70382348

info@umch-tender.kh.gov.mn

Зайрмагны цехүүдийг шалгалаа

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цасан гоо” ХХК-ийн “Бамбар”, зайрмагны цех, Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах “Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн  тухай”,  Хөдөлмөрийн  эрүүл ахуй, аюулгүй байдлын  тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт, Олон улсын зөвлөмж САС/RCP, Ундны ус MNS 0900:2005 стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлийн түвшинг бууруулах зорилгоор хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Цасан гоо” ХХК-ийн “Бамбар” зайрмагны цех “Дунд” эрсдэлтэй, “Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны цех “бага” эрсдэлтэй шалгагдав.

Илэрсэн зөрчлөөс дурьдвал: “Цасан гоо” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг, төслийн дагуу баригдаагүй, шинэчлэн засварлагдаагүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усыг шинжилгээнд хамруулаагүй, Түүхий сүүг хүлээн авахдаа гарал үүслийн гэрчилгээгүй авдаг,зайрмаг, бусад бүтээгдэхүүнийг хадгалах зоорьгүй, температур, чийгийг хэмжиж бүртгэл хөтөлдөггүй, мэргэжлийн технологич, эрүүл ахуйчгүй, дотоод хяналтын журамгүй, ажилтан томилж ажиллуулаагүй зэрэг зөрчил дутагдалууд илэрчээ.

Эдгээр зөрчилд 15 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, Булган суманд үйл ажиллагаа явуулж байгааБулган өрнөх нөхөрлөлийн зайрмагны цехээс дээж авч шинжлүүлэн, холбогдох хууль, тогтоомжыг сурталчилан ажиллалаа.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ