САНГИЙН САЙДЫН 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17 ӨДРИЙН 281 ДУГААР ТУШААЛ
Энэхүү журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр тухайн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах болон түүний хэрэгжилтэд үнэлгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.