Өрх толгойлсон эх/эцэг/ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
-
Иргэний үнэмлэхний ТҮЦ машины лавлагаа, хуулбар бол нотариатаар батлуулна /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
-
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
-
Өрх толгойлсон эцэг, эх бол түүнийг нотлох баримт /гэрлээгүйн лавлагаа,нас барсны гэрчилгээ гэх мэт/
-
Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /Тухайн баг, хороонд ямар хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байна/.
-
Өөрийн болон өрхийн насанд хүрсэн гишүүдийн орлогыг тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтэр, ажилладаг газрын тодорхойлолт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн хуулбар нотариатаар батлуулсан/
-
Бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
-
Түрээсийн орон сууцны 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг байршуулсан харилцагч банк дахь өөрийн нэр дээрх дансны хуулга
-
Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол харилцагч банк, санхүүгийн байгууллагаас зээлийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /зээлтэй насанд хүрсэн гишүүн бүр/
-
Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /насанд хүрсэн гишүүн бүр/
-
Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүйг батлах тодорхойлолт /насанд хүрсэн гишүүн бүр/
-
Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан талаарх тодорхойлолт,
-
Батлан даагчийн орлогыг тодорхойлох баримт бичиг / Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/