70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд хүнсний материал үлдсэн багцад нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

ТЕНДЕРИЙН УРИЛГА                               

 

Огноо: 2019 оны 03 сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд хүнсний материал

 үлдсэн багцад нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: r-ХӨАААҮТ/201912011/8.3.1

                                                                               

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд хүнсний материал–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер (www.tender.gov.mn цахим системээр) ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. үлдсэн 1 багцаас бүрдэнэ. Үүнд:

                               Багцтай: Багц-05: Сүү, сүүн бүтээгдэхүүн 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 90 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,       

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй багцын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийг 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 03 сарын 19-ний өдрийн, 11 цаг 40 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан
 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны хэлтэс,

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99035647 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ