70382348

info@umch-tender.kh.gov.mn

“Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА                  

 

Огноо: 2020 оны 05 дугаар сарын 12ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202012039

                                                           

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Оюунлаг Хөвсгөл” дэд хөтөлбөрийн хүрээнд бараа, ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахимаар хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим хаягт нэвтэрч банкны е-меркантын систем ашиглан 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. Багцтай. Үүнд:

Багц-1: Жаргалант сумын сургуулийн засварын ажил

Багц-2: Хөвсгөл арт галрей байгуулах ажил

Багц-3: Хүүхдийн тоглоом нийлүүлэх

Багц-4: Тоног төхөөрөмж нийлүүлэх

Багц-5: Бичиг хэргийн материал нийлүүлэх

Багц-6: Хоол, хүнс нийлүүлэх

Багц-7: Шатахуун нийлүүлэх

Багц-8: Эрдэнэбулган сумын СӨБ-д тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ нь: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны борлуулалтын дундаж хэмжээ захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 40 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь: Банкин дахь харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа, “Үнэт цаасны тухай хууль”-ийн 5.1-д заасан үнэт цаас нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ, санхүүгийн тайлан нь e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байна.

 Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй бараа, ажил нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1 болон 2 дугаар багцад шаардлагатай.

Тендерийн баталгаа ирүүлэх эсэх: Ирүүлнэ

Тендерт оролцогчид оролцож буй багцын төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө www.tender.gov.mn  хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй этгээдийг байлцуулан тендерийг 2020 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн, 11 цаг 20 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн                                                                                      Орон нутгийн өмчийн газар, аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

                                                                                                                                                                  утас: 70388849, 70388848, 70388821, факс: 70388849