70382348

info@umch-tender.kh.gov.mn

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Эрхэм зорилго: Төрийн бодлого , хууль тогтоомжийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, тасралтгүй, шударга байх зарчмуудад   нийцүүлэн хэрэгжүүлснээр орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэнэ.

Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ.

Үйл ажиллагааны стратегийн зорилт:Орон нутгийн өмчийн газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

-Өмчийн талаар орон нутагт баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах

-Орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл тооллого явуулах, орон нутгийн өмчийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчийн болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих.

-Худалдан авах ажиллагааны орон нутагт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн худалдан авах ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

-Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах.

-Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл технологийн хөгжлийг хангах.

-Байгууллагын хөрөнгө, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, зохистой ашиглах, бодлого зохицуулалтаар хангах.

Сүүлд нэмэгдсэн мэдээ