70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийсэн тухай

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн онлайн хурлаар өгөгдсөн үүргийн дагуу Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 сарын 24-ны өдрийн А/11 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон Есөнбулаг сумын ЗДТГазар, Цагдаагийн хэсэгтэй хамтран тус сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа Аймгийн Засаг даргын захирамжаар тусгай зөвшөөрөл олгогдсон найман нэрийн хүнсний барааны дэлгүүрүүдэд архи, согтууруулах ундаа болон мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, аймгийн Нэгдсэн эмнэлэг, эмийн сангуудын спиртийн хэрэглээ, хадгалалт, зарцуулалтанд хяналт шалгалт хийж гүйцэтгэв.

Шалгалтанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 6 улсын байцаагч, Лабораторийн эрхлэгч, Есөнбулаг сумын ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, Стандарт хэмжилзүйн хэлтсийн 1 мэргэжилтэн, сумын Цагдаагийн хэлтсийн 2 ажилтан нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

Аймгийн 18 сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлж 2 хоногийн дотор дээрх зөрчил дутагдалтай холбогдсон хяналт шалгалтыг хийж, шалгалтын дүн мэдээ тайланг ирүүлэх үүрэг чиглэлийн дагуу дүнг авч тайланд нэгтгэв.

Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий хүнсний дэлгүүр 98, үйлчилгээний газар 16, архины үйлдвэр 1, дарсны үйлдвэр 3-д хяналт шалгалт хийхэд МХЕГ-аас өгөгдсөн чиг үүргийн дагуу “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол”, “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэгдсэн Арслант, шошгын шаардлага хангахгүй Цэвэр, Тахилга архи болон бусад хаяг шошгын шаардлага хангаагүй архи согтууруулах ундаа худалдаалагдаагүй байна.

Цээл сумын “Ихэр таян” хоршооны хүнсний дэлгүүрт “Шинэ-Эхлэл” ХХК-д үйлдвэрлэгдсэн “Их монгол” архинаас 0.75 литрийн 62, 0.5 литрийн 41 архи худалдаалагдаж байсныг битүүмжилж лацдан тус архины дээжийг Аймгийн МХГ-ын Лавлагаа лабораторид шинжлүүлэхэд шинжлүүлсэн үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцэж байгааг үндэслэн лацадсан архийг худалдахыг зөвшөөрөв.

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сүүлд нэмэгдсэн мэдээ