70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хамгаалагдсан хүүхэд Аз жаргалтай гэр бүл хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын сургуулиудад гэрэлтүүлэг, камер суурилуулах, иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019.11.04

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн бүсэд гэрэлтүүлэг, камер суурилуулах,иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: r-ХӨАОНӨГ/201912037/2.5.3

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн бүсэд гэрэлтүүлэг, камер суурилуулах, иж бүрэн суурин компьютер  нийлүүлэх ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна.  2 багцаас бүрдэнэ. Үүнд:

            Багц-01: Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн бүсэд гэрэлтүүлэг, камер суурилуулах ажил

             Багц-02: Иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажил

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,     

Сүүлийн гурав жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ жилд гэрээгээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй багцын төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд       1.Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ дараах тусгай  зөвшөөрөлтэй байна. Үүнд:

             Б ангилал: Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ

             (Гадна холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт,засвар)

             03.2.1-0.4-10 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ ба үүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна.  

Тендерийн хамт  тухайн багцын төсөвт өртгийн 2 хувьтай тэнцүү дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд:

           Багц-01: Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн бүсэд гэрэлтүүлэг, камер суурилуулах ажил-1,496,602 төгрөгийн тендерийн баталгаа,

           Багц-02: Иж бүрэн суурин компьютер нийлүүлэх ажил-893,205 төгрөгийн тендерийн баталгааг тус тус гаргаж ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн, 12 цаг 10 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99156237, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ