70382348

info@umch-tender.kh.gov.mn

Спорт заалны барилга /Шинэ-Идэр сум/ ажлын гүйцэтгэгч сонгох.

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2020.03.05

Тендер шалгаруулалтын нэр: Спорт заалны барилга /Шинэ-Идэр сум/ ажлын гүйцэтгэгч сонгох.

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202012016/3.4.7

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт эрх бүхий тендерт оролцогчдоос Спорт заалны барилга /Шинэ-Идэр сум/ барилга угсралтын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна. Багцгүй.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх.  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 30 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,         

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 3 жил (2017, 2018, 2019 онууд)-ийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй авто замын барилга угсралтын ажилтай ижил төстэй ажлыг нийлүүлэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр  гэрээ)-ний үнэ нь  энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Барилгын ажил гүйцэтгэх дараах тусгай зөвшөөрөлтэй байна. Үүнд:

БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт,

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил,

Тендерийн хамт 19,000,000 (Арван есөн сая) төгрөгийн дүнтэй  тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн, 12 цаг 10 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 114 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99025457, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ