70382348

info@umch-tender.kh.gov.mn

Системийн тайлан /2015 оны эхний хагас жилийн/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оныг хяналт шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэхэд чиглэсэн жил болгож байна. НЭГ. Ерөнхий зүйл Мэргэжлийн хяналтын байгууллагад Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулиар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 22, хилийн мэргэжлийн хяналтын алба 3, дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст нийт 2028 орон тоо батлагдсанаас улсын байцаагч 1224 ажилаллаа. Мөн Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчаас эрх авсан 1198 орон тооны бус байцаагч ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “2015 оныг хяналт шалгалтыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөгжлийг дэмжих, эдийн засгийг тэтгэхэд чиглэсэн жил болгох” дэвшүүлсэн зорилтын дагуу Монгол улсын Шадар Сайдтай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 9 зорилтын хүрээнд 78 арга хэмжээ хэрэгжүүлэхээр үр дүнгийн гэрээ байгуулж эхний хагас жилийн байдлаар үр дүнгийн гэрээний биелэлт 72,6 хувьтай хэрэгжиж байна. ХОЁР. ЗАХИРГАА, САНХҮҮГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР: 2.1. Удирдлага, зохион байгуулалтын талаар: Төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, жилийн зорилт, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлэх нэгэн механизм болох Удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ оны 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнийг ажил хэрэгч байдлаар хийж, мэргэжийн хяналтын байгууллагаас 2015 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтыг танилцуулж, журмын төслүүдийг хэлэлцүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ болон 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулсан. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтны өдрийг 10 дах жилдээ системийн хэмжээнд бүтээлч, ажил хэрэгч байдлаар зохион байгууллаа. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолын дагуу “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийн төслийг шинэчлэн боловсруулж, бүтэц, орон тооны саналын хамт Шадар сайдад хүргүүлэн 2015 оны 25 дугаар тушаалаар батлуулсан. Энэхүү хөтөлбөрд нийцүүлэн төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинээр боловсруулан батлуулсан. Үүнд: üМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газар, Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар, хяналтын газар, хэлтсүүдийн чиг үүрэг, орон тоог боловсруулан Ерөнхий газрын даргын 2015 оны 95 дугаар тушаалаар; üНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 105 дугаар тушаалаар; üБуянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 189 дүгээр тушаалаар; üАймгуудын Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 208 дугаар тушаалаар тус тус батлуулав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 9 газар, 19 хэлтэс, 129 орон тоотой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 1 газар 12 хэлтэс, дүүргүүд дэх МХХ-ийн зохион байгуулалтаар 515 орон тоотой, аймгууд 3-4 хэлтэстэй, нийт 1004 орон тоотой, Хилийн мэргэжлийн хяналтын албадыг 2 хэлтэстэй, 219 орон тоотой ажиллахаар тогтоолоо. Шинэчилсэн бүтцээр : ü Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын бүтэц нь мэргэжлийн хяналтын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, ü Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрыг шинээр байгуулсан, ü Цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг нэмэгдсэн, ü Ерөнхий газрын зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг нарийвчилж, зааг ялгааг тодорхой болгосон, ü Захиргаа, удирдлагын нэгжийг орон нутагт бий болгосон зэрэг томоохон өөрчлөлт орсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дотоод удирдлага зохион байгуулалтын хэвийн үйл ажиллагааг хангах ажлын хүрээнд Ерөнхий газрын даргын зөвлөлийн ажиллах журам болон Шуурхайн хурлын журмыг шинээр боловсруулан батлууллаа. Эдгээр журмын дагуу даргын зөвлөлийн хурлыг 5 удаа зохион байгуулж, 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга нарын хариуцан ажиллах хяналтын газруудын хуваарь, дэд даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлууллаа. Ерөнхий газрын дотоодын шуурхай хурлыг 10 удаа, цахим шуурхай хурлыг 7 удаа тус тус зохион байгуулж, эдгээрээс өгөгдсөн 266 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа. Мөн Шадар сайдын 3 удаагийн шуурхай хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газр аас хийх мэдээллийг бэлтгэн хийлээ. 2.2. Хүний нөөцийн үйл ажиллагааны талаар Шинэчлэн батлагдсан бүтэц, чиг үүрэг, орон тооны дагуу нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг шинээр болон шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг зохион байгуулж хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг хууль журамд нийцүүлэх арга хэмжээ авч, цалин хөлсийг тогтоох, хувийн хэргийг бүрдүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж ажиллалаа. Бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбогдуулан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэршлийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг олгох, хэрэглэх, түүнд хяналт тавих журмыг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. Мэргэжлийнхяналтынажилтныөдрийг тохиолдуулан төрийндээдодонмедаль, салбарын шагналаар шагнуулахаар тодорхойлж ирүүлсэн нийт 298 ажилтны шагналын материалыг судланүзэж, газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласнаар өнөөдрийн байдлаар 218 ажилтан шагнагдаад байна. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээний төсөл боловсруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 167 дугаар тушаалаар баталж, загварын дагуу Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт ажилтнууд, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нартай байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх заалтыг үндэслэн “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг шинээр боловсруулж, тус газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлан мөрдүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 онд авлигын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 10 зорилт, 70 заалттайгаар боловсруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар батлуулж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудад хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл хүргүүллээ. Төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1323 ажилтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд 100% гарган өгсний дагуу нэгдсэн тайлан мэдээг тогтоосон хугацаанд Авилгатай тэмцэх газарт тайлагнаж ажиллав. Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг анх удаа санаачлан боловсруулж, батлан хэрэгжүүлж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд өмнөх жил зуслангийн газар олгогдсон МХЕГ, НМХГ-ын, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 100 ажилтны газрын кадастрыг нэгдсэн байдлаар хийлгэж, газрыг нь баталгаажуулах ажлыг зохион байгууллаа. Мөн МХЕГ, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн 15 ажилтан, ахмадуудад Ар гүнтэд зуслангийн газар олгуулахаар холбогдох байгууллагад саналыг хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Ажилтнуудын идэвхтэй, хөдлөгөөн зохистой амралтыг дэмжих зорилгоор “Явган аялагчдын клуб”-ийг албан ёсоор байгуулж,нэгдсэн зохион байгуулалтад орууллаа. Эхний хагас жилийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын халамж үйлчилгээнд 64.1 сая төгрөгийг зарцуулаад байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт эмчийн орон тоо гарган ажиллуулж, ажилтнуудад эрүүл мэндийн зөвлөгөө, тусламж үзүүлэх ажлыг эхлүүллээ. 2.3. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хяналтын тухай хуулийн төсөлд Мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцооны давуу талыг хадгалах, улсын байцаагчдын нийгмийн баталгаа болон хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зарим саналуудыг нэмж боловсруулан Шадар сайдаар уламжлан хуулийн төслийг хэлэлцүүлэх УИХ -ын ажлын хэсэгт хүргүүлэн ажиллалаа. Мөн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас боловсруулсан 11 хуулийн төсөлд санал бэлтгэж хүргүүлсэн. Санхүүгийн хяналтын чиг үүрэг, орон тоог цалингийн сангийн хамт буцааж Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлэх тухай болон бусад байгууллагаас ирүүлсэн Засгийн газрын 7 тогтоолын төсөлд санал боловсруулж хүргүүлэн ажиллав. Мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод үйл ажиллагаа болон хяналтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг шинэчлэх асуудлаар төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад албан бичиг хүргүүлж, тэднээс ирүүлсэн нийт 394 саналыг нэгтгэн багцалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шинэчлэх, шинээр боловсруулах шаардлагатай дүрэм журмуудын нэрсийн жагсаалтыг гарган, 25 дүрэм, журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, 5 журмыг хүчингүй болголоо. Шинэчлэн боловсруулсан журмуудыг байгууллагын дотоод сүлжээнд байршуулж, нийт ажилтнууд танилцах боломжоор хангасан. Захиргааны болон Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан 13 иргэн, 3 компанийн нэхэмжлэл бүхий нийт 16 хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож, хариу тайлбар хүргүүлэн ажиллалаа. Дээрх хэргүүдийн 4 нь нэхэмжлэгчийн, 4 нь хариуцагчийн талд гарч, 8 хэрэг хянагдах шатандаа явж байна. Эхний хагас жилийн байдлаар МХЕГ-ын даргын 317 тушаал батлагдан гарч хэрэгжиж байна. 2.4. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр: Тайлант хугацаанд гадаад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болон олон улсын байгууллагын шугамаар Кыргизстан , Япон, Тайланд, БНХАУ-ын ӨМӨЗО, БНХАУ, БНСУ, АНУ, Казахстан улсуудад 7 сургалт семинар, 11 хуралд нийт 25 байцаагч, ажилтан зохион байгуулагч талын зардлаар оролцжээ. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНИУ, БНСВУ-тай шинээр харилцаа тогтоож, Солонгос Хятад зэрэг улсуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ажиллалаа. БНХАУ-д адууны махан бүтээгдэхүүн экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн Протоколд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд У Цин Хай нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ингэснээр манай аж ахуйн нэгжүүд урд хөршид адууны махан бууз, банш, адууны ясны гурил гаргах боломж бүрдэж байна. Уулзалтаар мал эмнэлэг, ургамал, хорио цээр зэрэг 11 асуудлыг хэлэлцэн, санал солилцож тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал Монгол Улсаас хадлан, малын тэжээл нийлүүлэхтэй холбоотой баримт бичгийг энэ сард багтаан хүргүүлсний дараа БНХАУ-ын тал эрсдлийн үнэлгээ хийх багаа наймдугаар сард ирүүлэхээр тогтлоо. Мөн адууны дайвар бүтээгдэхүүн, улаан буудайн гурил, хөх тарианы гурил экспортлох, өмнөд хөршөөс төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох үеийн хорио цээрийн шаардлагыг тохиролцох ажлаа эрчимжүүлж техникийн ажлын хэсэг байгуулахаар болов. Баянхошуу-Өвдөг, Бичигт-Зүүн хатавч боомтоор улаан буудай, рапс, хивэг, өвс, малын тэжээл зэргийг Монгол Улсаас гаргах үед БНХАУ-ын тал хорио цээрийн хяналт, шалгалтын бэлэн байдлаа хангах, хонь, ямаа, үхрийн мах экспортлох чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон зэрэг нь уулзалтын үр дүн байлаа. МХЕГ- аас аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаагийн дүнд манай улсын “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан хүнс” компани ОХУ-д экспорт хийх эрхээ авсан. Мөн нэр бүхий 9 аж ахуйн нэгж БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрлөө аваад байна. 2.5. Байгууллагын ил тод байдлын талаар: Системийн хэмжээнд 46 удаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж, 318 удаа захиалгат нэвтрүүлэг хийлгэн, хяналт шалгалт, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаг тухай бүрд нь хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэж ажиллалаа. Байгууллагын цахим хуудсанд нийт 290 контент /цаг үеийн мэдээлэл-132, зөвлөмж, сэрэмжлүүлэг-23, хэвлэлийн тойм-126, хяналт шалгалтын мэдээ-9/ нийтлэгдсэн. Фэйсбүүк хуудсанд 212 контент нийтлэгдэж, 474 мянга гаруй хүнд хүрч, 1751 удаа түгээгджээ. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 296 удаа /байгууллагаас зохион байгуулж мэдээлэл өгсөн арга хэмжээ орсон/ хандсанаас 286 -д нь мэдээлэл өгөгдсөн. Үүний 46- нь тв, радио, сонинд шууд ярилцлага, хэлэлцүүлэг, нэвтрүүлэг байна. Нийт 551 мэдээлэл агуулсан, 111 удаагийн хэвлэлийн тойм бэлтгэн танилцуулж, байгууллагын вэбсайтад 126 мэдээлэл тавигдсан байна. 2.6. Мэдээлэл технологийн чиглэлээр: Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд дотоод удирдлагын “ABLE CLOUD” программыг нэвтрүүлсэн. Системийн хэмжээнд нэгэн зэрэг ашигласнаар онлайнаар бичиг хэрэг, албан даалгавар, тушаал шийвэрүүд, хүний нөөцийн мэдээллүүд нэгдсэн нэг санг үүсгэж нэг эх үүсвэрээс мэдээллээр хангагдах нөхцөл бололцоо бүрдэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын вэб сайтанд зөвлөгөө мэдээллийн буланг байрлуулснаар мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд үйлчлэх үйлчилгээг салбар чиглэлээр нь ангилан оруулсан. 2.7. Албан бичиг шийдвэрлэлтийн талаар: Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд 2015 оны эхний хагас жилд нийт 25 640 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн байна. Үүнээс: нийт 20 639 албан бичиг /11 569 буюу 56,1% нь хариутай, 9 070 буюу 43,9% нь хариугүй/ бүртгэгдсэн байна. Албан бичгийг хурдан шуурхай шийдвэрлэж ажилласнаар нийт хариутай албан бичгийн 10 238 буюу 88,5% нь шийдвэрлэгдэж, 1 242 буюу 10,7% нь хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 89 буюу 0,8% нь хугацаа хэтэрсэн төлөвтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд иргэдээс нийт 4 141 өргөдөл, гомдол ирснээс 3 933 буюу 95,0% нь хариутай, 208 буюу 5,0% нь саналын шинжтэй байсан ба 3 526 /89,7%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн бол 391 /9,9%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 16 /0,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна. Засгийн газрын 11-11 төвөөс энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагын системийн хэмжээнд нийт 229 өргөдөл, гомдол, санал, хүсэлт шилжүүлснээс 195 /85,1%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн, 24 /10,5%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 10 /4,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна. Мэргэжлийн хяналтын байгуулагын системийн хэмжээнд санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээж авдаг утаснуудад нийт 631 гомдол бүртгэгдсэн бөгөөд 459 /72,7%/ өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн, 138 /21,9%/ өргөдлийн хуулийн хугацаа болоогүй шийдвэрлэх шатандаа, 34 /5,4%/ өргөдлийн хугацаа хэтэрсэн байна. 2.8. Сургалтын үйл ажиллагаа Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд улсын байцаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр 2015 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлж байна. Эхний хагас жилд байгууллагын санхүүжилтээр 24, бусад байгууллагын санхүүжилтээр 12, нийт 36 удаагийн сургалт, семинар зохион байгуулснаас 18 сургалтыг онлайн, 18 удаагийн сургалтыг танхимын хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад давхардсан тоогоор төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын 1240 улсын байцаагч, ажилтнуудыг хамруулан давтан сургаж мэргэшүүллээ. Мөн хяналтын хуудас сурталчилах ажлын хүрээнд болон хяналтын газруудаас зохион явуулсан сарын аяны явцад төлөвлөгөөт бус 27 сургалт зохион байгуулж, нийт 731 ажилтан, бизнес эрхлэгчдийг оролцуулсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад шинээр ажилд томилогдох улсын байцаагчдад байгууллагын үйл ажиллагааны онцлогыг таниулж, мэргэжлийн хяналт шалгалтын ажлын онол, практикийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх ”Шинэ байцаагч” сургалтын хөтөлбөрийг шинэчлэн батлууллаа. Ажилтнуудад шинэ мэдлэг олгох, харилцааны урлагийг эзэмшүүлэх зорилготой “Хөгжлийн цаг” лекц ярилцлагыг 2 удаа зохион байгуулж төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудыг танхимд болон онлайнаар хамруулсан. 2.9. Санхүүгийн удирдлага, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнгийн талаар: Санхүүгийн тайлангийн аудитад төв орон нутгийн 26 нэгж хамрагдсанаас Хөвсгөл аймгаас бусад 25 нэгж “зөрчилгүй” санал дүгнэлт авсанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 оны Нэгтгэсэн санхүүгийн тайланд “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан. Шилэн дансны нэгдсэн сайтад 21 аймаг, 3 хилийн боомт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн санхүүгийн 11 төрлийн мэдээллийг шилэн дансны хуулийн дагуу сар бүр оруулж хэвшээд байна. Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 13,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөнөөс 12,7 тэрбум төгрөг зарцуулж 92,9 хувийн гүйцэтгэлтэй гарах төлөвтэй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь 2015 оны эхний 5 сарын байдлаар орлогын төлөвлөгөөг дансанд орсон орлогоор тооцвол 86,2 хувьтай биелүүлсэн боловч Өмнөговь аймгийн МХГ- нь орлогын 53,4 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Буянт-Ухаа Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг газрууд орлогоо огт төвлөрүүлээгүй, зарим нэгжүүд дутуу төвлөрүүлснээс орлогын төлөвлөгөөний биелэлт 64,3 хувьтай гарч байна. 2015 онд тэтгэвэрт гарахаар саналаа ирүүлсэн нийт 74 албан хаагчийн тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлыг тооцон зарим аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт 19 улсын байцаагчийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардалд нэмж шаардлагатай байгаа 89953,8 мянган төгрөгний зохицуулалт хийх саналыг Шадар сайд болон Сангийн яаманд хүргүүлэн шийдвэрлэсэн. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны цалингийн зардалд зохицуулалт хийх саналыг Монгол Улсын Шадар сайд болон Сангийн яаманд хүргүүлэн нийт 139,0 сая төгрөгний зохицуулалт хийсэн. ХОЁР. СТРАТЕГИ, БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТАЛААР: 1. Мэргэжлийн хяналтын байгууллагын “Эрсдэлийн удирдлагын стратеги”-ийг хэрэгжүүлэх талаар: Мэргэжлийн хяналтын байгууллагын “Эрсдэлийн удирдлагын стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “дунд хугацааны төлөвлөгөө” боловсруулах тухай газрын даргын 2015 оны 205 дугаар тушаал гаргаж 4 үе шаттайгаар уг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хяналтын чиглэл тус бүрээр” дунд хугацааны төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, өгсөн зөвлөмжийн дагуу сайжруулсан “Дунд хугацааны төлөвлөгөө”-г дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу сайжруулах ажлыг зохион байгуулах, орон нутгийн байцаагч нарын төлөөллөөс санал авах, дунд хугацааны төлөвлөгөөг мэргэшсэн гаднын зөвлөх мэргэжилтнүүдээр хяналтын газар тус бүрээр хэлэлцүүлж сайжруулах, МХЕГ-ын даргын зөвлөлд нэгтгэн танилцуулж баталгаажуулах ажлууд 3-р улиралд үргэлжлэн хийгдэнэ. Ил тод хяналтын тогтолцоонд шилжих талаар: Хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх талаар: Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх ажлыг шинэчлэх талаар: Хяналтын хуудсыг олон нийтэд сурталчлах талаар: Эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх талаар: ЗГХЭГ-ын “Шилэн хяналт” цахим хуудсанд холбогдож 2015 оны 03-р сараас шалгалтыг зохион байгуулахдаа сарын төлөвлөлтийн системд шилжиж шалгах байгууллагаа сар бүр тодорхойлж, сар бүр гүйцэтгэл, үр дүнг гаргаж дүн шинжилгээ хийж харьяа байгууллагууддаа хүргүүлж, хяналт шалгалтын ил тод байдал, эргэх холбоог ханган ажиллаж байна. Шилэн хяналт цахим хуудас ашиглалтад орсонтой холбогдуулан уг асуудлаар манай байгууллагын хүлээж буй үүргийг хариуцлагжуулсан, нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын сар, улиралын төлөвлөлт, гүйцэтгэлийг оновчтой болгох, үр дүнг нарийвчлан тооцох боломжийг сайжруулах, хяналт шалгалтын үр дүнг сайжруулах чиглэлээр ”Төлөвлөлт,гүйцэтгэлийг сайжруулах зарим арга хэмжээний тухай” МХЕГ-ын даргын 125 тоот тушаал гарч салбарын хэмжээнд мөрдөгдөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж буй хяналтын хуудастүүний ач холбогдлыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, боловсронгуй болгон сайжруулахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоозэрэг 10 гаруй байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хяналтын хуудсыг сурталчлах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэхээс гадна хяналт шалгалтын үйлажиллагаанд ашиглах хяналтын бүх хуудсыг эдгээр холбоодод албан ёсоор хүлээлгэн өгч бизнес эрхлэгчдэд нээлттэй хүргэх боломжийг бүрдүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөлт, гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор тайлагналт, гүйцэтгэл, хяналт шалгалтын статистик мэдээллийг гаргах, хүлээн авахтай холбоотой одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журам зааврыг шинэчлэн боловсруулж МХЕГ-аас системийн хэмжээнд Эрсдэлийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн сан, Хяналтын хуудасны мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Урьдчилан сэргийлэх хяналтын мэдээллийн нэгдсэн сан, Тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалтын мэдээллийн нэгдсэн сан, Лабораторийн шинжилгээний мэдээллийн сан, Хилийн хяналт шалгалтын хяналтын хуудасны мэдээллийн сан, Хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдын хяналт шалгалтын мэдээллийн санзэрэг мэдээллийн нэгдсэн сангуудыг ашиглаж эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, гүйцэтгэл үр дүнг тооцох ажлуудыг эхлүүлээд байна. Хяналт шалгалтын төлөвлөлтийн үндэслэлийг сайжруулах, МХЕГ-ын болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудын ажлын чиг үүргийн хэм хэмжээг тодорхой болгох, баримталж буй бодлогод нийцүүлэх, шалгалт, танадалт, хяналт шинжилгээ, зөвлөн туслах, сургалт семинарын зөв харьцааг тогтоох, байцаагчийн ажлын ачаалалыг жигд хуваарилах, мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар хийгдэж байгаа шалгалтыг бууруулах, шалгалтын үр дүнг сайжруулах зорилгоор “Улсын байцаагчийн жилийн ажлын норматив”, “Улсын байцаагчийн нэг удаагийн хяналт шалгалтад зарцуулах хугацааны норматив”, “Нэг обьект шалгахад зарцуулах хугацааны норматив” –ын жишигийг МХЕГ-ын даргын 2015 оны 239 тоот тушаалаар тус тус тогтоосон. Ингэснээр эрсдэл өндөртэй байгууллагад чиглэсэн хяналт, шалгалтуудыг төлөвлөх, эдийн засгийн өсөлтйг дэмжих, хяналтын хуудсаар үр дүнтэй шалгалт хийх, байцаагчийн үйл ажиллагаа, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих нөхцөл бүрдэж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй тайлан гаргах, хүргүүлэх, хүлээн авахтай холбогдсон журам, зааврууд нь орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудад ачаалал үүсгэсэн, орон нутагт хамааралгүй асуудлаар мэдээ, тайлан гаргахаар зохицуулагдсан, үндсэн үйл ажиллагааны тайлан, мэдээний ач холбогдлыг бууруулсан, улмаар тайлагналт, гүйцэтгэлийн чанарт сөргөөр нөлөөлсөн, захиргааны болон хяналт шалгалтын тоон мэдээ холилдсон, хяналт шалгалтын тоон мэдээллийн давхардалт ихтэй, бодит байдлаас зөрүүтэй гардаг нь эх сурвалж болгон ашиглахад бэрхшээлтэй, хэрэгцээт шинж чанар дутмаг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх боломж хязгаарлагдмал эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үр дүнгийн илэрхийлэл болдоггүй, зарчимд нийцдэггүй байна. Иймээс эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хүрсэн үр дүнг тодорхой болгох, гүйцэтгэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй тайлан, мэдээ авдаг байсныг багасгах, ачааллыг бууруулах, тоон мэдээг бодитой болгох, өнөөдөрийн авч буй тоон мэдээллийн 2 урсгалыг нэг болгох, хуульд заасны дагуу мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистик мэдээллийн харьцуулах боломжтой, үр дүнгийн илэрхийлэл болсон үзүүлэлтүүдийг бий болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын гүйцэтгэлийн удирдлагыг хангах зохицуулалт бүхий шинэ журам, зааврын төслийг боловсруулан батлуулхаар бэлтгэлээ. Үүний дагуу эрсдэлийн үнэлгээний мэдээллийн нэгдсэн сан, Хяналтын хуудасны мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын төлөвлөлт, мэдээллийн нэгдсэн сан, Хяналт шалгалтын гүйцэтгэлийн мэдээллийн нэгдсэн сан, Лабораторийн шинжилгээний мэдээллийн сангуудаар эхний хагас жилийн мэдээллийг нэгтгэн гаргаж салбарын хэмжээнд хариуцлагтай статистикийн эхлэлийг тавилаа. Бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлэх, хяналтын хуудсыг хэрэглэж хэвшсэнээр өөрт учирч болох аливаа эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой өсөн дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс МХЕГ-т хэрэгжүүлж буй “BGR” төслийн санхүүжилтээр 3 шторкийг барилга байгууламж, геологи уул уурхай, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр, мөн “Хяналтын хуудас”-ыг сурталчилсан зурагт хуудас гаргаж улсын хэмжээнд сурталчлах, ил тод байдлыг хангах арга хэмжээ авлаа. Эмнэлэг, эмийн сан, гоёлын гоо сайхан, бассейн, саун, үсчин, халуун ус, хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага, үйлчилгээний ажиллагсдын халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийг иргэд, үйлчлүүлэгчид үнэлэх хялбаршуулсан Хяналтын хуудасны төслийг боловсруулж Саруул худалдааны төвийн үйл ажиллагааг иргэд үйлчлүүлэгчээр үнэлүүлэн туршиж сүүлийн хагас жилд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Хүний төлөө зөв тус” “Эрүүл хөрс-эрүүл хүнс” сарын аяны хүрээнд 3,5-р саруудад “Пумаконстракшн” ХХК-ийн барьж байгаа “Хүннүмолл” худалдаа үйлчилгээний барилгын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй 24 аж ахуйн нэгж байгууллагын 82 барилгын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, 6 хэвлэл мэдээллийн ажилтнуудад, Саруул худалдааны төвд 70 шахам худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгч нарт хяналтын хуудсыг сурталчлах үзүүлэх сургалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн ажил боллоо. Мэргэжлийн хяналтын удирдах ажилтны зөвлөгөөнөөс Монгол Улсын Шадар сайдын 2014 оны 87 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратеги”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу газрын даргын 2015 оны 205 дугаар тушаал гаргаж дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг хяналт газар тус бүрт байгуулж ажиллаа. Хяналтын салбар тус бүрээр боловсруулсан дунд хугацааны төлөвлөгөөний эхний төсөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорацийн дэмлэгээр олон улсын бизнесийн зөвлөхүүдийн 5 сард 14 хоногт ажиллуулж арга зүйн зөвлөгөөгөөр ханган төлөвлөгөөний төслийг хариуцсан дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 3 улиралд багтаан баталгаажуулахаар шийдвэрлээд байна. Дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын явц 60 агруй хувьтай байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй болсноор салбарын хяналт тус бүрээр дунд хугацаанийн зорилт, дэд зорилтуудыг дэвшүүлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг оновчтой төлөвлөж, хяналт шалгалтын үр дүнг тодорхой болгож, эрсдлийг удирдах боломж бүрдэх юм. Засгийн газрын “Шилэн хяналт” системийн хэрэгжүүлсэн үр дүнгийн талаар: Хяналт шалгалтын үр дүн гүйцэтгэлийг үнэлэх талаар: Сарын аяныг системийн хэмжээнд зохион байгуулж, үр дүн тооцон болзошгүй эрсдэлийг бууруулах Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт төлөвлөгөөт шалгалт гүйцэтгэхэд 34 хувь буюу дунд эрсдэлтэй, шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, үед хийгдэх геодезийн шалгалт хийхэд 75 хувь буюу их эрсдэлтэй үнэлэгдэв. Шинээр баригдсан усны байгууламж, авто зам, шугам сүлжээний ажилд гүйцэтгэлийн зураг хийлгүүлэн геодези, зураг зүйн улсын мэдээллийн санд оруулах арга хэмжээ авах талаар БХБЯ, ЗТЯ, ХХААЯ, ЭХЯ-д, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт танилцуулга, хурлын шийдвэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт газар зохион байгуулалтад шинээр баригдсан цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын бүс тогтоогоогүй, хамгаалалтын зурвас газарт иргэдийг суурьшуулсан зэрэг аюултай нөхцөл байдал бий болгосон Ховд аймгийн Засаг даргад хариуцлага тооцуулах талаар тус тус албан бичиг хүргүүлэв. Өмнөговь аймагт “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгалаа. Шалгалтаар урьдчилан цэвэрлэх байгууламжийг хяналтын хуудсаар шалгахад 12.8% буюу бага, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станцын байгаль орчинд нөлөөлөх байдлыг хяналтын хуудсаар шалгахад 15.5% буюу бага, “Газар ашиглагч аж ахуйн нэгж, байгуулагыг шалгах” 2.12 кодтой хяналтын хуудсаар шалгахад 8.9% буюу бага, хатуу хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдлыг хяналтын хуудсаар шалгахад 1% буюу бага, үйлдэрлэлийн төв агуулахын химийн бодисын хадгалалт хамгаалалтыг хяналтын хуудсаар шалгахад 13.6% буюу бага, тос тосолгооны материалын агуулахыг хяналтын хуудсаар шалгахад 17.9% буюу бага эрсдэлтэйгээр үнэлэгдлээ. Завхан аймгийн Баян-Адрага суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн үйл ажиллагаанд байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын чиглэлээр шалгалт хийв. “Химийн хорт болон аюултай бодис, ургамал хамгаалах бодис ашиглах, хадгалах, худалдан борлуулах байдлыг шалгах” хяналтын хуудсаар үнэлэхэд бага эрсдэлтэй гарсан байна. Дорнод аймагт Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн олборлох, хадгалах, тээвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн ХIX, XXI талбайн үйл ажиллагаанд байгаль орчны багц хууль болон 4 хяналтын газрын 21 хууль, тэдгээр нийцүүлэн гаргасан дүрэм, журамын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 4 хяналтын газрын нийт 11 чиглэлийн давхардсан тоогоор 24 хяналтын хуудасаар шалгахад дундажаар 54,8% буюу их эрсдэлтэй дүгнэгдлээ. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ний ХIX, XXI талбайнууд нь хог хаягдлын төвлөрсөн цэг тогтоосон боловч газрын тосоор бохирдсон хөрс их хэмжээний талбайд тархсан байгаа нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бий болгосон байна. Цэвэрлэх байгууламж нь стандартын шаардлага хангахгүй байгаа бөгөөд байгальд нийлүүлэх бохир усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тул хүрээлэн буй орчин бохирдол, доройтолд орох нөхцөл бүрдсэн байна. Мөн уг хяналт шалгалтаар Нийт 8 ААНБ-ын 58 объект, 23 инженер техникийн ажилтныг хамруулан 8 хяналтын хуудсаар шалгалт хийж нийт 42 зөрчил илрүүлэн 12 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үйл ажиллагаа зогсоох 1, зөрчил арилгуулах тухай 2 албан шаардлага гаргаж илэрсэн зөрчилд 12.100.000 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулав. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бизнесийн үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг бизнес эрхлэгч, игэд, олон нийтэд нээлттэй ил тод болгох зорилгоор хэрэгжүүлж байгаа “Шилэн хяналт” цахим хуудсанд шилжих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийх сар бүрийн хяналт шалгалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг аж ахуйн нэгж бүрээр цахим хуудсанд оруулах ажлыг зохион байгуулахаар газрын даргын 2015 оны 125 дугаар тушаал батлан хэрэгжүүлж 4 сараас эхлэн мөрдөн ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж байгаа хяналт шалгалтын мэдээллийг “Шилэн хяналт” цахим хуудсанд бүрэн оруулах, уг хуудсаар дамжуулан хяналт шалгалтын цахим системд нэвтрүүлэх талаар төслийн багтай хамтран ажиллаж мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын 9 мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлэх 126 модуль боловсруулан төслийн багт хүлээлгэн өгөөд байна. Цахим хяналтын систем нэвтрүүлэх талаар авсан арга хэмжээний үр дүнд 4 сараас эхлэн сар бүрийн төлөвлөгөөт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний төлөвлөлт, гүйцэтгэл цахим хуудсанд бүрэн байрлаж, 7 сарын 20-ноос хяналтын хуудасны мэдээллийн сан, 9 дүгээр сарын 20-ноос бусад мэдээллийн сангууд бүрэн цахим хэлбэрт шилжиж мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтын байгууллагуудаас анх удаа бүх хяналт шалгалтын төлөвлөлт, гүйцэтгэл, явц, үр дүнг аж ахуйн нэгжээр түүхчилсэн цахим системд нэвтрэх боломж бүрдээд байна. Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтадаа эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж эхэлснээс хойшхи буюу сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилгоор хяналтын хуудасны мэдээллийн сан, эрсдэлийн үнэлгээ, зарим чиглэлийн хяналт шалгалтын төлөвлөлт, лабораторийн шинжилгээний дүн зэрэгт дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж эхний хагас жилийн байдлаар 14 чиглэлээр дүн шинжилгээ хийгээд байна. Тухайлбал: Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сан, Хяналтын итгэмжлэгдсэн сүлжээ лабораториудын шинжилгээний дүн, Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хийн байгууламжийн 2011-2014 оны эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сан, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 2011-2014 оны эрсдэлийн үнэлгээ, хяналтын хуудасны нэгдсэн сан, . “Барилга байгууламжийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт”-ээр 2011-2014 онд үнэлсэн мэдээллийн нэгдсэн сан, 2011-2014 онуудад сургалт хүмүүжлийн байгууллага, саун, бассейн, халуун ус, үсчин, гоо сайхан, зочид буудал, аялал жуулчлалын газар, тоглоомын газар, асрамжийн газруудыг үнэлсэн нэгдсэн сангийн мэдээлэл болон 3.6, 3.7, 3.12, 3.13, 3.14, 3.17, 3.18 кодтой хяналтын хуудасны нэгтгэлийн сан, Эрүүл мэндийн байгууллагыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт”-ээр 2011- 2014 онд үнэлсэн мэдээллийн нэгдсэн сан, 3.1. Эмнэлгийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны 2012-2014 оны мэдээлэлийн сан, Дэд бүтцийн хяналтын чиглэлээр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хийсэн төлөвлөгөөт бус шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний нэгдсэн сан, Хүний төлөө зөв бус аяны хүрээнд ХАБ болон дэд бүтцийн хяналтын чиглэлээр хийсэн шалгалтын мэдээллийн нэгдсэн сан болон 4-6 сарын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний гүйцэтгэл зэрэгт дүн шинжилгээ хийлээ. Мэдээллийн сангуудад дүн шинжилгээ хийснээр эрсдэлийн тухайн хяналтын чиглэлийг эрсдэлийн төлөв байдлыг үнэлэх, эрсдэлийн шалгуур үзүүлэлт болон хяналтын хуудасны асуулга эрсдэлийн бодиттой үнэлэх боломжтой байгаа эсэхэд дүн шижилгээ хийж цаашид болосвронгуй болгох арга хэмжээ авах зэрэг үр дүнтэй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цаашид дүн шинжилгээ хийх ажлын орон нутгийн түвшинд улиралд тутамд хийж хэвшсэн дадал болгож хяналт шалгалтын үр дүнг сайжруулах, эрсдэлийн төлөв байдлыг зөв тогтоож гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэрэгийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр нэлээд ажлын хэрэгжүүлэх төлөвлөөд байна. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын чиглэл тус бүрээр 3 сараас 11 сард сарын аян зохион байгуулах хуваарь баталж 3 сард техникийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зөв-тус” сарын аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа. “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр болон шинээр барьж байгаа барилга байгууламжид хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон шинээр баригдаж байгаа 48 барилга байгууламжуудын техникийн баримт бичгийн бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, барилга угсралтын ажлын чанар, бат бэх, материалын чанар, өргөх байгууламж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдалд “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Барилгын тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулиуд, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан ”Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 75 дугаар тогтоолын хавс
Нийтээр дагаж мөрдөх шийдвэрийн жагсаалт
ШАДАР САЙД, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС БАТАЛСАН УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭЛТЭЙ ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ Д/д Агуулга Улсын нэгдсэн бүртгэлийн дугаар Баталсан албан тушаалтан ОГНОО Дугаар 1 Шадар сайд 2011.03.30 19 "Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам" Татаж авах... 2 ҮХЯ/ УМХГ 2003.09.05 141/327 "Сорьцлолтын ажлын тухай". /"Алтны баяжуулах үйлдвэрийн металл авалтыг тодорхойлох, хяналтын сорьцлолтын ажлын журам" Татаж авах... 3 УМХГ 2003.10.09 309 "Журам батлах тухай". /"Уурхайг түр болон бүрмөсөн хаах журам”/ Татаж авах... 4 УМХГ 2008.04.09 126 "Урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах тухай"; Татаж авах... 5 УМХГ 2008.05.05 163 "Журам шинэчлэн батлах тухай". /"Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам"/ Татаж авах... 6 УМХГ 2008.07.03 235 Журамд љљрчлљлт оруулах тухай /УМХГ-ын даргын 2008 оны 163 дугаар тушаалаар батлагдсан Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журамд Татаж авах... 7 ЭБЭХЯ/МХЕГ 2009.05.21 121/152 Аюулгүйн бүс тогтоох журам батлах тухай /Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг тогтоох журам/ Татаж авах...

Сүүлд нэмэгдсэн мэдээ