70382348

info@umch-tender.kh.gov.mn

Хачигт хазуулах нь хоёр дахин нэмэгдэв

2016 оны 10 сарын 10 369

Өнөөдөр сонин

2016.06.28

Амралт, зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд хачигт хазуулан, халдварт өвчин тусах нь нэмэгдсээр байна. 2016 он гарсаар энэ шавьжинд хатгуулсан хүний тоо өнгөрсөн оны мөн үе, сүүлийн таван жилийн дунджаас хоёр дахин нэмэгджээ. Одоогоор 16 аймгийн 80 гаруй сум, Улаанбаатар хотод ийм өвчин бүртгэгдээд байна. Манай улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцэн, идэвхтэй сордог үе нь хавар, зуны улирал.

Энэ шавьж нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ тээж, хүн, мал, амьтны цусыг сорохдоо өвчин халдаадаг. Өдгөө хачигны энцефалит, боррели, рикетс гэсэн гурван төрлийн вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин манайд зонхилж байна. Тиймээс голын эрэг, ой мод, уул, хаданд амарч, зугаалахаар зэхсэн бол өөрийгөө болон гэр бүл, ойр дотно хүмүүсээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөлөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ