70382348

info@umch-tender.kh.gov.mn

Байгалийн хадлан, хүчит тэжээл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

               ТЕНДЕРИЙН УРИЛГА                 

 

Огноо: 2019 оны 9 дүгээр сарын 26ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Байгалийн хадлан, хүчит тэжээл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/201909128/11.5.1

                                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Байгалийн хадлан, хүчит тэжээл ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

                

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй төсөвт өртгөөс 80 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж, бүртгэгдсэн байх,

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ. Банкны баталгаа нь багцын төсөвт өртгийн үнийн дүнгийн 2 хувь байна.

            Багц-01: Өвс нийлүүлэх– 2,470,000 төгрөг,

            Багц-02: Тэжээл нийлүүлэх– 336,000 төгрөгийн тендерийн баталгааг багц тус бүрт ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

А байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70382348, 70388849, 99156237 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ