70382348

info@umch-tender.kh.gov.mn

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг шалгасан тухай

Булган, Завхан, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Нийслэлийн ногоон бүсийн ойд Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Ойн хайгуул судалгааны төв” ХХК, “Мон таксаци” ХХК, “Тайгын шинэс” ХХК, “Баян Онон” ХХК-уудын ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх тэмцлийн үйл ажиллагааны явц, үр дүн, ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажилд хэрэглэгдэж байгаа химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, үйлчилгээний чанар, тэдгээртэй холбогдон гарсан дүрэм, журам, стандартын хэрэгжилт, үйл ажиллагааг шалгаж холбогдох арга хэмжээ авах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор МХЕГ, аймаг сумдын хяналтын улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, төрийн бус байгууллагын төлөөлөлийг оролцуулан 2013 оны 07 дугаар сарын 05-аас 09 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэв

Хяналт шалгалтанд Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан уулын ДЦГ, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган, Завхан аймгийн нутагт Ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Ойн хайгуул судалгаа төв” ХХК, “Мон таксаци” ХХК, “Тайгын шинэс” ХХК, “Баян Онон” ХХК-ууд хамрагдлаа.

Ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг 65796 га талбайг хамруулан хийж гүйцэтгэсэн байна. Тэмцлийн ажлаар нийт 1 тэрбум 184 сая 328 мянга 315 төгрөгний экологи–эдийн засгийн үнэлгээ бүхий 65796 га ойг хөнөөлт шавжид нэрвэгдэн дахин сэргэн ургах чадвараа алдахаас хамгаалж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан үлдээж чадсан. Үүнээс зөвхөн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Баруунбүрэн, Цагааннуур сумын ойн санд тархсан Өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүх аргаар тэмцлийн ажлыг 12000 га талбайд явуулан 22000 орчим га талбайд тархан хөнөөл учруулах магадлалтай байсан 754.2 сая ширхэг хүрэнцэрийг маш бага зардалтайгаар байгаль экологит хамгийн хор хөнөөлгүй аргаар хийж гүйцэтгэсэн байна.  

Шалгалтаар “Баян Онон” ХХК нь тухайн жилд ашиглах бодисынхоо эрсдлийн үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгээгүй нь ХХБАБТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.1дэх заалт, Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмждөө холбогдох байгууллага, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй нь “Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын 3.4.3 дахь заалт, Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдүүлээгүй, ажилтан томилоогүй нь ТХШТХ-ийн 7.2, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, Засгийн газрын 311 дүгээр тогтоолыг зөрчсөн зэрэг зөрчлүүд илэрлээ.

“Баян Онон” ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6 заалттай хугацаатай албан шаардлага өгч зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, “Ойн хөнөөлт шавж өвчинтэй  тэмцсэн” тухай Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргаж ажиллаа. Булган аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүнг шалгасан тухай аймгийн ИТХ, Засаг даргад танилцуулж ой бүхий сумдын Засаг дарга нарын цаашид анхаарч ажиллах асуудлуудаар аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар гаргуулан хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. 

Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх ажилд химийн бодис, бактерийн бэлдмэл хэрэглэх үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд:

-”Ойн хайгуул судалгаа төв” ХХК нь  0,0 хувь буюу эрсдэлгүй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 100 хувь,

-“Мон таксаци” ХХК нь 1 хувь буюу бага эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 94 хувь,

-“Тайгын шинэс” ХХК нь 1 хувь буюу бага эрсдэлтэй, хууль дүрэм, журмын  хэрэгжилт 94 хувь,

-“Баян Онон” ХХК 13 хувь буюу бага эрсдэлтэй, хууль дүрэм, журмын хэрэгжилт 83 хувь байна.

Улсын хэмжээнд 2013 оны Ойн хөнөөлт шавж өвчинтэй тэмцэх ажлын тендерт шалгарсан ойн мэргэжлийн байгууллага “ОХСТ” ХХК нь Төв аймгийн 3 сумын 11454 га, Хэнтий аймгийн 2 сумын 7314 га, Улаанбаатар хотын Ногоон бүсийн 7050 га, Богдхан уулын ДЦГ-ын 1700 га, буюу нийт 27518 га ойн сангийн талбайд үүнээс “Эйр трактор” онгоцоор 24318 га талбайд авиахими, авиамикробиологийн  аргаар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцсэн ажлын үр дүн 90-95 хувьтай, “Мон таксаци” ХХК нь Булган аймгийн 3 сумын 10628 га ойн сангийн талбайд үүнээс онгоцоор 7878 га талбайд авиахимийн /тиаклоприд 2%/ аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил 90 хувь, газрын техникээр 2750 га талбайд тэмцсэн ажил 92 хувь, “Тайгын шинэс” ХХК нь Завхан аймгийн 3 сумын 13850 га ойн талбайд үүнээс онгоцоор 13850 га ойн талбайд үүнээс 6270 га-д авиахими /тиаклоприд 2%/, 7600 га талбайд авиамикробиологийн /лепидоцид бактер/ аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцсэн ажил 90 хувь, “Баян Онон” ХХК нь Сэлэнгэ аймгийн 4 сумын 13800 га ойн талбайд үүнээс үүргийн шүршигчээр 5000 га ойн талбайд химийн аргаар тэмцсэний дараа эргэн ургалт нь 88 хувьтай сэргэн ургаж чадсан нь ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлыг технологийн дагуу шавжийн экологи, биологийн онцлогт тохируулан сайн зохион байгуулж гүйцэтгэсэн байна.

Тэмцлийн ажлын салшгүй нэг хэсэг болох химийн бодисыг хэрэглэж байгаа нь хэдийгээр ойн хөнөөлт шавжийг богино хугацаанд тухай бүрд нь устгаж байгаа хэдийч ойн сангийн биологийн олон төрөл зүйлд нөлөөлөх нөлөө их байгаа учраас цаашид нэн тэргүүнд бактерийн бэлдмэлийг түлхүү хэрэглэж, химийн бодисоос татгалзах зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг олон сумдад бага га талбайд хийх бус тухайн аймаг, сумдын  тархалттай нутгийг нийтэд нь хамруулан нэг мөр хийж үр дүнг үзэх нь зүйтэй байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ