70382348

info@umch-tender.kh.gov.mn

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид цаасаар ямар баримт материал бүрдүүлэх вэ?

Хувийн байгуулагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний  бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

  • Иргэний үнэмлэхний ТҮЦ машины лавлагаа,  хуулбар бол нотариатаар батлуулна /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машины тодорхойлолт/
  • Оршин суугаа хаяг, ам бүлийн тодорхойлолт /Тухайн баг, хороонд ямар хугацаанд амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өөрийн болон өрхийн насанд хүрсэн гишүүдийн орлогыг тодорхойлох баримт бичиг /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар батлуулсан/
  • Бүртгүүлэх өдрийн байдлаар өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /өрхийн насанд хүрсэн гишүүн бүр/
  • Түрээсийн байрны 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцаа хөрөнгийг байршуулсан харилцагч банк дахь өөрийн нэр дээрх дансны хуулга
  • Банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол харилцагч банк, санхүүгийн байгууллагаас зээлийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /зээлтэй насанд хүрсэн гишүүн бүр/
  • Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Шүүхийн шийдвэрээр өр төлбөргүйг батлах  тодорхойлолт /насанд хүрсэн гишүүн бүр/
  • Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан талаарх тодорхойлолт,
  • Батлан даагчийн орлогыг тодорхойлох баримт бичиг / Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт, тухайлбал татвар татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, сүүлийн гурван жилийн дансны хуулга болон бусад баримтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Сүүлд нэмэгдсэн мэдээ