70382348

Umchiingazar@khs.gov.mn

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

  1. ӨМЧИЙН ХЭЛТСИЙН ЧИГ, ҮҮРЭГ

    ·         Орон нутгийн өмчийн талаар баримтлах аймгийн бодлогын баримт бичиг, хөтөлбөр чиглэлийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах, үр дүнг тайлагнах.

    ·         Өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үр дүнг тайлагнах

    ·         Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийг нэгдсэн удирдлагаар хангах, түүний үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, шийдвэрийн төсөл, дүгнэлтийг хувьцаа эзэмшигчдийн хуралд хэлэлцүүлэх, орон нутгийн өмчийн төлөөлөл, компанийн засаглалын шилдэг загварыг боловсруулж, хэрэгжүүлэх

    ·         Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих, төсвийн хөрөнгөөр бэтгэсэн бараа, ажил, үйлчилгээг хүлээн авах, данс бүртгэлд тусгах, гүйцэтгэлийн чанарын баталгааны барьцаа хөрөнгө чөлөөлөх зэрэг арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг тайлагнах.

    ·         Орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, хөрөнгийн өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодлого шийдвэрийн төсөл боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах

    ·         Орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, чөлөөлөх, урамшуулах, хариуцлага тооцох журам, хуулийн этгээдийн дүрэм, бизнес төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтэц, бодлогын баримт бичиг, цалин хөлсний норм, норматив, гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах

    ·         Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг хэрэгжүүлэх зорилтот түвшинг оновчтой төлөвлөж, биелэлтийг хянаж, дүгнэлт, шийдвэрийн төслийг төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулан шийдвэрлүүлэх

    ·         Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дүрмийн хэрэгжилт, үйлдвэрлэлийн техник, технологи, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн төлөв байдал, чиг хандлагад судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх замаар шаардлагатай арга хэмжээ авах, орон нутгийн өмчит хувьцаат компаниудаас нэмэлт хувьцаа гаргах, арилжих саналыг аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэх.

    ·         Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг хувьчлах төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, хувьчлах орон нутгийн өмчийн жагсаалтыг гаргаж холбогдох байгууллагад хянуулж аймгийн ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэх

    ·          Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламж, эд хөрөнгийн ашиглалт, захиран зарцуулалтад өмч эзэмшлийн гэрээ байгуулан хяналт тавих, гэрээ дүгнэх

    ·         Орон нутгийн өмчийн бүртгэл, тооллого явуулах, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих

    ·         Орон нутгийн өмчийн нэгдсэн бүртгэлийг хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих

    ·         Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах, олж авах саналыг хянаж шийдвэрлүүлэх

    ·         Хөрөнгийн хөдлөлийг бүртгэлд тусгуулах, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайланг хүлээн авч хяналт, үнэлгээ хийх нэгтгэх

    ·         Орон нутгийн өмчийн барилга, байгууламж, эд хөрөнгийг түрээслүүлэх, гэрээг батлах, түрээсийн орлогыг орон нутгийн төсөв, хуулийн этгээдийн дансанд оруулах ажлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулах, үр дүнг тайлагнах

    ·         Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэл, өмчийн бүртгэл, хяналт хариуцсан мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

    ·         Орон өмчийн захиран зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, хяналт мониторингтой холбоотой шийдвэр гаргахад оролцогчдоос ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгэ гаргуулах, орон нутгийн өмчийн бодлогын баримт бичиг боловсруулах шатанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдийг оролцуулсан нийтийн хэлэлцүүлгэ зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, тайлагнах

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээ дүгнэх, бараа, ажил, үйлчилгээ хүлээн авах төслийн баг, улсын комиссын бүрэлдхүүнд ажиллах