70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Соёл, спортын төвийн барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох ажил

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо : 2017.05.22

Тендер шалгаруулалтын нэр: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын

 Соёл, спортын төвийн барилгын

 барилга угсралтын ажлын

гүйцэтгэгч сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ХӨ-2017/4.1.3

 

Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтэс эрх бүхий тендерт оролцогчдоос Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Соёл, спортын төвийн барилгын  барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Цахим тендер зохион байгуулалт, журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 /тавин мянган/ төгрөгийг www.tender.gov.mn-ээр банкны е-меркантийн системийг ашиглан төлнө.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.  

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2014,2015, 2016 он/ санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж, баталгаажсан байх,     

Сүүлийн гурван  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг:  Сүүлийн  3 жилд  хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын  дундаж өртөг санал болгож буй ажлын төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай, Үүнд:

2.1.1-барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,

2.1.2- Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилга угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил,

                       2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах  татуургын шугам     сүлжээ, тэдгээрийн    

                                           тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

                       2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал 

                                           унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, 

                                           тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

                                тусгай зөвшөөрөлтэй байх

 

Тендерийн хамт  тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийн баталгааны хугацаа 2017 оны 08  сарын 07-ны өдрийг дуустал хүчинтэй.

           

Тендерийг 2017 оны 05 сарын 26-ны өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 05 сарын 26-ны өдрийн  12 цаг 00 минут-д нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8-р баг, аймгийн

Орон нутгийн өмчийн газар,

аймгийн ЗДТГ-ын А байр, 111 тоот өрөө,

утас: 70388848, 70388821, факс: 70388849

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ