70382348

Umchiingazar@khs.gov.mn

Мэргэшсэн ажилтан бэлтгэсэн тухай

2023 оны 10 сарын 24 310

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагчид болон сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагч, иргэдийн төлөөлөл нийт 132 хүнийг худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрууллаа. Сургалтыг  Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс мөн сарын 22-ны өдөр хүртэлх 3 хоногийн хугацаанд Сангийн яамны хууль, эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхцэцэг, аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Төмөр, Тогтвортой амьжиргаа-3 төслийн зохицуулагч Батдорж нар хамтран Хөвсгөл аймгийн төвд зохион байгуулсан.