70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо: 2019.08.27

Тендер шалгаруулалтын нэр: “Хөвсгөл Эрчим хүч” ХХК-д 6 кВ-ын оролт болон гаргалгааны шугамуудад тавигдах иж бүрэн хорго (Таслуур, реле хамгаалалт, хэмжүүрийн болон тогтмол гүйдлийн хэлхээ), 0,4 кВ-ын 3 ширхэг гаргалгааны иж бүрэн щит нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАЭХХХК/201907044/7.4.8

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл Эрчим хүч” ХХК-д 6 кВ-ын оролт болон гаргалгааны шугамуудад тавигдах иж бүрэн хорго (Таслуур, реле хамгаалалт, хэмжүүрийн болон тогтмол гүйдлийн хэлхээ), 0,4 кВ-ын 3 ширхэг гаргалгааны иж бүрэн щит нийлүүлэх–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна. Багцгүй.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,     

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ жилд гэрээгээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй.

Тендерийн хамт 940,000 (Есөн зуун дөчин мянган) төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн, 15 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 110 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99025457, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ