70382348

info@umch-tender.kh.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо  : 2022 оны 06 дугаар сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: Бэлчээрийн усан хангамж (Хөвсгөл, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Галт, Бүрэнтогтох, Арбулаг, Их-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Түнэл) ажил нийлүүлэх гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар:    ХХААХҮЯ/202212010

Батлагдсан төсөвт өртөг: 200,000,000 (Хоёр зуун сая) төгрөг

2022 онд санхүүжих дүн-100,000,000 (Нэг зуун сая) төгрөг

 

Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Бэлчээрийн усан хангамж (Хөвсгөл, Эрдэнэбулган, Тосонцэнгэл, Рашаант, Галт, Бүрэнтогтох, Арбулаг, Их-Уул, Цагаан-Уул, Төмөрбулаг, Түнэл) ажил нийлүүлэх гүйцэтгэгч сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 1%-иар тооцож  2,000,000 (Хоёр сая) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, 

Чүнгүүнжавын талбай, Хөвсгөл аймгийн удирдлагын  ордон,

Утас: 70388849, 70383809, 70388821, Цахим хаяг: www.tender.gov.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ