70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 6 дугаар сарын 16

Тендер шалгаруулалтын нэр: Жижиг дунд оврын усалгааны систем /Хөвсгөл, Галт, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Рашаант, Эрдэнэбулган, Түнэл, Жаргалант сум/ нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХХААХҮЯ/202212052

           

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг  Жижиг дунд оврын усалгааны систем /Хөвсгөл, Галт, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Рашаант, Эрдэнэбулган, Түнэл, Жаргалант сум/  нийлүүлэх гүйцэтгэгч сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 1%-иар тооцож 1,000,000 (Нэг сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ