70382348

info@umch-tender.kh.gov.mn

Орон нутагт төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 21-02/008/106 тоот удирдамжаар тус аймгийн Мянгад, Дөргөн суманд үйл ажиллагаа явуулдаг талх нарийн боовны үйлдвэрлэлүүдэд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай хуулиудын холбогдох заалтууд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгалт хийлээ. 

Шалгалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав ахалж, Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч П.Жаргалсайхан нар хамтран  хийсэн бөгөөд “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар шалган үнэлэлт дүгнэлт өгч эрсдлийн түвшин тогтоолоо. Улмаар эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах, ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуйн байдалд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн технологийн урсгалыг зөв төлөвлөж шийдсэн эсэх, орчны тохижилтийн байдал, үйлдвэрлэлийн технологийн ус нь стандартын шаардлага хангасан эсэх, барилгын хана, шал, тааз эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд, хүнсний түүхий эд, хүнсний нэмэлтийн баталгаажилт, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх, дотоодын хяналтын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээ авчээ. Дээрх сумуудад үйл ажиллагаа явуулж байгаа “Мянгад дарцаг”, “Тээлийн буян” нөхөрлөлүүд дунд эрсдэлтэй  шалгагдсан байна. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 2 албан шаардлагыг хүргүүлж, үйлдвэрийн ажиллагсадад ”Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай” хууль, дотоодын хяналтыг сайжруулах талаар, үйлдвэрийн эрүүл ахуй, стандартын шаардлага, технологи үйл ажиллагааны талаар сургалтыг хийлээ.          

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ