Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал нарт чиглэл өгөн ажиллалаа.
2024 оны хөрөнгийн тайлан тушаах, орон нутгийн өмчийн бүртгэлийг сайжруулах, шинэ цахим систем нэвтрүүлэх, и-монголиа системд байгууллагуудын өмчийн мэдээлэл нийтлэгдэх ажлын бэлтгэл хангахтай холбоотой аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/51 дүгээр захирамжийг сумдын Засаг дарга, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, захирал нарт хүргүүлж, холбогдох чиглэл өгөн ажиллалаа.