70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн ТУЗ-д удирдамж хүргүүллээ

                                                               “ХӨВСГӨЛ ЭРЧИМ ХҮЧ” ХХК- ИЙН

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД

 

 

 

 

 

Удирдамж хүргүүлэх тухай

 

Компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтын дагуу  2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл эрчим хүч ХХК-ийн ТУЗ-ийн хуралдааны зохион байгуулахдаа ТУЗ-ийн Орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч ТУЗ-ийн гишүүд дараах удирдамжийг мөрдөж  ажиллана уу.

  1. Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийг ТУЗ-өөр хэлэлцэхдээ
    1.  2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтийг хэлэлцэх,
    2.  2016 оны санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн биелэлтийг зардал бүрээр хэмнэсэн хэтэрсэн шалтгааныг тодруулж үнэлэлт дүгнэлт өгөх
    3.  Өглөг авлагын бууралтыг хянаж үзэх, насжилтыг тодорхойлуулж цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга бэлтгэх
    4. 2016 оны санхүүгийн тайлангийн ашиг 151,6 сая төгрөгөөс захирлын гэрээ дүгнэж урамшуулалд 2 хүртэлх хувийг ажлын үр дүнг харгалзан олгож бусад ашгийг 2017 оны 07 сарын 01-ний дотор аймгийн орон нутгийн орлогод төвлөрүүлэх шийдвэр гаргах
  2. Үйл ажиллагааны тайланг хэлэлцэхдээ
    1. Хэрэглэгчийн өсөлт үйлдвэрлэлийн хүчин чадлын өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар хэлэлцэх
    2. Цахилгаан эрчим хүчний түгээлтийн алдагдлын өсөлт, бууралтын талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж  Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулах
    3. 2016 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын чанар үр дүнгийн талаар хэлэлцэж цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын хэрэгцээг судлаж Хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2017 оны 04 дүгээр сарын 28-ны дотор хэлэлцүүлж батлуулах
    4. 2016 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэл үр дүнг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх
  3. ТУЗ-өөс гүйцэтгэх захирлын 2016-2017 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг үнэлж дүгнэхдээ
    1. Гэрээ байгуулахад тохиролцсон үр дүнгийн зорилтын хэрэгжилтийг нэгбүрчлэн хэлэлцэж гэрээний үүргийн хэрэгжилтийг дүгнэх
    2. Хангалттай сайн ажилласан гэсэн дүгнэлтийг гаргавал гүйцэтгэх захиралд компанийн 2016 онд санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгээр ашигтай ажилласан нийт ашгийн 2 хүртэлх хувиар урамшуулал олгох.
    3. Гүйцэтгэх захиралтай  2017 оны ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 04-р сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолыг удирдамж болгон гэрээг байгуулах.
    4. Гүйцэтгэх захирал болон түүний удирдлагын багийн цалингийн санг 2017 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээгээр тогтоож 2017 онд нийт төлөвлөгдсөн ашгийн давсан хэсгээс 10 хүртэлх хувиар урамшуулал олгохоор гэрээнд тусгаж багийг төлөөлж гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах
  4. Дээр асуудлыг шийдвэрлэж 2016 онд компанийн санхүү, үйл ажиллагааны тайлан, ТУЗ-ийн хийсэн ажлын тайланг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дотор аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд ТУЗ-өөс тайланг хэлэлцүүлэх
  5. ТУЗ-ийн дарга компанийн 2017 оны техник зохион байгуулалт, их засвар, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, үндсэн хөрөнгийн элэгдлийг зарцуулах төсвийн төслийг тус тус аймгийн ЗД-ын зөвлөлийн хурал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд 2017 оны 04 дүгээр сарын 25-28-нд танилцуулах

 

 

ДАРГА                                                Б.БОЛД

Сүүлд нэмэгдсэн мэдээ