70382348

info@umch-tender.kh.gov.mn

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

Огноо: 2022.05.03

 

1.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх  үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   

 

2.      Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын нь Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөл боловсруулах зөвлөх  үйлчилгээг нийлүүлэх гүйцэтгэгч сонгохоор санал болгож байна.

 

3.      Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

4.      Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд өдөр бүр 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын

Худалдан авах ажиллагааны алба 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн ЗДТГ-ын “А” байрны 110 тоот өрөө,

Утас: 70388821, 70388849, 70388848,

Факс: 70388849 

Сүүлд нэмэгдсэн мэдээ