70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын спорт заалны барилгын угсралтын 50 хувийн гүйцэтгэлтэй дуусгалтын ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.05.11

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Их Уул сумын сургуулийн спорт заалны барилгын угсралтын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/7.3.1

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газарт эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын спорт заалны барилгын угсралтын 50 хувийн гүйцэтгэлтэй дуусгалтын ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн (www.tender.gov.mn цахим системээр) тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) цахим хэлбэрээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх.   

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй төсөвт өртгийн 40 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,  

Сүүлийн таван жилийн дурын 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 3 жилийн дурын 3 /2014-2016 он/ жилд гэрээгээр гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралт, засварын дараах тусгай зөвшөөрөлтэй шаардлагатай.Үүнд

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

2.2.1- Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.2- Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын  тусгай зөвшөөрөлтэй байна.  

Тендерийн хамт  14 000 000 (арван дөрвөн сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 08 сарын 24-ний өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 12 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 сарын 12-ны өдрийн, 12 цаг 40 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: бэлэн бусаар.

 Банкны нэр: Төрийн сан

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 211 тоот өрөө,

утас: 70388849, 70388848, 70388821, факс: 70388849

Сүүлд нэмэгдсэн мэдээ