70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА                  

 

Огноо: 2020 оны 3 дугаар сарын 18ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202012037/2.5.3

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх ажлын гүйцэтгэгч сонгох тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ санал болгож буй багцын төсөвт өртгөөс 40 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх,    

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 онууд)-ын хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй ажилтай ижил төстэй ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт 180,000 (Нэг зуун наян мянган) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн, 11 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим хэлбэрээр тушаана.
Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг,

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар

аймгийн ЗДТГ /Нутгийн удирдлагын ордон/-ны

 А байр, ил тод байдлын танхим,

                                                                                                                                                                              утас: 70388848, 70388821, 70388849, 99156237 факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ