70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тендерт оролцогч нарт зориулсан нийтлэг асуулт, хариулт 115->120

 115Системд хэрхэн бүртгүүлэх бэ?

Баруун дээд хэсэгт - Бүртгүүлэх/Нийлүүлэгч

1. Байгууллагын регистрийн дугаар оруулах, өөр газар фокуслах Анхаарах зүйлс: - Байгуулага системд бүртгэлтэй байвал мэдээлэл автоматаар бөглөгдөж гарч ирнэ, - Үгүй тохиолдолд мэдээллийг та өөрөө бөглөнө

2. * - оор тэмдэглэсэн хэсгийг заавал бөглөнө, Өргөдөл хэсэгт материалыг *.pdf файлын төрөлтэй хавсаргаж илгээнэ

3. Өргөдөл ажлын 3 өдөрт батлагдах бөгөөд амжилттай үед хариу бүртгүүлсэн цахим хуудсанд ирэх бөгөөд холбоос хэсгээр орж баталгаажуулна

4. Бүртгүүлэх өргөдлийн Хариуцсан ажилтны хэсэгт бөглөсөн Хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрнэ.

116. Цахим гарын үсэг хэрхэн авах бэ?

Цахим гарын үсгийн тухай хууль батлагдсанаар аж ахуйн нэгжүүдэд цахим гарын үсэг тараагдаж эхэлсэн. Олгож байгаа байгууллагууд:

1. Монпасс ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэг эрх бүхий компани бөгөөд www.monpass.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу

2. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, жич: www.monpass.mn цахим хуудсаар дамжин гэрээний төсөл авчирсан, төлбөр хураамжийг төлсөн этгээдэд 3. Дүнжингарав худалдан төвд байрлах "Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв" 4. Орон нутагт - Орон нутгийн өмчийн газрууд бөгөөд Хөвсгөл аймгийн хувьд Мөрөн сум төв 4 замд олгоно. Утас: 99078520

117. Хэрхэн тендерт оролцогч болох вэ?

Хэрэглэгчийн эрхээр нэвтэрч орно.

Баруун дээд буланд байрлах байгууллагын нэр дээр дарж  үндсэн цэсрүү орно.

Үндсэн цэснээс тендер шалгаруулалт > боломжит тш-н жагсаалт руу орж  оролцохоор сонирхсон тендерийн хураамжыг голомт банкны и-мерчантын системээр төлнө.

Төлбөр амжилттай төлөгдсөн тохиолдолд үндсэн цэсийн   тш > оролцож буй тш-н жагсаалтад орж ирнэ.

Анхаарах зүйл:

Гүйлгээ хийх карт нь интернэт гүйлгээ хийх эрхтэй байх ёстой бөгөөд эрхээ нээгээгүй тохиолдолд харилцах банкандаа хандаж нээлгэнэ.

Хэрэв цахим тендер шалгаруулалтад оролцож байгаа бол зөвхөн дээрх байдлаар төлбөрөө хийх бөгөөд захиалагч, захиалагч байгууллагын дансанд тушаахгүй гэдгийг анхаарна уу.

Цахим тендерийн хувьд тендерийн баримт бичиг худалдан авах гэсэн ойлголт байхгүй бөгөөд tender.gov.mn системийн нүүр хуудсанд байрлах  тендерийн урилга хэсгээс тухайн тендер шалгаруулалттай холбоотой баримт бичгийг үнэгүй татаж үзэх боломжтой.

118.  Тендерийн баталгаа гаргах

Цахим тендерийн баталгаа гаргахад дараах шаардлагыг хангасан байх ёстой.

Үүнд:

Тендерийн баталгаа гаргахын тулд тухайн тендерийн хураамжыг төлж тендерт оролцогч болсон байх.

Багцтай тендерийн хувьд оролцох багцаа идэвхижүүлсэн байх

Анхаарах зүйлс:

Цахим тендерийн баталгаа гаргахдаа tender.gov.mn систем дээрх урилгын дугаарыг харилцах банканд өгөх.

Урилгын дугаарыг үндсэн цэсийн тендер шалгаруулалт > оролцож буй тш-с харах боломжтой.

Банкнаас цахим тендерийн баталгааг гаргасан эсэийг тендер шалгаруулалт > оролцож буй тш –ын Баталгаа  товч дээр дарж шалгах боломжтой.

119. Тендерийн материал илгээх

Үндсэн цэсийн тендер шалгаруулалт  > оролцож буй тш цэсээс материал илгээх гэж буй тендерийн урилгын дугаар дээр дарж орон техникийн санал хэсэгт илгээр материалаа (*.pdf) форматаар нэг файлын хэмжээ 15mb, нийт файлын хэмжээ 100mb-с хэтрэхгүй байхаар бэлтгэж хавсарна,санхүүгийн санал хэсэгт санал болгож буй үнийн дүн болон бусад мэдээллийг бөглөж хадгална.

Зөвлөх үйлчлгээний тендер шалгаруулалтын хувьд санхүүгийн саналын материалыг санхүүгийн санал хэсэгт хавсаргана.

Техникийн санал, Санхүүгийн санал , Баталгааны мэдээлэл бүрэн эсэхийг шалгаж үзсэний дараа Материал илгээх  товчийг дарж илгээнэ.

Анхаарах зүйлс:

Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө илгээсэн материалаа шинэчлэн дахин илгээх боломжтой бөгөөд  Материал засах товчийг дарж тоон гарын үсгийн нууц үгийг оруулснаар материалаа шинэчлэх боломжтой болно.

Материал шинэчилсний дараа дахин Материал илгээх” товчийг дарж илгээнэ.

120. Тендерийн баталгаа цуцлах

Тендерийн баталгаа цуцлахын тул баталгаа цуцлах хүсэлтийг цахимаар гаргана.

Үндсэн цэсийн Тендер шалгаруулалт  > Тендерийн баталгаа хэсгээс тендерээ сонгон Баталгаа цуцлах товчийг дарснаар цуцлуулах хүсэлтээ гаргана.

Анхаарах зүйлс:

Уг гаргасан захиалагчын байгууллага цахимаар зөвшөөрсний дараагаар банк баталгааг цуцлах боломжтой болно.

Цахимаар гаргасан хүсэлтийг цуцалсан хэдий ч банкнаас албан бичиг шаардсан тохиолдолд Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд хаяглан хүсэлт өгч албан бичиг авна.

Эх сурвалж: ub-procurement.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ