70382348

info@umch-tender.kh.gov.mn

Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын тухай

“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, “Стандартчилал,  тохирлын  үнэлгээний  тухай” хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт болон бусад холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгөх, илэрсэн зөрчлийг  арилгуулахгарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор шалгалтыг 2013 оны 8-р сарын 25-наас эхлэн 10-р дугаар сарын 05-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Улсын хэмжээний нэгдсэн судалгаагаар 62 үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нийслэлд 41,  аймаг орон нутагт 21 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн болон өмнөх онуудад хяналт шалгалтанд хамрагдаагүй нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй Нийслэлийн 11 аж ахуйн нэгж, Хөдөө орон, нутгийн 15 аж ахуйн нэгж, иргэнийг хяналтын хуудсаар үнэлж, бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээтэй хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсан нийслэлийн 18 үйлдвэрээс үйл ажиллагаа явуулж байсан 11 буюу 61 % нь хяналт шалгалтад хамрагдсан ба энэ нь нийслэлийн хэмжээнд нийт их, дунд эрсдэлтэй үйлдвэрийн 47 % хамрагдсан байна. Аймаг, орон нутгийн хэмжээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Орхон, Говь-Алтай, Увс аймгуудын нийт 15 аж ахуйн нэгж,  иргэн буюу 71 % нь хамрагдсан байна. Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгуудад нөөшилсөн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд бүртгэгдээгүй байна.

Шалгалтын явцад Нийслэлийн “Насанжаргал” ХХК ,”Еден”ХХК , Хос билгүүн зул”ХХК ,”Бэтт” ХХК, Увс аймгийн “Шинэ ургац арвин”, Дорнод аймгийн “Дорнод бүсийн ЭШҮТ”, Сэлэнгэ аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч иргэд, Говь-Алтай аймгийн “Сансаа” ХХК, иргэд, Орхон аймгийн “Орхон зөн” хоршоо,  “Орхон газрын өгөөж” ХХК, “Бүхүй” ХХК, “Гоё шарга” иргэн Ж.Ургамал зэрэг нийт 22 аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн нөөшилсөн дотоодод тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон БНХАУ-аас импортолсон чавга, алим, жимс зэрэг нийт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээс 73 дээж авч, хими, нян судлал, хор судлал, хөгц мөөгөнцөрийн лабораторид шинжлүүлсэнээс стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн илрээгүй байна.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдал

Нийслэлийн ”Едэн” ХХК, “Бетт” ХХК, “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66 %-ийнх нь үйлдвэрийн  барилга нь хүнсний үйлдвэрийн зориулалтаар баригдсан эсэх нь тодорхой бус,  улсын комисс хүлээн авсан акт байхгүй, Говь-Алтай аймгийн иргэн П.Гансүх, “Сансаа” ХХК зэрэг хөдөө орон нутгийн үйлдвэрүүдийн нь зориулалтын ажлын байргүй, төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, агааржуулалтгүй байгаа;

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, Дархан-уул аймгийн “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчиний үйлдвэрүүд нь мэргэжлийн технологичгүй, технологийн шат дамжлагад ажиллах ажилтанг мэргэшүүлээгүй;

Нийслэлийн “Адистай” ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн  88,8 хувь нь технологийн хэрэгцээт усандаа сүүлийн нэг жилийн хугацаанд шинжилгээ хийлгээгүй;

“Баясгалант болор” ХХК, ”Миш маш” ХХК, ”Едэн” ХХК зэрэг үйлдвэрлэгчдийн 66,6% нь түүхий эд, хүнсний нэмэлт, туслах материал нь баталгаажилтгүй, хадгалалтын хугацаа, чанарт хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй;

”Миш маш” ХХК, ”Едэн”ХХК “Адистай” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК  зэрэг үйлдвэрлэгчдийн 88.9% ньтехнологийн зааварт эрсдэл учруулах эгзэгтэй цэгүүдийн температурын горимыг тусгасан боловч зааврыг мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөөгүй;

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, Дархан уул аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех зэрэг үйлдвэрүүд нь түүхий эдийг шинжилгээнд хамруулж чанар, аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, бүтээгдэхүүний нэр төрөл бүрт технологийн заавар, жор боловсруулж, батлаагүй;

“Адистай” ХХК, ”Едэн” ХХК, ”Эрхэм сан” БГБХН, “Баясгалант болор” ХХК  Дархан аймгийн иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Газар эх” ногоо даршлах цех,  “Батбүрэн” ХХК-ний “Аяа” кимчи зэрэг үйлдвэрлэгчдийн 88.9% нь дотоодын хяналтын журам мөрдөж ажиллаагүй, бүртгэл хөтлөлт байхгүй;

”Едэн”ХХК, ”Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК  зэрэг үйлдвэрлэгчдийн 55.5% нь шаардлага хангаагүй бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн шалгаж, зах зээлээс буцаан болон татан авах журам батлуулаагүй, хариуцах ажилтныг томилоогүй;

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь ажилчдын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах санхүүжилт батлуулаагүй, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөл, хордлого үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөгүй

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК, “Бэтт” ХХК нь суурилуулсан техник, тоног төхөөрөмжинд ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техник ашиглалтын паспорт хөтөлж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл   гэрчилгээ   авч  ажиллаагүй;  

“Насанжаргал” ХХК, “Едэн” ХХК нь ажиллагсдыг тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил үйлчилгээтэй холбоотой эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулаагүй, ажилтныг анх ажилд ороход эрүүл мэндийн дүгнэлт гаргуулж авдаггүй зэргээр холбогдох хууль, дүрэм, журмын заалтуудыг зөрчсөн байлаа.

Хүнсний үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, жорыг шаардлагын дагуу боловсруулаагүй, дотоодын хяналтын бүртгэл хөтлөлт хангалтгүй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтгүй түүхий эд, нэмэлт  үйлдвэрлэлд хэрэглэсэн, улсын байцаагчийн албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй зэрэг нийт давхардсан тоогоор 305 зөрчил илрүүлж газар дээр нь 219 буюу 72 %-ийг арилгуулж ажиллалаа.

2012, 2013 оны хяналт шалгалтаар “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд дараалан их эрсдэлтэй үнэлэгдсэн “Эрхэм сан”, “Баясгалант болор” ХХК-ийн кимчи үйлдвэрлэх цехүүдийг үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоолоо.

Нийслэлийн “Насанжаргал” ХХК, “Еден”ХХК, “Бэтт” ХХК, “Эрхэм сан”, “Адистай” ХХК, Орхон, Дархан уул аймгийн нөөшилсөн хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдэд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиудын холбогдох заалтыг үндэслэн нийт 1.846 мянган төгрөгийн, шийтгэвэр, торгууль ногдуулж 100% барагдууллаа. Зөрчлийг арилгуулахаар 11 аж ахуйн нэгжид 91 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

“Хүнсний тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь дунджаар 46,5 %, “Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь 75%, “Ариун цэврийн тухай” хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилт нь 89% буюу холбогдох хуулиудийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна.

Хяналт шалгалтаар “Нөөшилсөн, даршилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар их дунд, эрсдэлтэй 22 аж ахуйн нэгжийг үнэлэхэд 17 нь их, дунд эрсдэлтэй үнэлэгдэж, их эрсдэлтэйгээс дунд эрсдэлтэй болж үнэлэгдсэн 7, дунд эрсдэлтэйгээс бага болж үнэлэгдсэн үйлдвэрийн тоо 4 болж буурсан боловч хяналт шалгалтанд хамрагдсан нийт нөөшилсөн хүнсний үйлдвэрийн 85% хувь нь их, дунд эрсдэлтэй байгаа нь стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналт сул зөвхөн дотоодын хяналтын журам боловсруулж үйл ажиллагаандаа хэвшил, дадал болгоогүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх ойлголт дутмаг, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хянах дотоодын лабораторигүй, нөөшилсөн хүнсний үйлдвэр нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдагтай шууд холбоотой байна.

Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдийг “Ажлын байрны эрүүл ахуйг шалгах хяналтын хуудас”-аар шалгахад үйлдвэрүүдийн 15 хувь нь бага эрсдэлтэй,  55 хувь нь дунд эрсдэлтэй, 30 хувь нь их эрсдэлтэй дүгнэгдсэн нь ажилтны эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах санхүүжилт тодорхойгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаагүй, ажилтныг ажилд авахдаа болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулдаггүй, үнэлгээ өгдөггүй, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулаагүй зэрэг нь ажиллагсдыг эрсдэлд өртөх нөхцлийг бүрдүүлж байгаа нь гол шалтгаан болж байна.

Шалгалтанд хамрагдсан 11 үйлдвэр аж ахуйн нэгжийг “Ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-ээр үнэлэхэд 9 үйлдвэр, аж ахуйн нэгж нь их дунд эрсдэлтэй байгаа нь хэмжиххэрэгслийг баталгаажуулалтад болон шалгалт тохируулгад хамруулдаггүйтэй холбоотой байна гэж дүгнэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ