70382348

Umchiingazar@khs.gov.mn

Тооллогын цахим сургалт, уулзалтыг зохион байгууллаа
2022 оны 5 сарын 20 486
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын аймгийн комиссоос тооллогын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн судалгааг гаргаж, үүний дагуу төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, нягтлан бодогч, улсын бүртгэгч, газрын даамлуудыг оролцуулсан цахим сургалт, уулзалтыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Цахим хурлыг аймгийн Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга М.Хуягбаатар нээж, комиссын гишүүн З.Нямбаяр "Газар зүйн мэдээллийн системд нэвтрэх заавар", комиссын гишүүн Б.Мөнгөнзул, улсын бүртгэгч н.Азжаргал нар "Төрийн байгууллагын мэдээлэл шинэчлэхэд бүрдүүлэх материал", комиссын гишүүн Ө.Баттулга "Тээврийн хэрэгслийн бүртгэлд хасалт хийлгэх, татвар, торгууль, эзэмшигчийн мэдээлэл шинэчлэх" талаар, комиссын гишүүн Х.Баасансүрэн "Соёлын биет болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаар" мэдээлэл өгч, зарим асуултад хариулт өглөө. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчийн 102 байгууллагын 140 гаруй албан хаагчид оролцлоо.
Дахин үнэлгээний сургалт зохион байгууллаа
2018 оны 9 сарын 17 1315
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд төрийн болон орон нутгийн өмчит 247 хуулийн этгээдийн дарга, эрхлэгч, нягтлан бодогч, сумдын Засаг дарга, сумдын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, дахин үнэлгээ зохион байгуулах аймгийн болон дэд ажлын хэсгийн гишүүдээс бүрдсэн нийт 350 оролцогч оролцож, газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын талаар ойлголт мэдлэгийг эзэмшлээ. Сургалтыг аймгийн Засаг дарга Л.Ганболд нээж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бүртгэл хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болд нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бүртгэл хяналтын хэлтсийн дарга ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл үнэлгээний аргачлал, үнэлгээний ажлын удирдлага, зохион байгуулалт, үнэлгээний аргачлалын үр дүнг санхүүгийн тайланд тусгах гэсэн сэдвүүдээр сургалтыг хийв.