70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын барилга угсралтын 75 хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/1.1.1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Огноо : 2017.02.23

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын барилга угсралтын 75 хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажлын гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/1.1.1

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын конторын барилгын  барилга угсралтын 75  хувийн гүйцэтгэлтэй ажлын дуусгалтын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 400,0 сая төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016 он/-ийн аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж, баталгаажсан байх,    

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дундаж хэмжээ нь 400,0 сая төгрөгөөс багагүй  байх           

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд:

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

                                2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн     

                                           тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

                                           2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал  

                                           унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,  

                                           тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

                                тусгай зөвшөөрөлтэй байх

 

Тендерийн хамт  4 109 000  (Дөрвөн сая нэг зуун есөн мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 06  сарын 19- ний  өдрийг дуустал хүчинтэй.

           

Тендерийг 2017 оны 04 сарын 07 -ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 сарын 07-ны өдрийн  11 цаг 20 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан  10017005 1006

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388848, 70388821, факс: 70388849

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ