70382348

info@umch-tender.kh.gov.mn

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  1. Аймгийн төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагад урсгал болон хөрөнгийн зардлаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан төлөвлөх
  2. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, орон нутгийн өмчит байгууллагуудыг худалдан авах ажиллагааны мэргэжлийн удирдлага, зөвлөмжөөр хангах
  3. Орон нутгийн төсөвт болон өмчит байгууллагуудын зохион байгуулсан худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний чанар байдалд хяналт үнэлгээ хийж, зөрчил дутагдлыг арилгуулах, захиалагчийг хууль зөрчих эрсдлээс хамгаалах
  4. Захиалагчийг төөрөгдүүлсэн, эсхүл хуурамч тендер ирүүлсэн тендерт оролцогч, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэний зөрчлийг бүртгэж, мэдээллийг Сангийн яаманд хүргүүлж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх тухай санал өгөх
  5. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэж Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэх
  6. Төрийн байгууллагын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг хангах
  7. Худалдан авах ажиллагаанд оролцогч талуудын хүний нөөцийг хөгжүүлэх, бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  8. Ерөнхий гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах
  9. Концессын гэрээгээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих
  10. Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагч, албан тушаалтан, аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан тухай бүрт нь нотлох баримтын хамтаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх
  11. Худалдан авах ажиллагааны явц, үр дүнг худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний мэдээллийн систем, шилэн дансны мэдээллийн цахим сайтад тухай бүрт нь нийтлэх

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ