70382348

Umchiingazar@khs.gov.mn

Онцлох мэдээ

Үйлчилгээний орчноо сайжруулах болзолт аян зарлалаа
Хөвсгөл аймаг 2025 оныг "Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих" жил болгон зарласан. 2025 оны 03-р сарын 06-16 ны өдрүүдэд "Нэрлэсэн жил" ийн туг Орон нутгийн өмчийн газарт аялж байна. Орон нутгийн өмчийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудыг гадна дотор орчноо иргэдийн үйлчилгээ авах ая тухтай орчныг бүрдүүлэх, угтах үдэх үйлчилгээг хэвшүүлэх зорилгоор "Тохитой орчин, соёлтой үйлчилгээ" болзолт аяныг зохион байгуулж байна. та бүхэн идэвхтэй оролцоно уу?
Дуудлага худалдааг цахимаар зохин байгууллаа
Цагаан-Уул сумын ЗДТГ-ын эзэмшилтэй Ланд-105 маркийн автомашин 7,0 сая төгрөгөөр анхны дуудах үнэ эхэлж 7 оролцогч дуудаж 34,0 сая төгрөгөөр борлуулагдлаа. Цахим дуудлага худалдааг зохион байгуулснаар оролцогчид үгсэн хуйвалдах өмч хөрөнгийг үнэлгүйдүүлэх байдлыг таслан зогсоож чадлаа
НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгийн дуудлага худалдааг 2025 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа Эх сурвалж Орон нутгийн өмчийн газар Өмчийн бүртгэл ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнддэлгэр Утас 70382348 Цахим шуудангийн хаяг: Umchiingazar@khs.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЫН ЗАСАГ ДАРГА, АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЫН ЗАСАГ ДАРГА, АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ ҮР ДҮНГИЙН БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Санал асуулга

Та манай байгууллагын талаар саналаа дүгнэлтээ хэлнэ үү.
Санал өгсөнд баярлалаа.

Зөвлөгөө

Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид Сэлэнгэ аймагт сургалт, зөвлөгөөнд хамрагдлаа
1 өдрийн өмнө 7
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд Төвийн бүсийн өмчийн салбарын албан хаагчдад сургалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Уг арга хэмжээнд Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газрын нийт 70 гаруй албан хаагч идэвхтэй оролцож, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ “Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнөөгийн нөхцөл байдал, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын нэгдсэн үзлэг тооллого мэдээлэл цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд, Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа “Төрийн өмчийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудал” сэдвийн хүрээнд, Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ө.Саранцэцэг “Захиргааны шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр тус тус сургалт хийж, зөвлөмж өгсөн.  
“ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2 долоо хоногийн өмнө 47
Хөвсгөл аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хорооны гишүүд,  орон нутгийн агентлаг, байгууллагын удирдлагуудад жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн мэдлэг ойлголт олгох зорилгоор “Жендэр ба бодлого төлөвлөлт” сургалтыг Жендэрийн үндэсний хороо, ЭККО-ФАРМ төслийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.   Хөвсгөл аймагт 2019-2021 онд хэрэгжсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр, аймгийн Жендэрийн салбар хорооны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд хөндлөнгийн үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэхээр Хөвсгөл аймгийн “Хөх уст нуур” ТББ шалгарч үнэлгээг гүйцэтгэж байна. Цаашид үр дүнд суурилсан зөвлөмж бүхий үнэлгээний тайланг урьдчилсан болон эцсийн байдлаар танилцуулах ажлуудыг зохион байгуулж аймгийн түвшинд жендэрийн дэд хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн амжилт, хийдэл, тулгарсан бэрхшээл, сургамжийг тодорхойлж, дараагийн шатны жендэрийн чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031) дунд хугацааны хөтөлбөр батлуулах ажлыг зохион байгуулна. Сургалтад хамрагдсанаар удирдах түвшний албан хаагчид орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, харьяалах байгууллагадаа жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлэх чадавхтай болох юм.  
"SHILEN.GOV.MN"-ИЙН АШИГЛАЛТ БОЛОН ЦАХИМ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ
2 долоо хоногийн өмнө 38
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газар, Сургалт хөгжлийн хэлтсийн албан хаагчид Хөвсгөл аймагт томилолтоор ажиллаж, төрийн ил тод байдлыг хангах, цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад байгууллагын ахлах нягтлан бодогч хамрагдсан. Сургалт нь аймгийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын Нийтийн мэдээллийн ил тод байдлын систем (Shilen.gov.mn) хариуцсан албан хаагчдад чиглэсэн бөгөөд: -Ил тод, нээлттэй засаглалын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх Байгууллагын мэдээллийн нэгдсэн удирдлагыг сайжруулах Иргэдэд хүргэх мэдээллийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байв.   Эх сурвалж Орон нутгийн өмчийн газар Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанжав Утас 70382348, Цахим шуудангийн хаяг: Umchiingazar@khs.gov.mn    
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг чадавхжуулах сургалтад хамрагдлаа
4 сарын өмнө 121
аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас Архивчдын хөгжил сургалт арга зүйн төвтэй хамтран архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтныг чадавхжуулах сертификат олгох сургалтыг 2025 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн хамрагдлаа   Эх сурвалж Орон нутгийн өмчийн газар Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанжав Утас:70382348 Цахим шуудангийн хаяг: Umchiingazar@khs.gov.mn
ТӨБЗГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД БҮРТГЭЛ, АШИГЛАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМРАГДЛАА
4 сарын өмнө 121
ТӨБЗГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТАД БҮРТГЭЛ, АШИГЛАЛТ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, МЭРГЭЖИЛТЭН НАР ХАМРАГДЛАА. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэс, Захиргаа, удирдлагын хэлтэс болон Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн сургалтад 21 аймгийн Орон нутгийн өмчийн газар болон Нийслэлийн өмчийн газрын ажилтнууд оролцлоо. Тус сургалтыг ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ганболд нээж үг хэлсэн бөгөөд Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Цахим системийн танилцуулга, хөрөнгийн хөдөлгөөний бизнес процесын зураглал", ахлах мэргэжилтэн Д.Батболд “Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцаа”, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар “Төрийн болон Орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлага, зохицуулалтын цахим систем”-ийн шилжилтийн программыг хэрхэн яаж ашиглах тухай сэдвүүдээр тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүнчлэн Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, мэргэжилтэн Р.Ширчинням болон Б.Балдорж нар "Төрийн болон Орон нутгийн өмчийн харилцааны нийтлэг бизнес процесс", Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн А.Молор "Төрийн болон Орон нутгийн компанийн засаглал", Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр нар "Цахим бүртгэлийн системийн модуль болон мэдээлэл оруулах" сэдвүүдээр тус бүрд нь тодорхой тайлбар өгсөн бол “Аствишн” ХХК-ийн шинжээчид "Цахим системийн мокап зураглал"-ын талаар мэдээ, мэдээлэл хүргэсэн юм. Тус сургалтын онцлог нь "Цахим шилжилтийн программыг ашиглан хүлээн авах, шинээр хийгдэж буй цахим системийн танилцуулга, процессын зураглал"-ын талаар танилцуулснаас гадна сургалтад оролцогчдын дунд дээрх сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Эх сурвалж Орон нутгийн өмчийн газар Дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Ц.Баасанжав Утас 70382348, 99389866 Цахим шуудангийн хаяг: Umchiingazar@khs.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ-ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ
6 сарын өмнө 153
Хөгжлийн бодлого төлөвлөлт, байгууллагын стратеги төлөвлөгөө болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас Удирдлагын академид бэлтгэгдсэн Сургагч багш нар “Монгол Улсын хөгжлийн бодлого, хэрэгжилт - Үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэл” сэдэвт сургалтад байгууллагын дарга,  Дотоод ажил хүний нөөц хариуцсан мэргэжилтэн оролцсон. Сургалтын хүрээнд “Алсын хараа” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрхэн боловсруулах арга зүйг танилцуулж, тэдгээрийг байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хэрхэн тусгах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалыг агуулсан мэдлэгийг авсан.  
Мэргэшсэн ажилтан бэлтгэсэн тухай
2 жилийн өмнө 420
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагчид болон сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагч, иргэдийн төлөөлөл нийт 132 хүнийг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрууллаа. Сургалтыг  Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн сарын 22-ны өдөр хүртэлх 3 хоногийн хугацаанд Сангийн яамны хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Төмөр, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Батдорж нар хамтран Хөвсгөл аймгийн төвд зохион байгуулсан.
Тооллогын цахим сургалт, уулзалтыг зохион байгууллаа
3 жилийн өмнө 599
/beta/upload/files/%D0%A3%D0%91%D0%A5%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-%D0%A5%D0%A3%D0%A3%D0%9B%D0%98%D0%99%D0%9D-%D0%AD%D0%A2%D0%93%D0%AD%D0%AD%D0%94(2).pptx /beta/upload/files/egazar-baiguullaga-zaawar(1).pptx
Эд хөрөнгийн улсы үзлэг тооллого зохион байгуулах сургалт боллоо.
3 жилийн өмнө 450
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого зохон байгуулах ажлын хүрээнд тооллого явуулах журам, мэдээ тайлан гаргах, программд оруулах сургалтыг 2022 оны 04 дүгээр 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар нээж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлстийн дарга Д.Нарангэрэл удирдан явууллаа. Сургалтанд 265 байгууллагын 395 албан хаагч оролцлоо.    

Сайтын хандалт

Өнөөдөр: 551

Сүүлийн 7 хоног: 4382

Нийт хандалт: 1331320