70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тэсийн Илч ХХК-ийн ТУЗ-д удирдамж хүргүүллээ

БАТЛАВ.

                                                              АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА               Л.ГАНБОЛД

 

“ТЭСИЙН ИЛЧ” ХХК-Д ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ  ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ

ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛЛАХ УДИРДАМЖ

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь заалтын дагуу  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болох “Тэсийн илч” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд орон нутгийн өмчийг төлөөлж оролцож байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд дараах удирдамжийг хүргүүлж байна.

  1. ТУЗ-ийн зохион байгуулалтыг хэлэлцэж Н.Шинэбаярыг даргаар сонгох ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар  н.Өлзийбадрахыг томилох,
  2. ТУЗ-ийн аудитын хороо, цалин урамшууллын хороо, нэр дэвшүүлэх хороог байгуулах, хороодын дарга нарыг томилох
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн журмыг аймгийн ИТХТ-ийн 2017 оны ... дугаар тогтоолоор батлагдсан нийтлэг журамт нийцүүлэн батлах
  4. “Тэсийн илч” ХХК-ийн захиралд нэр дэвшүүлэх, томилох, гэрээ байгуулах
  5. Компанийн 2017 онд ажиллах бүтэц орон тоог тогтоох
  6. “Тэсийн илч” ХХК-ийн 2017 оны бизнес төлөвлөгөөг батлахдаа ашгийг нийт орлогын 15 хувиас бууруулахгүйгээр батлах, .
  7. Бизнес төлөвлөгөө батлахдаа хэмнэгдэж болох зардлуудыг хасч батлах.
  8. Компанийн үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны өртөг зардал, үнэ тарифийн судалгааг гаргуулж цаашид үргэжлүүлэх эсэх талаар санал  боловсруулж  ОНӨГ-т ирүүлэх
  9. Компаниас үзүүлж байгаа зарим төлбөрт үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ тарифийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, ЗДТГ-тай гэрээ байгуулж ажиллах талаар сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн ОНӨГ-т тавьж холбогдох газраар шийдвэр гаргуулах санал боловсруулах. /сантехникийн засвар, холболт, ус түгээх, хог хаягдал зайлуулах, халуун ус, ачаа тээврийн үйлчилгээ гэх мэт /

 

 

 

 

 

 

 

                       

БОЛОВСРУУЛСАН:

    ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН  ДАРГА                                Б.БОЛД        

 

ТАНИЛЦСАН:

                ТУЗ-ИЙН ДАРГА                                                       Н.ШИНЭБАЯР

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Ц.МӨНХТУЯА

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Р.МАШБАТ

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Г.ГАНЖУУР

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Д.ЭНХЦЭЦЭГ

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Г.ЭНХБАЯР       

 

 

 

“Тэсийн илч” ХХК-ийн ТУЗ-ийн хурал

 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

 10.00 цагт  аймгийн ИТХ-ын дэргэдэх

“Иргэний танхим”-д болно.

 

“ТЭСИЙН ИЛЧ”  ХХК-ИЙН ТУЗ-ИЙН

ХУРЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Хэлэлцэх асуудлууд

Асуудал оруулах албан тушаалтан

Гарах шийдвэр

 

 

1.

ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга сонгох

ТУЗ-ийн гишүүд

ТУЗ-ийн тогтоол

2.

ТУЗ-ийн хороод байгуулах

 

ТУЗ-ийн дарга Н.Шинэбаяр

ТУЗ-ийн тогтоол

3.

ТУЗ-ийн ажиллах дотоод журам батлах

ТУЗ-ийн дарга Н.Шинэбаяр

ТУЗ-ийн тогтоол

4

Компанийн захиралд нэр дэвшүүлэх, томилох

ТУЗ-ийн дарга Н.Шинэбаяр

ТУЗ-ийн тогтоол

5.

Компанийн бүтэц орон тоо батлах

Компанийн захирал

ТУЗ-ийн тогтоол

6

Компанийн 2017 оны бизнес төлөвлөгөөг батлах

Компанийн захирал, нягтлан бодогч

ТУЗ-ийн тогтоол

 

 

 

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

 

 

 

 

 

 

 

 

 

БАТЛАВ.

                                                              АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ОРЛОГЧ                            А.ЭРДЭНЭБААТАР

 

“ТЭСИЙН ИЛЧ” ХХК-Д ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ  ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ

ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН АЖИЛЛАХ УДИРДАМЖ

 

            Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, Компанийн тухай хуулийн 06 дугаар зүйлийн 6.13 дахь заалтын дагуу  2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болох “Тэсийн илч” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд орон нутгийн өмчийг төлөөлж оролцож байгаа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд дараах удирдамжийг хүргүүлж байна.

  1. Цалингийн санг батлахдаа 2016 онд баталсан жишгээр тогтоох.
  2. Усны үнийг  /нэг/ төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр тогтоох.
  3. 2017 онд Хөвсгөл аймгийн орлогод 100,0 сая төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр тооцож, бизнес төлөвлөгөөг батлах.
  4. Компанийн бүтэц, орон тоог 2016 онд батлагдсан орон тооны хязгаараас нэмэгдүүлэхгүй байх.
  5. ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй уялдуулж, бизнес төлөвлөгөөнд тусгах.
  6. Төлбөрт үйлчилгээ үзүүлэх журам батлах асуудал нь ТУЗ-ийн бүрэн эрх биш учраас журам батлах тухай саналыг дэмжиж, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагад нийцүүлж, Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлэх тухай чиглэл өгөх.

 

 

                       

БОЛОВСРУУЛСАН:

    ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН

 ГАЗРЫН ДАРГА                                        Б.БОЛД

 

ТАНИЛЦСАН:

                ТУЗ-ИЙН ДАРГА                                                       Н.ШИНЭБАЯР

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Ц.МӨНХТУЯА

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                         Р.МАШБАТ

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                        

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                        

    ТУЗ-ИЙН ГИШҮҮН                                                          

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ