70382348

info@umch-tender.kh.gov.mn

Уралдаант шалгаруулатын зар

“ХӨВСГӨЛИЙН ЭМИЙН ЭРГЭЛТИЙН САН” ОНӨХК-ИЙН ЭД ХӨРӨНГӨ, ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН 49%-ИЙГ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ ИРҮҮЛСЭН ОРОЛЦОГЧДОД ХҮРГЭХ /ТЕНДЕР/-ЫН ЗАР МЭДЭЭ

 

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит II  хуралдаанаас баталсан “Орон нутгийн өмчийг 2020-2021 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” 08 дугаар  тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 100 хувь орон нутгийн  өмчийн "Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн сан" ОНӨХК /цаашид "Эмийн сан" гэх/-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг худалдах уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ыг Хөвсгөл аймгийн Орон  газар зарлаж байна.

 

Тендерт Орон нутгийн өмчийн газар /ажлын хэсэг/-аас зарласан "Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн сан" ОНӨХК /цаашид "Эмийн сан" гэх/-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг худалдах уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтээ 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө ирүүлсэн эм эмнэлэгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд материал ирүүлэх эрхтэй.

 

Тендерийг  Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ээлжит II  хуралдаанаас баталсан “Орон нутгийн өмчийг 2020-2021 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” 08 дугаар  тогтоолоор баталсан "Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн сан" ОНӨХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг худалдах уралдаант шалгаруулалт уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын дагуу Орон нутгийн өмчийн газар /ажлын хэсэг/, Шинжээчийн баг зохион байгуулж дүгнэнэ.

 

"Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн сан" ОНӨХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг худалдах доод үнэ 257 123 383 /хоёр зуун тавин долоон сая нэг зуун хорин гурван мянга гурван зуун наян гурван/  төгрөг болно.

 

Тендерт оролцогчид тавих шаардлага

 

Тендерийн санал боловсруулах, ирүүлэхтэй холбогдуулан тендерт оролцогчид дор дурдсан шаардлагыг тавина:

 

-эд хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;

 

-мэргэжлийн чадавхитай боловсон хүчний хангамж, нөөцтэй байх;

-тендерийн саналыг зарласан нөхцөлийн хэмжээнд мэргэжлийн түвшинд хийсэн байх;

 

-мэргэжлийн дүгнэлт гаргуулсан байх /Шинжээчдийн баг гаргана/;

 

-тендерийн саналыг зарласан хугацаанд ирүүлсэн байх;

 

-дэнчингээ хугацаанд нь байршуулах байх;

 

-тендерт оролцохтой холбогдсон бүх зардлыг өөрөө хариуцна.

 

Тендерийн баримт бичгүүд

 

1. Хөвсгөлийн Эмийн Эргэлтийн Сан ОНӨХК-ийн тухай ерөнхий мэдээлэл.

 

2. Хөвсгөлийн эмийн эргэлтийн Сан ОНӨХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам;

 

3. Худалдах, худалдан авах тухай гэрээний төсөл.

 

Хөрөнгийн болон хөрөнгийн эрхийн уралдаант шалгаруулалтын зорилго

 

Хөвсгөлийн эмийн эргэлтийн Сан ОНӨХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг худалдаж авах сонирхолтой тендерт оролцогч нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэвшүүлж буй дор дурдсан хувьчлалын зорилгыг хангах бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай:

 

- Хөвсгөлийн эмийн эргэлтийн Сан ОНӨХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хадгалахын зэрэгцээ нийгэм, бүс нутгийн болон хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлж өргөтгөх,  эм, эмнэлэгийн худалдаа үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;

 

-Хөрөнгө оруулж, Эмийн сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон санхүүгийн чадавхийг сайжруулах, эм эмнэлэгийн хэрэгслийн зохистой нөөцийг бүрдүүлж үйл ажиллагааг өргөжүүлэх замаар үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх;

 

Тендерийн ажиллагаа

 

Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Орон нутгийн өмчийн газар /ажлын хэсэг/, Эмийн сангийн зохих албан тушаалтан болон Хөвсгөлийн Эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн удирдлагатай уулзах, Эмийн сан дээр нь очиж танилцах, дүн шинжилгээ хийх бололцоогоор хангана.

 

Тендерт оролцогчид нь тeндeрийн санал ирүүлэхдээ "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, хэрэгжүүлэх нотолгоо, худалдан авах үнийг төлөх санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болгон энэхүү зар мэдээний ард бичигдсэн дансанд урьдчилан 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийн дэнчин төлж, байршуулсан байна.

 

Тендерийн ялагчаар шалгарсан оролцогчийн тавьсан дэнчинг худалдан авах үнэд оруулан тооцно. Харин тендерийн ялагчаар шалгараагүй оролцогчийн дэнчинг буцаан олгоно.

 

Тендерт оролцогчид тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт Орон нутгийн өмчийн газар /Ажлын хэсэг/ 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн (Улаанбаатарын цагаар) 10.00 цагаас өмнө ирүүлнэ.

 

Тендерийн санал нь:

 

1/Техникийн санал 

 

2/Санхүүгийн саналаас бүрдэнэ.

 

Техникийн санал нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хангах 2-оос доошгүй жилийн хугацааг хамарсан тендерт оролцогчийн боловсруулсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөө ба тендерийн журамд заасан бусад материалаас бүрдэнэ.

 

Санхүүгийн санал нь Хөвсгөлийн Эмийн эргэлтийн сан ОНӨХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн 49 хувийг  худалдан авахаар тендерт оролцогчийн санал болгож буй үнэ,  тендерийн журамд заасан бусад материалаас бүрдэнэ. Тендерт оролцогчийн санал болгож буй үнэ нь Эмийн санг худалдах доод үнээс бага байж болохгүй.

 

Тендерийн саналыг үнэлэх үйл ажиллагаа нь дараахь хоёр үе шаттай байна:

 

1. Техникийн саналын үнэлгээ

 

2. Санхүүгийн саналын үнэлгээ.

 

Техникийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдээр үнэлнэ:

 

1. Эм эмнэлэгийн худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар (0-40 оноо);

 

2. Санал болгож буй бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөний чанар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэвшүүлж буй хувьчлалын зорилгыг хүлээн авч тусгасан байдал (0-50 оноо);

 

3. Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэднийг сургах, дадлагажуулах, мэргэшлийг нь дээшлүүлэх гэх мэтээр боловсон хүчнийг хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт, арга хэмжээг тусгасан хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөө (0-10 оноо).

 

Нийлбэр дүнгээр 70-аас доошгүй оноо авсан тендерт оролцогчийн техникийн саналыг шалгаруулна. Техникийн саналын үнэлгээгээр шалгарсан тендерт оролцогчдын санхүүгийн саналыг нээж үнэлнэ.

 

Санхүүгийн саналыг тендерт оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулан тендерийн хуваарьт заасан өдөр нийтийн өмнө задална.

 

    Санхүүгийн саналдаа хамгийн өндөр худалдан авах үнийн санал ирүүлсэн тендерт оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулж, аймгийн Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар/ Шинжээчийн баг/Эмийн санг  "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулна.

 

                Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

 

Эмийн санг  Худалдах, худалдан авах гэрээнд, худалдан авах үнийг төлөх болон өмчлөгчийн эрх шилжүүлэх нөхцөл, хугацаа, худалдах, худалдан авах ажиллагааг дуусгавар болгох нөхцөл, худалдагч болон худалдан авагчийн хүлээх үүрэг, хариуцлага, мэдэгдэл, баталгаа болон бусад асуудал тусгагдана. Худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2 жил байна.

 

Тендерийн ялагч нь худалдан авсан үнийг Худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор төлөх, тендерт ялсан бизнесийн стратеги (үйл ажиллагааны) төлөвлөгөөгөө 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

 

Тендерт оролцогчдыг тендерийн санал бэлтгэх явцдаа Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргах бололцоогоор хангана.

 

 

Хаяг, утас

 

    Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн өргөдлийг дараахь хаягаар ирүүлнэ:

 

Б.Должинсорогдог

Орон нутгийн өмчийн газрын дарга

Мөрөн сум 8 дугаар баг Удирдлагын ордон “А” корпус 113 тоот өрөө

Утас: 70382348, 89602456

 

    Тендертэй холбогдолтой мэдээллийгwww.umch.khs.gov.mn  вэбсайтаас, авна уу.

 

    Дансны дугаар

 

Тендерийн дэнчинг Төрийн сан банк  дахь Орон нутгийн өмчийн газрын дараахь дансанд төлнө:

 

Банкны нэр:             Төрийн сан банк

Дансны нэр:             Хө.ОНӨмчийн газар Н.С

Дансны дугаар:         100170051424 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ