“Төрийн худалдан авах ажиллагаа-Өмчийн удирдлага 2019” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Орон нутгийн өмчит хуулийн этгээд төрийн худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, өмчийн болон худалдан авах ажиллагааны хууль, тогтоомж хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд сурталчлах “Төрийн худалдан авах ажиллагаа-Өмчийн удирдлага 2019” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ 10 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Чингүнжавын талбайд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Орон нутгийн өмчийн газар, Эрчим Хүчний Зохицуулах Зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.