70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газрын авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний биелэлт

                          ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН
          АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ШУДАРГА ЁС, ИЛ ТОД БАЙДЛЫГ
           ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2017 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
       
  17.11.05    
Эрх зүйн үндэслэл Хэрэгжүүлэх арга хэмжээ Гүйцэтгэл
1 2 3 4
Нэг. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах чиглэлээр:
1.1. 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль,
2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,
3. Авлигын эсрэг хууль,
4. Шилэн дансны тухай хууль
5. Нийтийн сонсголын тухай хууль
2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээллэх Орон нутгийн өмчийн газрын авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөг байгууллагын www.umch.khs.gov.mn сайтад нийтэлсэн. Мөн Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулах худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг Монголын үнэн сонины 2016 оны 12 сарын 20-ны өдрийн №237-д  нийтэлсэн. 2017 оны 05 сарын 10-ны өдрийн аймгийн ИТХ-аар баталсан төсвийн тодотголын хүрээнд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тодотгосон  төлөвлөгөөг www.shilendans.gov.mn www.tender.gov.mn www.umch.khs.gov.mn сайтууд болон худалдан авах ажиллагааны хэвлэл мэдээллийн самбарт тухай бүр нийтэлсэн.
(Хэрэгжилт 100%)
1.2. Тендер шалгаруулалтын журам, заавар, мэдээллийг олон нийтэд мэдээллэх Тендер шалгаруулалтын хууль тогтоол, холбогдох журам, тендерийн баримт бичгийг www.umch.khs.gov.mn, байгуулланы мэдээллийн самбар, худалдан авах ажиллагааны ил тод байдлын самбарт тогтмол нийтэлж хэвшсэн. (Хэрэгжилт 100%)
1.3. Тендерийн урилга, зарлал, үр дүн, явцын мэдээллийг мэдээллийн самбар, холбогдох цахим сайтуудад байршуулах 2017 онд Монголын үнэн сонинд 78 тендерийн урилга, зарлалыг  www.tender.gov.mn сайтад 283 тендерийн урилга, 188 үр дүн, www.umch.khs.gov.mn сайтад 78 тендерийн урилга,  үр дүнг тайлангаар оруулсан, www.shilendans.gov.mn сайтад 187 үр дүн, мөн мэдээллийн самбарт худалдан авах ажиллагаан үр дүн, явцыг тогтмол нийтэлж хэвшсэн. Одоогийн байдлаар төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим сайтад 283 худалдан авах ажиллагаа зохион байгуулсан статистик тоон мэдээгээр Монгол улсын хэмжээнд 4 дүгээрт байна. Энэ статистик тоон мэдээгээр цахим тендер зарласан аймгуудаас 2 дугаарт байна. Мөн манай байгууллагаар хүсэллтээ өгч тендер зарлуулсаны захиалагч нарт хүргүүлж буй зөвлөмжид тендерийн үр дүнг www.shilendans.gov.mn сайт, мэдээллийн самбарт нийтлэх тухай бичиж хүргүүлж хэвшсэн. (Хэрэгжилт 100%)
1.4. Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, орон нутгийн уугуул иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих 2016 оны худалдан авах ажиллагааны үр дүн, явцын  тайланг 2017 оны 05 Сарын 01-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор "Худалдан авах ажиллагааны 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилт 99,2 хувийн биелэлтэй "Хангалттай" үнэлгээтэй гэж дүгнэсэн. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын хүний нөөцийг 2014-2016 онд хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн биелэлтийг 86,2 хувийн буюу Хангалттай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 01-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Худалдан авах ажилагааны хүний нөөцийн 2017-2020 онд хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан болно. Мөн аймгийн  "Өмчийн болон худалдан авах ажиллаганы хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай" аймгийн Засаг даргын 2017.01.23-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар төсвийн шууд захирагачид, Орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагад тендер шалгаруулалтыг 100 хувь цахимжуулах, тендер шалгаруулалтад орон нутгийн давуу эрх тооцох замаар Хөвсгөл аймгийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжихийг даалгасан байна.
(Хэрэгжилт 100%)
1.5. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулах Орон нутгийн "Үзэсгэлэнт мөрөн"ХХК буюу мөрөн телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.01.16-ны өдөр, "Өсөх прогресс"ХХК буюу Хөвсгөл телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.11.10-ны өдөр тус тус байгуулсан. Лха телевиз, DES телевизтэй хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулан ажиллаж байгаа. (Хэрэгжилт 100%)
1.6. Худалдан авах ажиллагааны аймгийн болон газрын тайланг олон нийтэд мэдээллэх, холбогдох эрх бүхий байгууллагад тайлагнах Хөвсгөл аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны 1 дүгээр улирлын тайланг аймгийн Засаг даргын 2017........-ны өдрийн ... Албан бичгээр Сангийн яаманд, 2017..........-ны өдрийн албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, 2017 оны 2 дугаар улирлын тайланг аймгийн Засаг даргын 2017........-ны өдрийн ... Албан бичгээр Сангийн яаманд, 2017..........-ны өдрийн албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, 2017 оны 3 дугаар улирланы тайланг аймгийн Засаг даргын 2017........-ны өдрийн ... Албан бичгээр Сангийн яаманд тус тус хүргүүлсэн байна. (Хэрэгжилт 100%)
1.7. Худалдан авах ажиллагааны үр дүн, явцын талаар брошур, танилцуулга бэлтгэж тараах Худалдан авах ажилагааны үр дүн, явцын талаар болон худалдан авах ажиллагааны танилцуулгын мэдээллийг агуулсан брошур 850 ширхэгийг 850,000 төгрөгөөр, өмчийн харилцааны талаарх мэдээллийг агуулсан хэвлэмэл материалыг 700 ширхэгийг 5000 төгрөгөөр буюу нийт 4,350,000 төгрөгөөр брошур, танилцуулга хэвлүүлсэн. Гүйцэтгэгчээр "Шидэт гал"ХХК шалгарч 2017 оны 10 сарын 05-ны өдөр гэрээ байгуулан брошур, танилцуулгыг хийж манай байгууллагад нийлүүлсэн. (Хэрэгжилт 100%)
1.8. Цахим худалдан авах ажиллагааны сургалтыг зохион байгуулах 2017 оны 01 сарын 31, 2 дугаар сарын 1, 2017 оны 5 дугаар сарын 17-18 -ний өдрүүдэд төрийн төсөвт болон орон нутгийн өмчит 125 байгууллагын 217 төрийн албан хаагч, ажилтан, хувийн хэвшлийн 60 аж ахуйн нэгжийн 95 ажилтан, төрийн бус 11 байгууллага, мэргэжлийн 2 холбооны төлөөлөл нийт 13 хүн, нийт 327  хүнийг оролцуулан,   худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийг сурталчлах, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэдлэг олгох сургалтыг зохион байгуулсан болно. Уг сургалтыг дэлхийн банкны 2,7 сая төгрөгийн санхүүжилтээр сангийн яамны мэргэжилтэн Н.Сугармаа, Н.Халиунаа, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, ОНӨГ-ын мэргэжилтэн З.Гал-Эрдэнэ, Ц.Эрдэнэбаатар, А.Цэрэндулам нар оролцоотойгоор зохион байгуулсан байна.
(Хэрэгжилт 100%)
1.9. А-3 сертификатын сургалтыг зохион байгуулах Монгол улсын их сургуулийн харъяа Худаллдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв ТББ-ийн 2017 оны 01 сарын 31-ны өдрийн сургалтан захиалагч, ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох 231 хүнийг оролцуулж,  142 хүнийг худалдан авах ажиллагаагаар мэргэшүүлж, А-3 сертификаттай болгосон ба   2017 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдөд Дэлхийн банкны  2,7 сая төгрөгийн  санхүүжилтээр сангийн яам төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан  сургалтандзахиалагч байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл 80 хүн хамрагдаж, 28 хүнд АЗ сертификат олгосон байна. Тогтюортой амьжиргаа-3 төслийн хүрээнд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэн, төрийн байгууллагын төлөөлөл нийт 76 хүнд А-3 сертификатын сургалтыг зохион байгуулсан. Нийт 246 хүн худалдан авах ажиллагаагаар мэргэшүүлсэн байна. Монгол улсын их сургуулийн харъяа "Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх төв" ТББ-тай 2017 оны 01 сарын 27-ны өдөр гэрээ байгуулан хамтран ажилласан. (Хэрэгжилт 100%)
1.10. Тендерийн нээлтэнд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг оролцуулах Орон нутгийн "Лха" телевиз "Мөрөн" телевиз, "Хөвсгөл" телевиз, "DES" телевизүүд улс, орон нутгийн төсвийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгөөр худалдаг авах ажиллагаа зохион байгуулсан үйл ажиллагааны мэдээг ний 10 удаа 30 минут, Монголын радиогоор 2 удаа 8 минутын нэвтрүүлгээр олон нийтэд мэдээлсэн. Мөн тендерийн нээлтэд орон нутгийн теледизүүд тогтмол оролцож олон нийтэд мэдээлсэн.
1.11. Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах Орон нутгийн "Үзэсгэлэнт мөрөн"ХХК буюу мөрөн телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.01.16-ны өдөр, "Өсөх прогресс"ХХК буюу Хөвсгөл телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.11.10-ны өдөр, Хөвсгөл аймгийн "Үйлдвэрчний эвлэлийн холбоо"-той хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, "Хөвсгөл далай ээж нийгэмлэг"ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, Хөвсгөл аймаг дахь "Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Хөвсгөл аймаг дахь салбартай хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, "Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо"ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, МУИС-ийн харъяа "Худалдан авах ажиллагааны сургалт зөвлөгөө өгөх"ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.01.27-ны өдөр, "Монголын үнэн сонин"ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2017.02.02-ны өдөр, Хөвсгөл аймгийн "Инженерүүдийн холбоо"ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.01.05-ны өдөр, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах"ТББ-тай хамтран ажиллах гэрээг 2017.05.30-ны өдөр   тус тус байгуулан ажиллаж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ТББ, ИНБ-ын төлөөллийг төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороонд давхардсан тоогоор 79 хүнийг оруулсан байна. (Хэрэгжилт 100%)
1.12. 2016 оны худалдан авах ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг танилцуулах, 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичгийн шаардлага, нөхцлийг олон нийтээр хэлэлцүүлэх, сонсгол хийх Орон нутгийн өмчийн газар нь 2017оны 01 сарын 04-ний өдөр Аймгийн ЗДТГ-ын А байрны Сүлд танхимд тендерт оролцогчдын төлөөлөл /ногоочдын холбооны төлөөлөл, хүнчдийн холбооны төлөөлөл, бусад/-ийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга А.Цэрэндулам, мэргэжилтэн Ц.Эрдэнэбаатар, Г.Бадрал-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд болон мэргэжлийн хяналтын улсын байцаагч Нямдалай нар оролцов. Уг хэлэлцүүлгээр улсын төсвийн урсгал зардлаар сургууль, цэцэрлэгийн байгууллагад худалдан авах хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо нийлүүлэх тендерийн баримт бичгийн боловсруулалтын төсөл, ажил нийлүүлэх тендерийн баримт бичгийн төслийг танилцуулж, оролцогч нараар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгч нийт 125 хүн оролцсон. 
Хоёр. Өмчийн ил тод байдлын чиглэлээр:
2.1. 1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль,
2. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль,
3. Авлигын эсрэг хууль,
4. Нийтийн сонсголын тухай хууль
Өмчийн харилцаатай холбоотой дүрэм, журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэх, цахим сайтуудад байршуулах  Орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой  шийдвэрийг www.khovsgol.khural.mn, www.umch.khs.gov.mn,  орон нутгийн өмчийн газар фэйсбүүк хуудсанд нийтэлж олон нийтэд сурталчилсан. 
2.2. Өмчтэй холбоотой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга, Орон нутгийн өмчийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэвлэл мэдээлэл, цахим сайтуудад байршуулах 2017 оны 10-р сарын байдлаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 53 тогтоол, аймгийн Засаг даргын 3 захирамж, Орон нутгийн өмчийн газрын даргын нийт орон нутгийн өмчит байгууллагуудад дагаж мөрдөх 1, тухайлсан байгууллагуудад дагаж мөрдөх 5 тушаал гарсан байна. Эдгээр шийдвэрийг www.khovsgol.khural.mn, www.umch.khs.gov.mn,  орон нутгийн өмчийн газар фэйбүүк хуудсанд нийтэлж олон нийтэд сурталчилсан. 
2.3. Аймгийн Өмчийн бүртгэл, хяналтын тайланг олон нийтэд ил тод болгох  Төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагыг мэдээллээр хангах систем онлайн мэдээллийн баазад Орон нутгийн өмчийн 238 байгууллагын өмчийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн нэгтгэж одоогийн байдлаар нийт 271.0 тэрбум төгрөгийн    нэгж хөрөнгө бүртгэгдээд байна.
2.4. ОНӨҮГ, ОНӨХК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгох 2017 оны 10-р сарын байдлаар Аймгийн Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой 33 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус шигүүний сонгон шалгаруулалтын зарыг "Эрх чөлөө" сонинд 3 удаа, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар фэйсбүүк хуудсаар олон нийтэд ил тод зарлаж материал ирүүлсэн 21 /Давхардсан тоогоор/этгээдүүдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  Хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулан ажиллаж байна. (Хэрэгжилт 100%)
2.5. Төрийн болон орон нутгийн өмчийг худалдан борлуулах дуудлага худалдааг олон нийтэд ил тод болгох Орон нутгийн өмчийг дуудлагаар худалдаалах тогтоолыг 2017 оны 10 сарын байдлаар аймгийн ИТН-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 21, 45, 74, 130 дугаар тогтоолуудыг гаргуулж дуудлага худалдааны зарыг "Эрх чөлөө" сонинд 4 удаа, Мөрөн телевиз -д 2 удаа, Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газар фэйсбүүк хуудас, www.umch.khs.gov.mn  сайтад тухай цаг тухайд нь мэдээлж байна. Зарлагдсан дуудлага худлдааг аймгийн Орон нутгийн өмчийн газар болон тухайн хөрөнгө оршин байгаа сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ зохион байгуулж  ирлээ. Нийт дуудлага худлдаагаар аймаг орон нутгийн орлогод 2017 оны 10 сарын байдлаар 28.0 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.
(Хэрэгжилт 100%)
2.6. Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах Орон нутгийн "Үзэсгэлэнт мөрөн"ХХК буюу мөрөн телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.01.16-ны өдөр, "Өсөх прогресс"ХХК буюу Хөвсгөл телевизтэй хамтран ажиллах гэрээг 2017.11.10-ны өдөр тус тус байгуулсан. (Хэрэгжилт 100%)
2.7. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, чиг үүрэг, тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, улирал тутмын үйл ажиллагааны тайлан, ажилтнуудын хариуцсан үйл ажиллагааны чиг үүргийг ил тод, нээлттэй болгох Орон нутгийн өмчит компани аж ахуйн нэгжийн бизнестөлөвлөгөөг жил бүр аймгийн Засаг даргын Зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж удирдамжааар хангаж тухайн аж ахуйн нэгжийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулж байна. (Хэрэгжилт 100%)
2.8. ОНӨААН-үүдийн үйл ажиллагаа, бүтэц орон тоо, санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох Орон нутгийн өмчит компани аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн ашиглалт зарцуулалт хүний нөөцийн бүрдүүлэлтийг сар бүр бизнес төлөвлөгөөний биелэлтийг цаасан хэлбэрээр гаргуулж Аймгийн ИТХ, аймгийн Засаг даргад хүргүүлж байна. Мөн www.umch.khs.gov.mn сайт, www.shilendans.mn сайтад мэдээллийг тавьж байгаа хяналтыг ТУЗ-өөр дамжуулан хэрэгжүүлж ажиллаж байна. (Хэрэгжилт 100%)
Гурав. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:
3.1. 1. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хариуцлагыг сайжруулах БАТЛАМЖ байгуулах Орон нутгийн өмчийн газрын дарга хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, хариуцлагыг сайжруулах талаар хамтран ажиллах тухай БАТЛАМЖ-ийг 2017 оны 01 сарын 09-ний өдөр Худалдан авах ажилагааны хэлтсийн дарга А.Цэрэндулам, ахлах мэргэжилтэн З.Гал-Эрдэнэ, мэргэжилтэн Ц.Эрдэнэбаатар, Өмчийн хэлтсийн дарга Н.Шинэбаяр, мэргэжилтэн Ц.Бэхбаяр, Ч.Лхагвамядаг, нягтлан бодогч, бичиг хэрэг Ц.Бямбаа, нярав жолооч С.Эрдэнэбат БАТЛАМЖ гэрээ байгуулсан. Мөн гэрээт ажилтан З.Батбаяртай БАТЛАМЖ гэрээ байгуулсан.
(Хэрэгжилт 100%)
3.2. Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг бөглүүлэх 2017 онд Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулсан 299 худалдан авах ажиллагаанд Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, иргэний төлөөлөл 59 нүн давхардсан тоогоор ажилласан. Эдгээр төлөөлөл нь 100 хувь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг бөглүүлсэн. Үнэлгээний хороонд ажилласан Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага, иргэний төлөөлөл ажилласан цагаар нь тооцож  Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалаар баталсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын дагуу эхний 10 сарын байдлаар 2,869,713 төгрөгийн урамшууллыг олгосон байна.(Хэрэгжилт 100%)
3.3. Төсөл арга хэмжээний гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан эрх бүхий албан тушаалтнуудаас ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг бөглүүлэх, АТГ-ын сайтад шивэх Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгө болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалт, сангуудаар худалдан авах ажиллагаа зохион байгуулан, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахдаа гэрээ баталж буй аймгийн Засаг дарга, гэрээ хянаж буй буй аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Орон нутгийн өмчийн газрын дарга болон төслийн менежерээр тухайн гэрээтэй холбоотой  ашиг сонирхолгүй гэсэн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг бөглөж Орон нутгийн өмчийн газар авч хэвшсэн. Аймгийн Засаг дарга 35 ашиг сонирхлын зөрчилгүй гэлгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга 15 ашиг сонирхлын зөрчилгүй гэлгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, Орон нутгийн өмчийн газрын дарга 35 ашиг сонирхлын зөрчилгүй гэлгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, төслийн менежерийн багийн ахлахчаар ажилласан төрийн албан хаагчдаас 26 ашиг сонирхлын зөрчилгүй гэлгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, нийт 111 ашиг сонирхлын зөрчилгүй гэлгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг Авлигатай тэмцэх газрын сайтад шивсэн байна. Мөн Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд орон нутгийн өмчтэй холбоотой боловсруулан шийдвэрлүүлсэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, аймгийн Засаг даргын захирамж болон бусад эрх зүйн акт бүр шиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл-ийг гаргаж, мэдэгдлийг Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим сайтад шивж оруулсан. (Хэрэгжилт 100%)
3.4. Тендерийн баримт бичигт үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон тохиолдолд тухайн тендерт оролцогчид холбогдох арга хэмжээг авч, тендерээс татгалзах тухай тусгах Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн баримт бичигт үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхийг оролдсон тохиолдолд тухайн тендерт оролцогчийн тендерээс татгалзана гэж заасан.  нэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, эсхүл нөлөөлөхийг оролдсон тохиолдолд тухайн тендерт оролцогчийн тендерээс татгалзана гэсэн заалтыг 2015 оноос хойш тендерийн баримт бичигт тусгаж хэвшсэн. (Хэрэгжилт 100%)
Дөрөв. Тайлагнал
4.1. 1. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрх бүхий албан тушаалтнуудаас Албан тушаалтны 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч АТГ-ын сайтад шивэх, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-т хүргүүлэх Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд 2016 оны оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2017 оны 02 сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газрын сайтад шивж оруулсан, Худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга А.Цэрэндулам 2016 оны оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2017 оны 02 сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газрын сайтад шивж оруулсан, Өмчийн хэлтсийн дарга Н.Шинэбаяр 2016 оны оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2017 оны 02 сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газрын сайтад шивж оруулсан,  Худалдан авах ажиллагааны хлэтсийн ахлах мэргэжилтэн З.Гал-Эрдэнэ 2016 оны оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2017 оны 02 сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын сайтад шивж оруулсан байна. Байгууллагын 2016 оны оны ХАСХОМ-1, ХАСХОМ-2, ХАСХОМ-3, ХАСХОМ-4 тайланг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст  Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 1/178 тоот албан бичгээр хүргүүлсэн. (Хэрэгжилт 100%)
4.2. 2017 оны худалдан авах ажиллагааны ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн талаар тайланг МУ-ын Авлигтай тэмцэх газар, аймгийн ЗДТГ-ын ХЗХ-т хүргүүлэх 2017 оны худалдан авах ажиллагааны ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлсэн талаар тайланг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст Орон нутгийн өмчийн газрын 2017 оны 11 сарын 09-ний өдрийн ... Тоот албан бичгээр хүргүүлсэн. Тайлан нийт ... хуудас болсон бөгөөд худалдан авах ажиллагааны ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн ажлыг нотлох баримтаар хүргүүлсэн. (Хэрэгжилт 100%)
4.3. Байгууллагын цахим сайтын бүтэц, агуулгын өөрчлөлтийг хийх, /байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах/ Байгууллагын цахим сайт www.umch-tender.gov.mn гэж байсныг www.umch.khs.gov.mn сайт болгон өөрчилсөн. www.umch.khs.gov.mn сайтад байгууллагын үйл ажиллагаа, тендерийн урилга, төлөвлөгөө, гүйцэтгэл, үр дүн, байгууллагын бүтэц орон тоо, өмчийн дуудлага худалдааны зарлал, өмчийн тайлан мэдээ, 2017 оны худалдан авах ажиллагааны ил тод байдал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг зэргийг багтаасан. Мөн өмчийн хэлтэс болон худалдан авах ажиллагааны хэлтэс нь өдөр тутам мэдээллээ оруулж хэвшсэн. Одоогийн байдлаар  www.umch.khs.gov.mn сайтад 191812 хүн хандсан байна. Мөн Орон нутгийн өмчийн газар гэсэн фэйсбүүк хаягийг тогтмол ажиллуулж байна.
(Хэрэгжилт 100%)
4.4. Байгууллагын тухайн жилийн төсөв түүнтэй холбоотой мэдээллийг ил тод болгох Байгууллагын 2017 оны төсвийн  төлөвлөгөө, гүйцэтгэлийг мэдээллийн самбар болон www.shilendans.gov.mn www.umch.khs.mn цахим сайтуудад тухай бүр нийтэлж хэвшсэн. Мэдээллийн самбарт байгууллагын төсвийн зарцуулалт, гүйцэтгэлийг иргэд ойлгохоор байршуулж байгаа. (Хэрэгжилт 100%)
4.5. Байгууллагын хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, мөн худалдан авах ажиллагааны урилга, үр дүн, төлөвлөгөө, тайлагналт, өмчийн бүртгэл хяналт, дуудлага худалдаа, тайланг байгууллагын мэдээллийн самбар, ил тод байдлын мэдээллийн самбарт тухай бүр нийтлэх Байгууллагын мэдээллийн самбарт газрын дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн тус бүрийн ажлын чиг үүрэг, холбоо барих цахим хаяг, утасны дугаарыг нийтэд ил тод нийтэлсэн. Мөн мэдээллийн самбарт санал гомдлын хайрцгийг ажиллуулж байгаа. Худалдан авах ажиллаганы төлөвлөгөө, үр дүн, явц, тайлан, төслийн менежерийн баг ажилласан тухай мэдээлэл, өмчийн бүртгэл хяналт, дуудлага худалдааны зарлалыг байгууллагын мэдээллийн самбар болон бусад цахим системэд нийтэлж хэвшсэн. Байгууллагын мэдээллийн самбарыг мэдээжүүлэх, мэдээллийг тогтмол өөрччилж шинэчлэх ажлыг газрын нярав-жолооч С.Эрдэнэбат хариуцан ажилаж байна. (Хэрэгжилт 100%)
4.6. Байгууллагын дотоод хяналт хариуцсан ажилтан /ажлын хэсэг/-г томилох, чиг үүргийг тодорхой болгох Орон нутгийн өмчийн газрын хэмжээнд "Дотоод хяналт шалгалт зохион байгуулах" ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 19-ний А/225 дугаар захирамжаар томилсон. Уг захирамжаар дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын боловсруулж батлуулсан бөгөөд ажлын Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Гал-Эрдэнэ, Өмчийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бэхбаяр, Ч.Лхагвамядаг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Уг ажлын хэсэг нь дотоод хяналт шалгалтын нэгжийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний дагуу 2017 оны тендер шалгаруулалт, өмчийн тайлан бүртгэлийн хяналт хийнэ. (Хэрэгжилт 100%)
4.7. Байгууллагын албан хаагч бүрээс авлига ашиг сонирхлын урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангаж ажилласан тухай тайлан авах Байгууллагын албан хаагч бүрээс авлига ашиг сонирхлын урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангаж ажилласан тухай тайланг мэргэжилтэн тус гаргаж ирүүлсэн. Мэргэжилтэн бүр өөрийн зохион байгуулсан тендер шалгаруулалт, явцын талаар холбогдох цахим сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн, худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хэрэгжүүлсэн. (Хэрэгжилт 100%)
4.8.  Байгууллагын албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх Байгууллагын албан хаагчдын ажлын цагийн бүртгэлийг нярав жолооч С.Эрдэнэбат хариуцан өдөр бүр нягтлан бодогчид мэдээлж хэвшсэн. Худалдан авах ажиллагааны хэлтсийн албан хаагчид өдөрт дунджаар 12-14 цаг ажиллаж байна. (Хэрэгжилт 100%)
4.9. Байгууллагын 2017 оны тайланг Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тайлагнах, дүгнүүлэх Худалдан авах ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд үнэлгээ өгөх тайланг боловсруулсан бөгөөд аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хуралд танилцуулсаны дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор үнэлгээг баталгаажуулна. 2017 онд Худалдан авах ажиллагааны хэрэгжилт, үр дүн 99 хэрэгжсэн. 3 төсөл, арга хэмжээний зураг төсөл, ажлын даалгавар ирээгүйгээс ажлын гүйцэтгэгч шалгаруулах худалдан авах ажиллагааг зохион байгуулах боломжгүй байна. 2017 онын эхний 11 сард Орон нутгийн өмчийн газраас зарласан 299 худалдан авах ажиллагааны Сангийн яаманд Галт сумын спорт заалны барилга угсралтын ажил, Нэгдсэн эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх,  Агаарын чанарын харуулын байрны тендерүүдэд гомдол гарч, Сангийн яам Галт сумын спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулатыг захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, Нэгдсэн эмнэлэгт эм эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтыг  дахин үнэлэх тухай шийдвэрийг ирүүлсэн.  Галт сумын спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтаар "Урагшлах"ХХК Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй буюу Орон нутгйин өмчийн газрын зохион байгуулсан алт сумын спорт заалны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалт хуулийн хүрээнд явагдсан тухай шийдвэрлэсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт "Бодь электроникс"ХХК 4 замын уулзварт гэрлэн дохио суурилуулах ажлын гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасан ч  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ыг заалтыг залруулж тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх зөвлөмжийг ирүүлсэн. (Хэрэгжилт 100%)

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ