70382348

info@umch-tender.kh.gov.mn

Тэрхийн голын гүүрээр зорчихыг хориглолоо

2016 оны 10 сарын 10 390

Өнөөдөр сонин

2016.07.04

Архангай аймгийн Тариат сумын нутаг, Тэрхийн гол дээрх бетонон гүүрээр зорчих хөдөлгөөнийг Зам, Тээврийн сайдын тушаалаар өчигдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замаар зорчих хүмүүс уг гүүрээр гардаг юм. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард гүүр гэнэт эвдэрсэн тул үүгээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгахаар хязгаарласан аж. Тэгвэл энэ удаа Тэрхийн голын гүүрээр зорчих хөдөлгөөнийг бүрмөсөн зогсоож, засвар хийхээр болжээ. Гүүрийг төдийд засаж дуусна гэсэн тодорхой хугацаа одоо хэлэх боломжгүй гэнэ. Тиймээс Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлд зорихоор зэхэж буй иргэд уг гүүрээс өөр газраар явахыг холбогдох байгууллагууд сануулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ