70382348

info@umch-tender.kh.gov.mn

: Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны "Соёмбо" цогцолборын дэд бүтэц, тохижилт /Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох

 

          ТЕНДЕРИЙН УРИЛГА                     

 

Огноо: 2020 оны 4 дүгээр сарын 07ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны "Соёмбо" цогцолборын дэд бүтэц, тохижилт /Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/202002050/1.5.11

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгааны "Соёмбо" цогцолборын дэд бүтэц, тохижилт /Хөвсгөл, Мөрөн сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. 12 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багцтай:

Багц -1 Авто зам, гэрэлтүүлгийн ажил

Багц-2 Гадна цахилгаан хангамжийн 35, 0.4 КВ-ын ЦДШ, 35/0.4 КВ-ын хүчдэлтэй 100КВА чадалтай дэд станцын угсралтын ажил  

Багц -3 Гүний худаг барих ажил

Багц -4 Тогоо, харуулын байрны барилгын 40%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил.

Багц -5 Халаалтын зуухны 80%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил

Багц -6 Бэлэг дурсгалын дэлгүүр барих ажил

Багц -7 Гадна зам, талбай тохижилтын ажлын 40%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил

Багц -8 Индэр барих ажил

Багц -9 Соёмбо суурилуулах 50%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил

Багц-10 Гадна усалгааны систем цэвэр усны  20%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил

Багц -11 Бохирын цэвэрлэх байгууламжын 30%-ийн гүйцэтгэлтэй ажлын  дуусгалтын ажил

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 40 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,    

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 онууд)-ын хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй барилга угсралтын ажилтай ижил төстэй ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт  тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц -1  Авто зам, гэрэлтүүлгийн ажил–7 217 289 (Долоон сая хоёр зуун арван долоон мянга хоёр зуун наян есөн) төгрөг

Багц-2 Гадна цахилгаан хангамжийн 35, 0.4 КВ-ын ЦДШ, 35/0.4 КВ-ын хүчдэлтэй 100КВА чадалтай дэд станцын угсралтын ажил–1 468 948 (Нэг сая дөрвөн зуун жаран найман мянга есөн зуун дөчин найман) төгрөг

Багц-3 Гүний худаг барих ажил-600 000 (Зургаан зуун мянган) төгрөг

Багц-4 Тогоо, харуулын байрны барилгын 40%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил-867 536 (Найман зуун жаран долоон мянга таван зуун гучин зургаан) төгрөг

Багц-5 Халаалтын зуухны 80%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил-407 870 (Дөрвөн зуун долоон мянга найман зуун далан) төгрөг

Багц -6 Бэлэг дурсгалын дэлгүүр барих ажил-1 557 154 (Нэг сая таван зуун тавин долоон мянга нэг зуун тавин дөрвөн) төгрөг

Багц-7 Гадна зам, талбай тохижилтын ажлын 40%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил-2 764 153 (Хоёр сая долоон зуун жаран дөрвөн мянга нэг зуун тавин гурван) төгрөг

Багц -8 Индэр барих ажил– 664 863 (Зургаан зуун жаран дөрвөн мянга найман зуун жаран гурван) төгрөг

Багц -9 Соёмбо суурилуулах 50%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил– 437 522 (Дөрвөн зуун гучин долоон мянга таван зуун хорин хоёр) төгрөг

Багц-10 Гадна усалгааны систем цэвэр усны 20%-ийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил–371 304 (Гурван зуун далан нэгэн мянга гурван зуун дөрвөн) төгрөг

Багц -11 Бохирын цэвэрлэх байгууламжын 30%-ийн гүйцэтгэлтэй ажлын  дуусгалтын ажил–525 450 (Таван зуун хорин таван мянга дөрвөн зуун тавин) төгрөг

 

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

(Тендерт оролцогч нь давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн сайдын 2007 онд баталсан  давуу эрх тооцох аргачлалын нөхцлийг хангаж буйг нотлох баримтыг тендерийн бүрэлдхүүнд тусгай хэсэг болгон ирүүлнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 “А” байр, ил тод байдлын танхим,

утас: 70388848, 70388821, 70388849, 99156237 факс: 70388849