70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тендерт оролцогч нарт зориулсан нийтлэг асуулт, хариулт 85->114

85. Саналыг урилгад тусгах зүйлс

Санал ирүүлэх хугацааг хуулийн этгээдийн хувьд 30-аас дээш, хувь хүний хувьд 7-оос дээш хоногоор тогтоож саналын урилгад тодорхой заана. Зөвлөх нь техникийн болон санхүүгийн саналыг тус тусд нь бэлтгэнэ. Техникийн саналд зөвлөхийн мэргэжлийн чадвар, туршлага, хуулийн этгээдийн хувьд голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилтай холбоотой мэдээллийг тусгана. Техникийн саналд заасан нөхцөлөөр гэрээ хэрэгжүүлэх үнийг санхүүгийн саналд тусгана. Санхүүгийн болон техникийн саналыг нэгэн зэрэг ирүүлэх бөгөөд саналын урилгад тусгайлан заасан бол тус тусд нь дугтуйлан битүүмжилнэ. Захиалагч техникийн болон санхүүгийн саналыг үнэлж, сонгосон зөвлөхтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрх олгоно. Зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тохиолдолд зөвлөхийн хураангуй жагсаалтыг дахин гаргаж, санал ирүүлэх хугацааг ажлын 5 ба түүнээс дээш өдрөөр тогтооно. Зөвлөх хувь хүнийг сонгоход чадварын үнэлгээний аргыг, харин хуулийн этгээдийг сонгоход чанарын, эсвэл хосломол үнэлгээний аргыг хэрэглэнэ.

86. Чанарын үнэлгээ

Үйл ажиллагааны аргазүй, ажлын хуваарь, туршлага, чадвар зэргийг харьцуулна. Техникийн саналд оноо өгнө. Хамгийн өндөр оноо авсан зөвлөхийн санхүүгийн саналыг нээнэ. Тухайн зөвлөхтэй санхүүгийн болон бусад нөхцөлөөр хэлэлцээ хийнэ. Талууд тохиролцоонд хүрээгүй бол хэлэлцээг зогсоож, удаах өндөр оноотой зөвлөхийн санхүүгийн саналыг нээн, түүнтэй хэлэлцээ хийнэ.

87. Хосломол үнэлгээ

Техникийн саналын авбал зохих доод оноог саналын урилгад заана. Техникийн саналыг үнэлнэ. Зохих оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэнэ. Санхүүгийн саналыг тогтоосон хугацаанд нийтийн өмнө нээнэ. Нээсэн бүх санхүүгийн саналыг үнэлж, оноо өгнө. Техникийн болон санхүүгийн саналын нийт оноог гаргана. Хамгийн өндөр оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ. Талууд тохиролцоонд хүрээгүй бол удаах оноо авсан зөвлөхтэй хэлэлцээ хийнэ.

88. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам

Олон нийтийн оролцоо нь төрийн худалдан авах ажиллагааны бүх үе шатанд оролцсоноор үргүй зардал, авлигыг олж тогтоох, тэндээс урьдчилан сэргийлэх, тэднийг бууруулах бололцоотой билээ. Хуульд зааснаар 20 сая хүртэл төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг олон нийтийн оролцоотой худалдан авах үед “олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны жишиг баримт бичиг”-ийг хэрэглэнэ. Тендерт оролцохыг хүссэн иргэд иргэний хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж, сум, дүүргийн ЗДТГ-т хүсэлтээ гаргана. Хүсэлтэнд үндэслэн “Иргэдийн Бүлгийн Жагсаалт” гарган хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар дамжуулан иргэдэд нээлттэй байлгана. Жагсаалтад багтсан 3 ба түүнээс дээш бүлэгт үнийн санал авах урилгыг албан бичгээр хүргүүлэн товлосон хугацаанд үнийн саналыг хүлээн авч харьцуулалтын аргаар шалгаруулна. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцохдоо бүлэг нь хамтран ажиллах гэрээний эх хувийг нотариатаар батлуулан сум, дүүргийн ЗДТГ-т хүргүүлнэ. Олон нийтийн оролцоотой худалдан авах гэрээний хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвхөн тухайн сум, дүүрэгт бүртгэлтэй иргэдээс сонгон томилох ба ажилласан иргэдэд урамшуулал олгож болно. Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа зөрчил гарвал ТБОНӨХБАҮХАТ хуулийн дагуу хариуцлага ногдуулах ба тендерт оролцогч гэрээний үүргээ зөрчсөн, биелүүлээгүй гэх мэт зөрчил гаргасан бол тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулдаг.

89. Нээлттэй тендер шалгаруулалтын журмыг ямар тохиолдолд хэрэглэхгүй байж болох вэ?

Сангийн яамнаас зөвшөөрөл авсан тохиолдолд нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхгүй байж болно. Хуульд зааснаар хил хамгаалах байгууллага өөрийн хэрэгцээний ажил, зэвсэгт хүчний нэгтгэл, анги өөрийн хэрэгцээний ажил, хорих байгууллагын өөрийн хэрэгцээний ажлууд орно.

90. Зөвлөх үйлчилгээнд хэнийг хамааруулах вэ?

Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно. Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгож болно. Мөн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно.

91. Тендер шалгаруулалтыг багцлах

Захиалагч өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бараа, ажил, үйлчилгээг зориулалт, нэр төрөл, газар зүйн байршилаар доорх багцлалтыг харгалзан нэг төрлийн болон ижил төстэй байдлаар нь хэд хэдэн багцад хувааж тендер шалгаруулалт явуулж болно. Тендер шалгаруулалтыг багцад хувааж явуулахдаа дараах шаардлагыг хангана. Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо бүх багцын нийлбэр өртгийг үндэслэл болгох, тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нь нэг буюу хэд хэдэн эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах, багц тус бүрт үнэлгээ хийх тухайн тендер шалгаруулалтын дүнгээр байгуулах бүх гэрээний үнийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох, гэрээ байгуулах эрхийг багц тус бүрээр эсхүл хэд хэдэн багцаар буюу бүх багцаар олгож болно. Тендерт оролцогч нэг этгээдэд нэгээс дээш багц бараа, ажил, үйлчилгээгээр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн бол энэ тухай худалдан авах ажиллагааны тайланд дурдана. Зураг төсөл барилга угсралт тохируулгын ажлыг 5.1.16-д заасан журмаар түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгүүлэхээр бүхэлд нь тендер зарлана. Бараа, ажил, үйлчилгээг ерөнхий гэрээ байгуулан худалдан авахаар тендер зарлаж болно.

92. Худалдан авах ажиллагаа гэж

Ямар нэг зүйл ихэнхдээ бараа, ажил, үйлчилгээ авах цогц үйл явц. Үүнд техникийн тодорхойлолт, зах зээлийн судалгаа, үнийн судалгаа, худалдаа, хүргэлт зэрэг бас багтана.

93. Тендерт оролцогчдод давуу эрхийг хэрхэн олгох вэ?

Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараах шаардлага хангасан этгээдэд давуу эрх олгож болно. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх бол барааны хэсгийн 10 хувиар, 50-иас доошгүй хувийг бие даан гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн этгээдэд ажил гүйцэтгэх тендерийн үнийг 7.5 хувиар хийсвэрээр бууруулж тооцох бөгөөд хуулийн 10.1.2.а, 10.1.2.б, 10.1.3-аас 10.1.7, хүртэлх нотлох баримтыг ирүүлнэ.

94. Босго үнэ гэж юуг ойлгох вэ?

Босго үнэ гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг хэлнэ. 5 дугаар зүйл 5.1.3.

95. Гадаадын этгээд гэж хэнийг хэлэх вэ?

Гадаадын этгээд гэж хуульд заасан журмын дагуу худалдан авах үйл ажиллагаанд оролцохыг сонирхож байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнийг хэлнэ. 5 дугаар зүйл 5.1.21

96. Захиалагч гэж хэнийг хэлэх вэ?

Доорх эх үүсвэрээр санхүүжүүлэх худалдан авах ажиллагааг захиалагч хуульд заасан журмын дагуу зохион байгуулна. Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө бусад эх үүсвэр өөрийн хөрөнгөөс бүрдэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйл 4.1.1-ээс 4.1.3 заалт

97. Дотоодын үйлдвэрээс бараа худалдан авах?

Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно. Энэ хуулийн 10 дугаар зүйл 10.1.1-10.1.3.

98. Техникийн тодорхойлолт гэж юуг ойлгох вэ?

Техникийн тодорхойлолт гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг хэлнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.19.

99. Тендерт оролцогчийн чадварыг үнэлэх гэж юуг ойлгох вэ?

Хуульд зааснаар тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.

100. Урьдчилсан сонголт гэж юуг ойлгох вэ?

Захиалагч тендер ирүүлэхээс өмнө тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн чадавхийг магадлах зорилгоор урьдчилан сонголт явуулж болох бөгөөд ингэхдээ энэ хуулийн 13.1.1-ээс 13.3, хүртэлх заалтыг баримтлана.

101. Ерөнхий нөхцөлийг магадлах гэж юуг ойлгох вэ?

Тендерт оролцохыг сонирхож байгаа этгээд төлбөрийн чадваргүй болсон дампуурсан, хуулийн дагуу татвар, хураамж төлбөрөө төлөөгүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь захиалагчаас хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигалын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон бол энэ хуулийн 14.1.1-ээс 14.1.7, заалтыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ.

102. Санхүүгийн чадавхийг үнэлэх

Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болох бөгөөд энэ хуулийн 15.2-оос 15.4, хүртэлх нотлох баримтаар үнэлнэ.

103. Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх

Тендерт оролцогчийн техникийн чадавхи туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 16.1.1-ээс 16.2 хүртэлх заалтын аль нэгийг үндэслэн тогтооно.

104. Ажил гэж

Ажил гэж барилга байгууламжийн ажил, барилгын тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлтийг Бараа нийлүүлэлтийн үнэ нь ажлын үнээс их байвал тухайн гэрээг “барааны гэрээ” гэж тооцно. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.11 заалт.

105. Бараа гэж

Бараа гэж эдийн засгийн ач холбогдол, үнэ бүхий худалдаж, солилцож болох зүйл болон тухайн барааг нийлүүлэхэд шаардагдах ажлыг ажлын үнэ нь барааны үнээс их байвал тухайн гэрээг “ажлын гэрээ” гэж тооцно. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.12, заалт.

106. Түлхүүр гардуулах гэрээ

Түлхүүр гардуулах гэрээ гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулсан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан, нэг гэрээг хэлнэ.

107. Бага үнийн арга гэж

“Бага үнийн арга” гэж захиалагчийн тогтоосон техникийн саналд авбал зохих доод оноотой тэнцүү буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдээс хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхийг шалгаруулахыг хэлнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.22 дэх заалт.

108. Ерөнхий гэрээ гэж

“Ерөнхий гэрээ” гэж захиалагч нь байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэл жилийн хугацаанд үнэ болон бусад нөхцөлийг тохирч байгуулсан гэрээг хэлнэ . Энэ хуулийн 5 дугаар зүйл 5.1.23 дах заалт.

109. Тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил гэж

“Тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил” гэж энэ хуулийн 5.1.11-д зааснаас бусад тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт, тохируулга хийх ажлыг хэлнэ.

110. Барилга байгууламжийн ажил гэж

“Барилга байгууламжийн” ажил гэж барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэлт, их засвар, болон өрөмдлөг, хайгуул хийх зорилгоор хүн хүч машин техник тоног төхөөрөмж, материал технологийг хослуулан ашиглаж гүйцэтгэх ажлыг хэлнэ.

111. Тендерийн баримт бичиг, тэдгээртэй холбоотой мэдээллийг олгох

Захиалагч тендерийн баримт бичгийг тендерийн урилга нийтлэгдэх өдрөөс өмнө бэлэн болгосон байх үүрэгтэй. Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж өгнө.

112. Нээлттэй тендер ирүүлэх болон хүчинтэй байх хугацаа

Захиалагч тендерт оролцогчдод тендерт бэлтгэж ирүүлэх хангалттай, ижил хугацаа олгоно. Уг хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээллэсэн өдрөөс эхлэн тооцно. Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно. Тендер бэлтгэх зорилгоор ажлын талбай үзэх шаардлагатай бол түүнд шаардагдах хугацааг оруулан тооцно. Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна./ 24-р зүйл/

113. Тендер ирүүлэх

Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно. Энэ хуулийн 21.5.6-д заасан хугацаанаас хожимдож ирсэн, эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана. /25-р зүйл/

114. Тендер нээх

Захиалагч хүлээн авсан бүх тендерийг тендерийн баримт бичигт заасан газар, товлосон хугацаанд нийтийн өмнө нээх бөгөөд тендер нээх хугацааг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор байхаар товлоно. Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй./ 26-р зүйл/

Сүүлд нэмэгдсэн мэдээ