70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Төрийн худалдан авах ажиллагаа-Өмчийн удирдлага 2019” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Орон нутгийн өмчит хуулийн этгээд төрийн худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, өмчийн болон худалдан авах ажиллагааны хууль, тогтоомж хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах “Төрийн худалдан авах ажиллагаа-Өмчийн удирдлага 2019” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Чингүнжавын талбайд    аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутгийн өмчийн газар, Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

 

Нээлттэй хаалганы өдөрлөгт “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, Мөрөн сумын Өрхийн бүх эмнэлгүүд, “Элбэг Мөрөн” ХХК, “Ойн цэцэрлэг” ХХК, “Сант-Өндөр” ХХК, Сум дундын ойн ангиуд, “Могойн гол” ХК, Мөрөн хот тохижуулах үйлчилгээний төв ХХК, “Хөвсгөл Зам” ХХК, “Хөвсгөл Эрчим хүч” ХХК, “Хөвсгөл Хүнс” ХХК, “Хөвсгөлийн эмийн эргэлтийн сан” ХХК, “Шинэ мөрөн худалдааны төв” ОНӨХК, “Хөвсгөл Ус суваг” ХХК, “Туурайн тамга” ХХК, “Овоо нам” ХХК нар хамтран оролцов.

Өдөрлөгийг нээж аймгийн Засаг дарга Л.Ганболд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Төмөрбаатар нар үг хэлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ