70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож, бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-д хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

“Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож, бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-д хийсэн хяналт шалгалтын дүнгийн тухай

МХЕГ-ын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хяналт, шалгалт хийх зарлагдсан объектод тусгагдсаны дагуу “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмынхолбогдох заалтуудын хэрэгжилтийн явцыг шалган үнэлэлт дүгнэлт өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэх зорилгоор Шалгалтыг энэ оны 9-10 дугаар сард хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур, Хотонт, Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Ханбогд сумдын мал аж ахуй эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэд хамрагдсан.

Шалгалтанд хамрагдсан аймаг, сумдын хэмжээнд мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг ашигладаг боловч ердийн хээлтүүлгийн үржлийн гэрчилгээний бүртгэл хөтлөлт шаардлага хангахгүй байгаа;Тухайн сум орон нутагт Мал бүртгэлжүүлэлт, ээмэгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа хэдий ч хээлтүүлгийн үржлийн бүртгэл гэрчилгээ хөтлөлт жигдрээгүй;Хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийн тоо, тэдгээрийн сүрэг дэх тархалт, амьдрах чадвар, охин үр төлийн ашиг шимийн удамшилтын хувь зэрэг үзүүлэлтүүдээр мал бүртгэлжүүлэлтийн нэгдсэн санд баяжуулалт дутуу хийгдэж байгаа;Бүртгэлийн гэрчилгээн дэх тэмдэглэгээнүүдийг тухайн малд мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ үзүүлсэн, ангилалт хийсэн мэргэжилтэн тухай бүрт нь хийж бүртгэл, мэдээллийн санд баяжилт хийж чадахгүй байгаа зөрчлүүд илэрчээ.

Шалгалтын явцад нийт 63 зөрчил илрүүлсний 60.3 %-ийг газар дээр нь арилгуулж, 21 заалттайзургаан албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллав.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, малчдыг хамруулан Архангай аймагт 21, Дорнод аймагт 20, Өмнөговь аймагт 25, нийт 66 хүнд хээлтүүлэгчийн үржлийн бүртгэлийн гэрчилгээ хөтлөлт, баяжилт хийх, хээлтэгч, хээлтүүлэгчийн үр төлийн тоо, тэдгээрийн сүрэг дэх тархалт, амьдрах чадвар, охин төлийн ашиг шимийн удамшилтын хувь зэрэг үзүүлэлтийг тооцох талаар мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөөг өгч ажиллав.

Шалгалтанд хамрагдсан сумдын Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчид болон Мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын хэрэгжилтийг хянан шалгах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөг өгөв.

Дүгнэлт

“Хээлтүүлэгч малын ашиг шимийн түвшин тогтоож бүртгэл мэдээллийн сүлжээнд хамруулсан байдал”-ын шалгалтын удирдамжинд тусгагдсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулийн 4 заалтын хэрэгжилт 77.5%, ХХААХҮ-ийн сайдын 2011 оны А/74 дугаар тушаалаар баталсан “Малыг бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх тухай” журмын 21 заалтын хэрэгжилт – 76.0%-тай байна.

Мал хээлтүүлэгт ердийн хээлтүүлгийн аргыг хэрэглэж, хээлтүүлэгчийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлсэн ч үржлийн бүртгэлийн гэрчилгээг хөтөлж хэвшүүлэх, үржлийн бүртгэлийн санд баяжилт хийх шаардлагатай байна.

Шинээр үржилд сонгон тавьж буй өсвөр хээлтүүлэгчийг ихэвчлэн цөм болон торгон сүргээс тавихад анхаарч байгаа ч сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагчаас тавих хяналтыг сайжруулж, нутгийн малын ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ