейд ХХК нь гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 1996 онд байгуулагдсан.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Химийн бодисын худалдаа
  • Лабораторийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл
  • Лабораторийн шил сав, туслах хэрэгсэл
  • Био эм урвалж, тэжээлт орчин
  • Эмнэлгийн багаж хэрэгсэл
  • Мал эмнэлгийн багаж хэрэгсэл
  • ХАА-н жижиг оврын техник хэрэгсэл
  • Ургамал хамгаалалын бодис гербицид, фунгицид, инсектицид, химийн бордоо,
  • Лаборатори эмнэлгийн багаж тоног төхөөрөмж хэрэгсэлийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ

Мөн тус аж ахуйн нэгж, байгууллага 2000 гарй аж ахуйн нэгж, байгууллагуудыг химийн бодисоор хангадаг бөгөөд 2012 оны Е-146 тоот химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ