70382348

info@umch-tender.kh.gov.mn

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРИЛГА

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН

                                   СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ

  ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ УРИЛГА

 

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Мэргэжлийн хяналтын газраас ашиглалтын шаардлага хангахгүй болохыг актаар тогтоосон 5, 7 дугаар орон сууцны барилгын дахин барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.


           Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж төслийн бичиг баримтыг авна.

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг албан хүсэлтээр авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувийг бэлтгэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагаас өмнө Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газарт /Хөвсгөл, Мөрөн сум, 8 дугаар баг, Нутгын удирдлагын ордон/-д ирүүлнэ.

     Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна.

Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, 1-16 давхар хүртэлх барилга барих тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  2. 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  3. Борлуулалтын хэмжээ /2018, 2019, 2020 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь Найман тэрбум төгрөгөөс багагүй байх/
  4. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн нь Зургаан тэрбум төгрөгөөс багагүй байх
  5. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо 2018,2019,2020 он
  6. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт
  7. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/
  8. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/
  9. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт
  10. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  11. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

 

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

 

Хаяг: Монгол улс, Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, Нутгийн удирдлагын ордон Б корпус, Утас: 70381111, 80039579 /ажлын цагаар/

Вэб сайт: Khovsgol.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ