70382348

info@umch-tender.kh.gov.mn

Сумын төвүүдийг шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй болгон аюулгүй байдлыг хангах /Хөвсгөл, Жаргалант сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг/-ын ажлын гүйцэтгэгч сонгох

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020.03.13

Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвүүдийг шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй болгон аюулгүй байдлыг хангах /Хөвсгөл, Жаргалант сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг/-ын  ажлын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨАОНӨГ/202012047

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Сумын төвүүдийг шаардлага хангасан гэрэлтүүлэгтэй болгон аюулгүй байдлыг хангах /Жаргалант сумын төвийн гудамж талбайн гэрэлтүүлэг/ ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,     

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2017, 2018, 2019 он/ аль нэг жилд гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь захиалагчийн санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.

Тендерийн хамт  1,810,677 төгрөгийн дүнтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийн баталгааны хугацаа 2020 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал хүчинтэй.

 

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 сарын 13-ны өдрийн, 11 цаг 20 минут нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, 99156237, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ