70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хоймор нутгийн чулуу ХХК-ийн захиралын сонгон шалгаруулалт болно

ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ ХХК”-НИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

       Компанийн тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.5.2, Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг үндэслэн “Хоймор нутгийн чулуу  ХХК- ийн Удирдах Зөвлөлөөс тус компанийн гүйцэтгэх захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Дүрслэх урлаг дизайнерийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүнээс 5-аас доошгүй жил удирдах албан тушаал хашсан,

3. Татвар болон зээл, зээлийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.

4. Ял шийтгэлгүй байх.

5. Компанийн засаглалын сургалтанд хамрагдаж, сертефикат авсан байх,

6. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн удирдлагад давхар ажил эрхэлдэггүй байх,

7.Багаар ажиллах, хамт олныг удирдан зохион байгуулах, манлайлан ажиллах чадвартай байх,

8.Тухайн компанийн засаглалыг сайжруулах, бизнесийн үр ашиг,тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний шугамын алдагдлыг бууруулах чиглэлээр 3 жилийн хугацааны төлөвлөлт мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн байх.

ХОЁР. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтанд оролцох өргөдөл
  2. Анкет/Төрийн албан хаагчийн анкет/
  3. Боловсролын үнэмлэх,диплом /нотариатаар батлуулсан байх/
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Өмнө нь ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  6. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа компанийн засаглалыг  хөгжүүлэх,үр ашиг, үйл ажиллагааны талаар / 2 хуудас А4 бичгийн цаасны хэмжээнээс хэтрэхгүй / хөтөлбөр дэвшүүлсэн байх.
  7. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотлох баримт:
  • ШШГБ-ын тодорхойлолт
  • Цагдаагийн Газрын тодорхойлолт
  • Татварын байгууллагын тодорхойлолт
  • Банкны хугацаа хэтэрсэн өр зээлгүй,батлан даалтаар хүлээсэн өр төлбөргүй байх
  1. Давуу талаа нотлох баримтуудыг ирүүлж болно.

Дээр дурьдсан  баримт бичгийн  бүрдүүлэлт дутуу,шаардлагад нийцээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтанд бүртгэхээс татгалзана.

 

ГУРАВ. МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА:

 

      Сонгон шалгаруулалтад бүртгүүлэгчийн баримт бичгийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны  өдрөөс 11 дүгээр сарын 28-ний өдрийн 10 цаг 00 минут  хүртэл хүлээж авна. .

Нэр дэвшигчийн материалыг Аймгийн Удирдлагын ордон А байр,3 давхар  Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Оюунжаргал хүлээн авна. Утас: 90920992

Сүүлд нэмэгдсэн мэдээ