"Хөвсгөл Эрчим Хүч" ОНӨХХК-д хяналт шалгалт хийлээ
Аймгийн Засаг даргын баталсан ОНӨГ-ын 2025 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу "Хөвсгөл Эрчим Хүч" ОНӨХХК-ийн эдийн засаг, санхүү, өмчийн эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалтын байдалд 2025 оны 10 дугаар сарын 13-31-ний өдрүүдэд хяналт, шалгалт хийж холбогдох зөвлөмжийг хүргүүллээ.