70382348

info@umch-tender.kh.gov.mn

Пестицидийн талаар албаныхан мэдээлэл хийв

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн судалгааны багийн хийсэн шинжилгээгээр манай улсад тарьж, импортолж байгаа нийт хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь хортой буюу пестицидийн үлдэцтэй болохыг тогтоосон гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гарагт хийсэн. Үүний дагуу Засгийн газрын 11-11 МХЕГ-ын 1900-1286 утсаар ард иргэдээс дээрх мэдээллийн үнэн бодит эсэхэд хяналтын байгууллага хариу өгөх хүсэлтийг олноор ирүүлсэн юм.

Тиймээс өнөөдөр МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын дарга Ю.Галсан, МХЕГ-ын ХХААҮҮХГ-ын Ургамал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Ц. Итгэл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн дэд захирал Б. Нарандэлгэр, ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Ганзориг, ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг  Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д. Чулуунбаатар нарын хүмүүс мэдээлэл хийлээ.

Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хадгалдаг, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг нийт  200 гаруй ААН-ээс өмнөх шалгалтуудаар эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 27 ААН-д шалгалт хийх явцад 20 орчим нэр төрлийн хүнсний ногооноос 60 орчим дээж авч, хорио цээр, хими, хүнд металллын шинжилгээнд хамруулж, дүнг MNS 5868:2008, MNS 4504:2008 стандарттай харьцуулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээгээр стандартаас давсан үзүүлэлт гараагүй гэдгийг албаныхан хэллээ.

МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн хувьд жилд дунджаар 50-60 мянган дээжинд 200-аад мянган үзүүлэлтээр, НМХГ-ын Төв лаборатори нь 25 орчим мянган  дээжид 100 гаруй мянган үзүүлэлтээр хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэдэг. Үүнээс төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон үр тарианд гадаад, дотоод хорио цээр, ургамлын өвчин, химийн бодисын үлдэгдэл буюу пестицид, хөгц мөөгөнцөр түүний хор гэсэн үндсэн 4 чиглэлийн үзүүлэлтээр бүрэн шинжилгээ хийгддэг байна. 

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид 2013 оны байдлааар химийн бодисын үлдэгдэл буюу пестицидийн шинжилгээнд жимс, жимсгэний 615, төмс, хүнсний ногооны 655 дээжид 2573 үзүүлэлтээр хамрагдсанаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй буюу пестицидийн үлдэгдэл илрээгүй. Гадаад, дотоод хорио цээр, ургамлын өвчин илрүүлэх шинжилгээнд 2451 дээж хамрагдсанаас төмс, хүнсний ногооны 3 дээжид байцааны салслаг бактериоз, хуурай, нойтон илжрэл зэрэг үзүүлэлтээр стандартын шаардлага хангаагүй, жимс, жимсгэнийн шинжилгээнд 16 дээжид жимсний улаан хачиг, түүний өндөг, жимсний комстокийн өт, хөгц мөөгөнцөр зэрэг үзүүлэлтээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүнтэй гарсан байна.

МХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сүүлд нэмэгдсэн мэдээ