70382348

info@umch-tender.kh.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

·         Худалдан авах ажиллагааны чиглэлээр орон нутагт мөрдөх бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төслийг төрийн бодлого, хууль тогтоомжинд нийцүүлэн боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангах, тайлагнах.

·         Худалдан авах ажиллагааны тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр санал гаргах, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, биелэлт, үр дүнг тайлагнах.

·         Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тайлагнах.

·         Худалдан авах ажиллагааны үе шат бүрт мэдээллийн ил тод, нээлттэй шударга байдлыг хангах

·         Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын хүний нөөцийг чадавхижуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах

·         Худалдан авах ажиллагааны талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, тайлагнах

·         Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяалах захиалагч байгууллагуудын худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгийн зарцуулалтын зохистой менежментийг нэвтрүүлэх замаар улс, орон нутгийн төсөвт, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн сахилгыг сайжруулах.

·         Худалдан авах ажиллагаа зохион байгуулахад шаардлагатай техник технологи, программ хангамжийг шинэчлэх.

·         Худалдан авах ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах

·         Худалдан авах ажиллагаа төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, хяналт мониторинг хийхтэй холбоотой шийдвэр гаргахад оролцогчдоос ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргуулах, худалдан авах ажиллагааны бодлогын баримт бичиг боловсруулах шатанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулсан нийтийн хэлэлцүүлгэ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээ дүгнэх, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авах төслийн баг, улсын комиссын бүрэлдхүүнд ажиллах

Сүүлд нэмэгдсэн мэдээ