70382348

info@umch-tender.kh.gov.mn

Орон нутагт төлөвлөгөөт шалгалт хийгдэж байна
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 21-02/008/106 тоот удирдамжаар тус аймгийн Мянгад, Дөргөн суманд үйл ажиллагаа явуулдаг талх нарийн боовны үйлдвэрлэлүүдэд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай” хуулиудын холбогдох заалтууд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан тогтоол, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шалгалт хийлээ. Шалгалтыг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч О.Дарьжав ахалж, Хүнсний чанар, аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч П.Жаргалсайхан нар хамтран хийсэн бөгөөд “Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах” хяналтын хуудсаар шалган үнэлэлт дүгнэлт өгч эрсдлийн түвшин тогтоолоо. Улмаар эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах, ажиллагсадын ариун цэвэр, эрүүл ахуйн байдалд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэлийн технологийн урсгалыг зөв төлөвлөж шийдсэн эсэх, орчны тохижилтийн байдал, үйлдвэрлэлийн технологийн ус нь стандартын шаардлага хангасан эсэх, барилгын хана, шал, тааз эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд, хүнсний түүхий эд, хүнсний нэмэлтийн баталгаажилт, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх, дотоодын хяналтын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээ авчээ. Дээрх сумуудад үйл ажиллагаа явуулж байгаа “Мянгад дарцаг”, “Тээлийн буян” нөхөрлөлүүд дунд эрсдэлтэй шалгагдсан байна. Шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 2 албан шаардлагыг хүргүүлж, үйлдвэрийн ажиллагсадад ”Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах тухай” хууль, дотоодын хяналтыг сайжруулах талаар, үйлдвэрийн эрүүл ахуй, стандартын шаардлага, технологи үйл ажиллагааны талаар сургалтыг хийлээ. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Зайрмагны цехүүдийг шалгалаа
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Цасан гоо” ХХК-ийн “Бамбар”, зайрмагны цех, Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт байрлах “Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, Олон улсын зөвлөмж САС/RCP, Ундны ус MNS 0900:2005 стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж эрсдлийн түвшинг бууруулах зорилгоор хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Цасан гоо” ХХК-ийн “Бамбар” зайрмагны цех “Дунд” эрсдэлтэй, “Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны цех “бага” эрсдэлтэй шалгагдав. Илэрсэн зөрчлөөс дурьдвал: “Цасан гоо” ХХК-ийн зайрмагны үйлдвэрийн барилга байгууламж нь мэргэжлийн байгууллагын зураг, төслийн дагуу баригдаагүй, шинэчлэн засварлагдаагүй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй усыг шинжилгээнд хамруулаагүй, Түүхий сүүг хүлээн авахдаа гарал үүслийн гэрчилгээгүй авдаг,зайрмаг, бусад бүтээгдэхүүнийг хадгалах зоорьгүй, температур, чийгийг хэмжиж бүртгэл хөтөлдөггүй, мэргэжлийн технологич, эрүүл ахуйчгүй, дотоод хяналтын журамгүй, ажилтан томилж ажиллуулаагүй зэрэг зөрчил дутагдалууд илэрчээ. Эдгээр зөрчилд 15 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа“Булган өрнөх” нөхөрлөлийн зайрмагны цехээс дээж авч шинжлүүлэн, холбогдох хууль, тогтоомжыг сурталчилан ажиллалаа. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар
Завхан, Хөвсгөл аймгуудад газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр гүйцэтгэсэн шалгалтын танилцуулга
МХЕГ-ын удирдамжаар Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т “Газрын тухай” хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, “Геодези, зураг зүйн тухай”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалт гүйцэтгэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйгээр хангахад зорилгоор шалгалтыг Завхан аймагт 2013 оны 8 дугаар сарын 15-19, Хөвсгөл аймагт 8 дугаар сарын 20-26-ны өдрүүдийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар Геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдал, Геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэлт, Газар зүйн нэрийн хэрэглээ, Магадлан хэмжилт, Ашиглагдаж байгаа зураг, Шинээр баригдаж байгаа барилга, байгууламжид захиалагчийн хяналт гүйцэтгэж байгаа зэрэг асуудлыг хамруулан Завхан, Хөвсгөл аймгийн ГХБХБГ, Хөвсгөл аймагт геодези, зураг зүйн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа Гоцбар ХХК, Хөвсгөл газарчин ХХК-иудын шалгасан. 2011 онд Завхан, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т хийгдсэн шалгалтын биелэлтийг үнэлэхэд тусгай хамгаалалтай газар нутагт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлтэй аж ахуйн нэгжүүдийн ашиглаж байгаа газрын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулаагүй, аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдэд БОНБҮ хийгдээгүй, нэгж талбарын хувийн хэргийн бүрдүүлэлт хангалтгүй нийт 8 асуудлаас 5 асуудал буюу 62.5 хувь биелэлттэй байна. Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил: Хөвсгөл аймагт УИХ-аар батлагдсан хилийн цэс, газар усны нэрийн, Завхан аймагт Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан газрын сангийн зураггүй, Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Улсын болон орон нутгийн төсөв, төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан эх материал, солбицолыг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлдэггүй, шинээр баригдсан обьектуудын гүйцэтгэлийн зураг хийгдэггүй, Хэмжлийн багажийг баталгаажуулаагүй ашиглаж байгаа, Кадастрын зургийг нэгдсэн мэдээллийн санд /жилд 1 удаа/ оруулсан акт, баримт бичиггүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар нь газрын мэдээллийн сан, газрын улсын бүртгэлд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугаар олгогдоогүй, Шинээр газар олголт хийхдээ нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлэж, хүлээлгэн өгсөн тухай акт үйлддэггүй, кадастрын зургийг мэдэгдэл өгсөн албан тушаалтан шалгаж, баталгаажуулаагүй байхад мэдээллийн санд оруулдаг зөрчлүүд илэрлээ. Мөн Хөвсгөл аймгийн бүх сумууд, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумдад газрын мэдээллийн сан үүсгэгдээгүй байгаа, Шинээр баригдаж байгаа барилгуудад зураг төсөл боловсруулсан зургийн солбицол-өндрийн талаар тайлбар бичигдээгүй, зургийн нарийвчлал тодорхойгүй, зурагт эзэмшиж, ашиглаж байгаа газрын хил зааг тодорхойгүй, геодезийн үндэслэлийн ажлын төсөл бичигдээгүй, барилга угсралтын үед хийгдэх хэмжилт, зураглалын ажил хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Завхан аймгийн ИТХ-аас 2013 онд баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажил хийгдээгүй, Газар ашиглагч иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дэвтрийг хөтлөөгүй, Барилгын захиалагчийн хяналт гүйцэтгэх өндөр хэмжих багаж байхгүй зэрэг зөрчлүүд мөн илэрсэн бол Хөвсгөл аймаг хотын батлагдсан ерөнхий төлөвлөгөөгүй, газар эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй үед газрын гэрээ байгуулан эрхийн гэрчилгээ олгосон, барилгаас гадагш өргөтгөлийн барилга баригдаж эрх бүхий Засаг даргын захирамжгүйгээр зөвшөөрөлгүй газар ашигласан, шинээр газар эзэмших, эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтэд хуульд заагдсанаас илүү материал /10 төрлийн баримт бичиг/-ын бүрдүүлэлт хийлгэсэн, сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах газрын ерөнхий төлөвлөгөөг батлуулаагүй, газрын хэвлийг ашиглах талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг, түүний дэлгэрэнгүй танилцуулгыг нийтэд хүртээмжтэй газарт байрлуулаагүй, иргэд, хуулийн этгээдээс газартай холбогдон гарсан хүсэлтийг хуулийн хугацаа /15 хоногт/-д багтаан шийдвэрлэдэггүй, Мөрөн сумын Засаг дарга Түнэл сумын нутаг дэвсгэрт 480 өрхөд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан зэрэг зөрчлүүд тус тус илэрлээ. Иймд дээрх аймгуудын ГХБХБГ-т гүйцэтгэж байгаа кадастрын зураглалын магадлан хэмжилтийн ажлыг 2013 оны 08 дугаар сарын 18, 25-ны өдөр зогсоолоо. Газар олголтыг шалгах хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд Завхан аймгийн ГХБХБГ-т 31.9 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 75 хувь, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т 49 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, дүрэм журмын хэрэгжилт 60 хувь байна. Захиалагчийн хяналтын ажлыг Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барих, ашиглах үед хийгдэх хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд Завхан аймгийн ГХБХБГ-т 94 хувь буюу их эрсдэлтэй, норм, дүрмийн хэрэгжилт 8 хувь, Хөвсгөл аймгийн ГХБХБГ-т 96 хувь буюу их эрсдэлтэй, норм, дүрмийн хэрэгжилт 10 хувь байна. Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгжийг шалгах хяналтын хуудсаар үйл ажиллагаанд хамаарах 13 үзүүлэлтээр эрсдэлийг үнэлэхэд “Гоцбар” ХХК нь 31.25 хувь буюу дунд эрсдэлтэй, хууль, норм, дүрэм, журмын хэрэгжилт 60 хувь, “Хөвсгөл газарчин” ХХК нь 27 хувь буюу бага эрсдэлтэй хууль, норм, дүрэм, журмын хэрэгжилт 67 хувь байна. Орон нутагт геодезийн хэмжилт зураглалын ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байгаа газрын мэдээлэл нэгдсэн санд ороогүй, геодезийн хэмжилтийн баталгаажуулаагүй багаж ашигласан, геодезийн байнгын цэг тэмдэг устсан, газрын мэдээллийн сан үүсгээгүй, барилга, байгууламжийн тэнхлэгийг газарт шилжүүлэн акт үйлдэхдээ хүчингүй болсон норм, дүрэм ашигласан, ажиллаж байгаа мэргэжилтнүүд өөрсдийн мэргэжлийн хүрээнд заавал мэдэх геодезийн онол, практикийн мэдлэг дутмаг, төрийн байгууллагуудын хоорондох уялдаа холбоо хангалтгүй, геодезийн асуудлыг орхигдуулан шийдвэр гаргадаг зэрэг дутагдал хэвээр байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 он, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд зорилгоор Шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хийж гүйцэтгэв. Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн 000026427 тоот гэрчилгээг авчээ. Гэрчилгээнд “Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар” гэсэн хариуцлагын хэлбэртэй, өөрийн хөрөнгийн хэмжээ 1,169,840.2 мянган төгрөг гэж тусгагдсан байна. Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шудрага өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Харилцаа холбооны тухай хуулийн 8.2, 8.3-т зааснаар Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд эдгээрийг Монгол Улсын Ерөнхий сайд томилон ажиллуулж байна. Ерөнхий сайдын захирамжаар Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар Б.Балгансүрэн, орон тооны бус гишүүдээр Ц.Жадамба, Б.Мөнхбат, Ч.Даваажамц, Д.Амгаланбаатар, Д.Энхцог, Б.Мягмарнаран нар ажиллаж байна. Мөн хуулийн 8.8-д “Зохицуулах хороо нь ажлын албатай байна” гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2002 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2-ын 7-д заасны дагуу хорооны даргаар удирдуулсан Зохицуулалтын, Радио давтамж зохицуулалт, хяналтын, Зах зээл, үнэ тарифын, Эрх зүй, мэдээлэл, захиргааны, Шуудангийн гэсэн албадтай, нийт 61 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрхи албад нь хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах, үйлчилгээний тариф тогтоох, харилцаа холбооны стандарт боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг чиг үүргийг гүйцэтгэж байна. Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар Улсын мэргэжлийн хяналтын газар /хуучин нэрээр/-аас 2008 онд тус хорооны 2007 он, 2008 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар 1369 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой 434.9 сая төгрөгийн авлагыг данс бүртгэлд тусгаагүй, 151 аж ахуйн нэгж, байгууллагатай тэмдэгтийн хураамжийн тооцоог хийх, тэмдэгтийн хураамжийн 1887.5 мянган төгрөгийг төсвийн орлого болгох, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 51 дүгээр тогтоолоор хорооны 7 гишүүнд тус бүр 29.0 сая төгрөг, нийт 203.0 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлтөд олгосныг хорооны гишүүдээр төлүүлэн авч улсын төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн акт тогтоосон байна. Актын биелэлтээс үзэхэд тусгай зөвшөөрлийн орлого 434,9 сая төгрөгийг данс бүртгэлд тусгаж, тэмдэгтийн хураамж 1,887.5 мянган төгрөгийг улсын төсөвт төвлөрүүүлж, актыг барагдуулсан байна. Харин хорооны гишүүнээр ажиллаж байсан 7 гишүүний орон сууцны хөнгөлөлт 203.0 сая төгрөгөөс нас барсан нэг гишүүний байрны үнийг хасч одоо 6 гишүүнтэй холбогдох 176.5 сая төгрөгийг санхүүгийн тайланд авлагаар тусгасан байна. Үндэсний аудитын газартай байгуулсан гэрээний дагуу “Стандарт дүгнэлт аудит” ХХК тус хорооны 2011 оны санхүүгийн тайланд, “СМД аудит” ХХК 2012 оны санхүүгийн тайланд тус тус аудит хийсэн байна. Үндэсний аудитын газраас 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2/423 тоотоор ирүүлсэн аудитын дүгнэлтэд “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх үлдэгдлийн тэнцэл, орлого, үр дүн, мөнгөн гүйлгээ болон өмчийн өөрчлөлтийн тайланг хууль, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, бодитой илэрхийлсэн байна” гэжээ. Шалгалтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил 6.1. Тусгай зөвшөөрлийн орлогын бүрдүүлэлтийн талаар Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-т “Харилцаа холбооны зохицуулах хороо нь ... хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах эрхтэй” гэж заасан байна. Зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах, харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байна. Тусгай зөвшөөрлийг олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг зохицуулах хорооны тогтоолоор шийдвэрлэж байна. Тус хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэснийг мөрдөж ажиллаж байна.. 2013 оны 01 дугаар сарын 01-ний байдлаар нийт 2788 иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Харин 2011 онд 52, 2012 онд 66 тусгай зөвшөөрөл шинэээр олгогдож, 2011 онд 45, 2012 онд 56 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 13 дугаар тогтоолоор харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, 2011 оны 15 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоон мөрдөж байна. Харилцаа холбооны тухай хуулийн 8.10-т “Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрөөс санхүүжинэ”, мөн хуулийн 8.11-т “.Зохицуулах хорооны жилийн төсвийг Засгийн газар батална. Зохицуулах хороо нь ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг Засгийн газарт тайлагнана” гэж заасан байна. Хуульд заасны дагуу Засгийн газраас тус хорооны тухайн жилийн орлого, зарлагын төсвийг батлан өгч, хороо нь үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна. Тус хороо нь зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалт, үйлчилгээний орлогоор 2011 онд 2,061,5 сая төгрөг, 2012 онд 2,683.6 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2011 онд 2,598.0 сая төгрөг, 2012 онд 2,973.6 сая төгрөгийг тус тус төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 2011 онд 26.0 хувь буюу 536.5 сая төгрөгөөр, 2012 онд 10,8 хувь буюу 209.1 сая төгрөгөөр тус тус давуулж биелүүлсэн байна. Орлогыг 2012 онд 2011 оныхоос 14.5 хувь буюу 375.1 сая төгрөгөөр илүү төвлөрүүлжээ. Нийт орлогын дийлэнх хувийг Мобиком, Скайтель, МЦХ ХК, Жимобаиль, УБТЗ, Рейлком төв, Оюутолгой компаниуд бүрдүүлж байна. Мөн үндсэн бус үйл ажиллагааны орлогоор 2011 онд 96,6 сая төгрөг, 2012 онд 150,0 сая төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2011 онд 203.7 сая төгрөг, 2012 онд 229.0 сая төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 79.0-107.1 сая төгрөгөөр давж биелсэн байна. 6.2. Зардлын гүйцэтгэлийн талаар: Монгол Улсын Засгийн газраас тус хорооны төсөвт зардлыг 2011 онд 3,953.9 сая төгрөг, 2012 онд 4,388.6 сая төгрөгөөр тус тус баталж өгсөн байна. Төсөвт зардлыг 2012 онд 2011 оныхоос 434.7 сая төгрөгөөр илүү төлөвлөсөн нь хөрөнгө худалдан авах зардлыг 2012 онд 1,077.0 сая төгрөгөөр баталж өгсөнтэй холбоотой байна. Төсөвт зардал гүйцэтгэлээр 2011 онд 2,764.1 сая төгрөг, 2012 онд 3,118.7 сая төгрөг болж, батлагдсан төсвийг 2011 онд 30.1 хувь буюу 1,219.5 сая төгрөг, 2012 онд 28.9 хувь буюу 1,269.9 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Зардал гүйцэтгэлээр 2012 онд өмнөх оныхоосоо 354.6 сая төгрөгөөр илүү зарцуулагдсан байна. Энэ нь орлого олохын хирээр зардал тэр хэмжээгээр өсч байгааг харуулж байна. 2011 онд нийт зардлын 39,2 хувийг цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, 9.4 хувийг хөтөлбөр арга хэмжээний, 1.9 хувийг гадаад томилолтын, 3.2 хувийг гадаад, дотоодын сургалтын, 2.1 хувийг хорооны үйл ажиллагааны, 7.3 хувийг нэг удаагийн тэтгэмж, урамшууллын, 8.1 хувийг хөрөнгө худалдан авах, 16.5 хувийг их засварын ажлын, 12.3 хувийг бусад зардалд тус тус зарцуулжээ. 2012 онд нийт зардлын 45.5 хувийг цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын, 9.2 хувийг хөтөлбөр арга хэмжээний, 3.8 хувийг гадаад томилолтын, 1.9 хувийг гадаад, дотоодын сургалтын, 1.4 хувийг хорооны үйл ажиллагааны, 7.4 хувийг нэг удаагийн тэтгэмж, урамшууллын, 12.5 хувийг хөрөнгө худалдан авах, 1.7 хувийг их засварын ажлын, 6.4 хувийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн, 10.2 хувийг бусад зардалд тус тус зарцуулсан байна. Цалин хөлсний зардлыг 2011 онд 1,034.9 сая төгрөг, 2012 онд 1,379.0 сая төгрөгөөр тус тус төлөвлөж, гүйцэтгэлээр 2011 онд 976.0 сая төгрөг, 2012 онд 1,278.5 сая төгрөг болж төсөвт зардлыг 2011-2012 онд 58.8-100.5 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Цалингийн зардал 2012 онд урьд оныхоос 302.5 сая төгрөгөөр өссөн нь ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг Харилцаа холбооны зохицуулах хорооныдаргын 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаар тушаалаар 23 хувиар нэмсэнтэй холбоотой байна. Мөн хорооны даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар тушаалаар ажилтан, албан хаагчдын ажилласан хоног тутамд олгох унааны мөнгийг 800 төгрөг, хоолны мөнгийг 4200 төгрөг байхаар шинэчлэн тогтоож мөрдүүлсэн байна. 2011 онд удирдах ажилтны сарын дундаж цалин 2,233.7 мянган төгрөг, гүйцэтгэх ажилтных 1,592.7 мянган төгрөг, үйлчилгээний ажилтных 899,9 мянган төгрөг байсан бол 2012 онд удирдах ажилтных 2,752.4 мянган төгрөг, гүйцэтгэх ажилтных 1,747.1 мянган төгрөг, үйлчилгээний ажилтных 1,143.4 мянган төгрөг болж, дундаж цалин нийт дүнгээрээ 2012 онд өмнөх оныхоос 24.3 хувиар өссөн байна. Хорооны “Дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.2.4 дэх заалтыг үндэслэн хорооны ажилтан, албан хааагчдад ажлын үр дүнгийн урамшилт цалинг улирал тутам олгож ирсэн байна. Урамшилт цалинг ажлын үр дүнгийн үнэлгээнд ногдох хувиар тооцож байгаа бөгөөд 90 хувиас дээш үнэлгээнд ногдох хувь нь 1.5 байхаар тооцож олгосон байна. Үр дүнгийн урамшилт цалинд 2011 онд 213.6 сая төгрөг, 2012 онд 273.9 сая төгрөгийг тус тус олгож иржээ. МШХХТГ-ын дарга, ХХЗХ-ны даргын хамтарсан 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 07\04 тоот тушаалаар бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, радио телевизийн өргөн нэвтрүүлэгийг тоон технологид шилжүүлэх үүрэг бүхий ажлын албаны орон тоо, төсвиийг шинэчлэн баталжээ. Дээрхи ажлын албаны ажилтнуудын цалин хөлсийг тус хорооноос олгож иржээ. Тус хорооноос дээрхи ажлын албаны цалин хөлсөнд 2011 онд 56,306.5 мянган төгрөг, 2012 онд 68,665.6 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Тус ажлын албаны цалинг хөтөлбөр арга хэмжэээний зардлын төсөвт суулгаж өгсөн байна. Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 8 дугаар хэсгийн 1 дэх заалт, тус хорооны даргын 2008 оны 191 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн асуудал шийдвэрлэх журам”-д хорооны гишүүний орон сууцны хангамжийг сайжруулах, ажиллагсдын орон сууц шинээр худалдан авахад, ажиллагсдын хүүхдийн сургалтын төлбөрийн зардлыг даахад, ар гэрийн гачигдал тохиолдсон хорооны гишүүн, ажиллагсдын амьдрал ахуйд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлж байхаар заасан байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хорооны гишүүн Ж.Уранчимэг, Н.Баатархуяг, Н.Эрдэнэхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж тус бүр 39.0 сая төгрөг, нийт 117.0 сая төгрөг олгохоор зааж, тогтоолын заалтын дагуу дээрх хорооны гишүүдэд тус бүр нь 35.1 сая төгрөг, нийт 105.3 сая төгрөг, мөн хорооны 2011 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 174 дүгээр тушаалаар ажилтан Б.Төмөр, Ю.Баярсайхан, З.Уранчимэг, Н.Амарзаяа, Г.Сэлэнгэ, О.Оюунчимэг нарт орон сууцны үнийн хөнгөлөлтөд зориулан тус бүр 9.0 сая төгрөг, нийт 54.0 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн дагуу дээрхи ажилтнуудад тус бүр 8.1 сая төгрөг, нийт 48.6 сая төгрөгийг олгожээ. Хорооны 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 288 дугаар тушаалаар РДХЗА-ны дарга А.Лувсан-Очирт 25.0 сая төг, мэргэжилтэн Г.Оюунцэцэг, Г.Мөнхтуяа, Н.Цэнд-Аюуш, П.Золбоо, инженер Ч.Энхболд, мэргэжилтэн З.Амгалан, О.Цэнд-Аюуш, Ч.Оюунгэрэл нарт тус бүр 18.0 сая төгрөг, жолооч Л.Батсайхан, С.Буянжаргал, Ж.Хаш-Эрдэнэ нарт тус бүр 10.0 сая төгрөг, нийт 199.0 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрснийг 2013 онд дээрхи хүмүүст олгосон байна. Хорооны ажилтуудаас дотоодын их, дээд сургуулийн магистр, докторантурт суралцахад нь нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 80 хувийг олгож байна. 2011 онд 5 ажилтны сургалтын төлбөрт 8,785.8 мянган төгрөг, 2012 онд 4 ажилтны сургалтын төлбөрт 6.005.0 мянган төгрөгийн хөнгөлөлт тус тус үзүүлжээ. Мөн ажилтнуудын их, дээд сургуулийн бакалаврын сургалтад сурч байгаа хүүхдийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхөд нь байгууллагаас дэмжлэг үзүүлж байна. 2011 онд 2 хүүхдийн сургалтын төлбөрт 5,336.8 мянган төгрөг, 2012 онд 5 хүүхдийн сургалтын төлбөрт 11,304.4 мянган төгрөгийг тус тус олгожээ. Тус хороо нь Радио долгион хяналтын станцын конторын барилга бариулахаар тендерт шалгарсан “Тайм констракшн” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ХХЗХ/ТЗ ДХ/2011 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээний 2-т “Радио долгион хяналтын станцын конторын барилга байгууламжийн угсралтын ажлын нийт төсөвт өртөг нь 474,776.9 мянган төгрөг байна” гэж заажээ. Гэрээнд заасны дагуу тус компанид 2011 оны 07 дугаар сарын 22-д тендерийн гэрээний урьдчилгаа төлбөр болох 230,266.8 мянган төгрөгийг, 2011 оны 09 дүгээр сарын 20-д гэрээний төлбөр 189,910.8 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тендерийн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 54,599.3 мянган төгрөг, нийт 474,776.9 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Барилгын зураг төсөл боловсруулах ажлыг “Батпроект” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 07/12 тоот гэрээг байгуулжээ. Гэрээнд тусгагдсаны дагуу ажлын гүйцэтгэлд тус компанид 6,853.9 мянган төгрөгийг олгожээ. Радио долгион хяналтын станцын конторын барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 212/2013 дугаар актаар ашиглалтад хүлээн авсан байна. Хөдөлгөөнт хяналтын зориулалтаар ашиглах зөөврийн спектр анализатор худалдан авах ажлыг хуулийн дагуу харьцуулалтын аргаар явуулж, 3 компани санал ирүүлснээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “РФ линк” ХХК-иас худалдан авахаар шийдвэрлэж, тус компанид 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тоног төхөөрөмжийн үнийн урьдчилгаанд 20,998.0 мянган төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 28-д 8,999,157 төгрөг, нийт 29,997.2 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ. Тоног төхөөрөмжийг 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тоног төхөөрөмж хүлээлцэх актаар хүлээн авсан байна. Тус хороо нь Киа спортейж автомашиныг худалдан авахаар “Киа Моторс Монгол” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ. Гэрээний 2-т “автомашины үнэ 28,000 ам доллар буюу 39,014.4 мянган төгрөг байна” гэжээ. Гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сарын 28-д “Киа моторс Монгол” ХХК-д автомашины үнэнд 29,900.0 мянган төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 15-д 9,114.4 мянган төгрөг, нийт 39,014.4 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Автомашиныг хүлээн авч, данс бүртгэлд тусгасан байна. Төрийн өмчийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 534 дугаар тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хорооны албан ажлын хэрэгцээнд зориулан 170.0 сая төгрөгт багтаан автомашин худалдан авахыг зөвшөөрч, худалдан авах автомашины төрөл, үнийн дээд хязгаарыг тогтоосон байна. Тус хорооны тогтоолын хавсралтад автомашины хөдөлгүүрийн багтаамжийг 4600-4800 см. куб хүртэл, суудлын тоо 5 хүртэл байна гэж заажээ. Харилцаа холбооны зохицууах хорооны даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 182 дугаар тушаалаар автомашин худалдан авах тендерийн материал боловсруулах, зарлах болон ирүүлсэн материалыг хүлээн авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 3 хүний, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 228 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулсан байна. Тендерийн үнэлгээний хороо 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, “Киа моторс” ХХК, “Бодиз автомотив” ХХК, иргэн Ё.Хуягбаатар нараас ирүүлсэн тендерийн материалыг хянаж үзээд иргэн Ё.Хуягбаатарыг тендерт шалгарсан гэж үзэж, гэрээ байгуулах саналыг зохицуулах хорооны даргад танилцуулаар шийдвэрлэжээ. Тус хороо иргэн Ё.Хуягбаатартай 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г5/12 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээнд автомашины үнийг 162.0 сая төгрөг, автомашиныг 2012 оны 12 дугаар сарын 21-ний дотор нийлүүлэхээр тусгажээ. Гэрээнд заасны дагуу 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Ё.Хуягбаатарын дансанд автомашины үнэ 162.0 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Автомашиныг хүлээн авч, данс бүртгэлд тусгажээ. Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад радио техникийн удирдлагын автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерт Израйлийн “Тадиран” компани шалгарч, тус компаниас тоног төхөөрөмж /программ хангамж/-ийг 347,615 ам доллараар худалдан авахаар гэрээ байгуулсан байна. Гэрээний нөхцөлд санхүүжилтийн 80 хувийг Дэлхийн банкнаас, 20 хувийг Монгол Улс хариуцахаар тусгасан байна. Гэрээний дагуу “Тадиран” компанид тоног төхөөрөмжийн үнэнд 2011 оны 07 дугаар сарын 07-д 8,690.25 ам доллар буюу 10,824.7 мянган төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 08-д 7,398.50 ам доллар буюу 9,292.1 мянган төгрөг, 10 дугаар сарын 31-д 36,118 ам доллар буюу 46,847.9 мянган төгрөг, нийт 52,206.75 ам доллар буюу 66,964.7 мянган төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 10-д 23,422.75 ам доллар буюу 33,577.2 мянган төгрөг, мөн оны 02 дугаар сарын 29-д 17,380.75 ам доллар буюу 23,171.0 мянган төгрөг, нийт 40,803.50 ам доллар буюу 56,748.2 мянган төгрөг, бүгд 93,010.25 ам доллар буюу 123,712.9 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Нийт 123,712.9 мянган төгрөгийн программ хангамж, тоног төхөөрөмжийг хүлээн авч, бүртгэл тайланд тусгасан байна. 2011 онд нийт 14 телевизийн хөтөлбөрийн агуулгад мониторинг хийлгэхээр “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Гэрээний 5.2-т “Гэрээт ажлын төлбөр нь сард 2.0 сая төгрөг байна” гэж заасан байна. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсөнд 2011 онд нийт 27.0 сая төгрөгийг олгожээ. Мөн 17 телевиз, 39 кабелийн сувгуудад нийт 10 үзүүлэлтээр мониторинг хийлгэхээр “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний 5.2-т “гэрээт ажлын төлбөр нь сард 4.0 сая төгрөг байна” гэж тусгажээ. Гэрээний үнэ болох 40.0 сая төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Максима медиа” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд телевиз, сувгуудын мониторингийн үйлчилгээ үзүүлэхээр “Максима консалтинг” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний 5.2-т “гэрээт ажлын төлбөр нь 38.2 сая төгрөг байна” гэж заасан байна. Гэрээний үнэ болох 38.2 сая төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Максима медиа” ХХК-ны дансанд шилжүүлсэн байна. Телевиз, кабелийн сувгуудад мониторинг хийх хүчин чадал бүхий техник, боловсон хүчинтэй байгууллага нь “Максима консалтинг” ХХК гэж үзэж, мониторингийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байна. Тус компани нь техникийн хувьд бусдаас илүү гэдэг утгаар үйлчилгээний үнийг 2011 онд сард 2.0 сая төгрөг, 2012 онд сард 4.0 сая төгрөгөөр тогтоож байсан бол 2013 оноос сард 11.0 сая төгрөг болгон үнээ нэмэгдүүлсэн байна. Тус хороо нь мониторинг хийх тоног төхөөрөмжийг худалдан авахаар судалсан ч үнэ өндөр гэдэг шалтгаанар худалдан аваагүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Орбит дахь суурин хяналтын станцын шинэ барилгын 20м3 багтаамжтай бохирын цооногийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Хатрун констракш” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ГЗ\11 тоот гэрээг байгуулжээ. Гэрээ болон төсөвт ажлын нийт төсөвт өртгийг 23,891.9 мянган төгрөг байхаар тусгажээ. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд зориулан тус компанид 2011 оны 11 дүгээр сарын 07-д 14,335.0 мянган төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 24-д гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,556.8 мянган төгрөг, нийт 23,891.8 мянган төгрөгийг шилжүүлжээ. Харин магадлашгүй ажлын зардал 427,423 төг, техник хяналтын зардал 399,868 төгрөгийг тус компанид олгосон байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны хяналтын станцын тусгай тоноглолын автомашины гаражийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр иргэн Э.Ууганбаатартай 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр ГЗ/44 тоот гэрээг байгуулсан байна. Гэрээнд ажлын хөлсийг 49,702.8 мянган төгрөг, ажлыг 2012 оны 10 дугаар сарын 19-д эхэлж, 2012 оны 11 дүгээр сарын 16-д дуусгахаар тусгасан байна. Гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 01-д иргэн “Чойсамбуу” ХХК”-ны дансанд станцын гаражийн ажлын урьдчилгаа төлбөр гэж 19,881.1 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 17,336.0 мянган төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 08-д, 10.0 сая төгрөгийг 03 дугаар сарын 04-д, нийт 47,217.1 мянган төгрөгийг тус компанид олгосон байна. Гаражийн барилгын ажлыг хүйтэн орсон үед хийсэн тул цаашид гарч болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор 2,485.1 мянган төгрөгийг тус компанид олгоогүй байна. 2011 оны 12 дугаар сарын 23-д радио давтамжийн тоног төхөөрөмж худалдан авахаар “Мөнхтэгшдэлгэр” ХХК-тай ГЗ/28 тоот гэрээг байгуулжээ. Гэрээнд нэр бүхий 3 хөрөнгийн нийт үнэ 17,897 ам доллар гэж тусгасан байна. Гэрээний дагуу 2011 оны 12 дугаар сарын 27-д тус компанийн дансанд 24,619.7 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Тоног төхөөрөмжийг хүлээн авч, данс бүртгэлд тусгасан байна. Тус хороо нь хадгаламжийн дансандаа 1.0 тэрбум төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар сарын 0.75 хувийн хүүтэйгээр Голомт банкинд хадгалуулахаар 2011 оны 07 дугаар сарын 19-д ГБ-114 тоот гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу 2011 оны 07 дугаар сарын 19-д Голомт банкны хугацаатай хадгаламжийн дансанд 1 тэрбум төгрөгийг байршуулсан бөгөөд түүнийг хүүгийн хамт 2012 оны 01 дүгээр сарын 23-д хадгаламжийн 116 5008 688 тоот данснаас Голомт банкин дахь тус хорооны 110 2626 829 тоот дансанд 1,045.0 сая төгрөгийг төвлөрүүлжээ. Авлага, өглөгийн талаар: Тус хорооны санхүүгийн тайлангаар авлага 2011 оны жилийн эцсийн байдлаар 728,553.3 мянган төгрөг, 2012 оны жилийн эцсийн байдлаар 759,563.7 мянган төгрөг болж, авлага 2012 онд 2011 оныхоос 31,010.4 мянган төгрөгөөр өссөн байна. 2012 оны жилийн эцсийн байдлаар нийт авлагын 75,8 хувь буюу 575,421,7 мянган төгрөг нь байгууллагаас авах авлага, 24.2 хувь буюу 184,141.9 мянган төгрөг нь хувь хүнээс авах авлага эзэлж байна. Байгууллагаас авах авлагын 90.1 хувь буюу 518,280.3 мянган төгрөг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч 423 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах авлага эзэлж байна. Нийт үйлчилгээний орлогын авлагын дотор “ДДэш ТВ” ХХК 58,3 сая төгрөг, “Жи-Мобайл” ХХК 119.2 сая төгрөг, “Жи-Мобайлнэт” ХХК 68.4 сая төгрөг, ИНЕГ-ын Техник хангалтын алба 23.6 сая төгрөг, Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр 12.2 сая төгрөг, Монгол шуудан ТӨХК 12.3 сая төгрөг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ 8.9 сая төгрөг, МЦХ ХК 83.6 сая төгрөг, Оюуны ундраа ХХК 8.6 сая төгрөг, Скай Си энд Си ХХК, 14.8 сая төгрөг, Скайнэтком ХХК 12.9 сая төгрөг, Супервижи ХХК 8.9 сая төгрөг, Терравокс ХХК 8,3 сая төгрөгийн, нийт 440.0 сая төгрөгийн өртэй байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын өрийн дүн нь нийт авлагын 84.9 хувийг эзэлж байна. Хүмүүсээс авах авлагын 92.7 хувь буюу 176,477.4 мянган төгрөг нь 2008 оны санхүүгийн шалгалтаар төлбөрийн акт тогтоогдсон хорооны гишүүдийн орон сууцны хөнгөлөлтийн авлага байна. Тус хорооны санхүүгийн тайлангаар өглөг 2011 оны жилийн эцсийн байдлаар 36,811.4 мянган төгрөг, 2012 оны жилийн эцсийн байдлаар 380,052.7 мянган төгрөг болж, өглөг 2012 онд 2011 оныхоос 343,241.3 мянган төгрөгөөр өссөн байна. Өглөгийн дотор 68,439.2 мянган төгрөг нь МТШХХГ-т шилжүүлэх бүх нийтийн үүргийн сангийн мөнгө, 199.0 сая төгрөг нь 2011 онд шийдвэр нь гарсан ч он дамжин олгогдсон орон сууцны хөнгөлөлт байна. Шалгагдсан байгууллагын ололттой тал Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг бүрдүүлэх, түүнийг хэмнэлттэй үр дүнтэй зарцуулах талаар анхаарч ажиллаж байна. Орлогын төлөвлөгөөг 2011 онд 26.0 хувь буюу 536.5 сая төгрөгөөр, 2012 онд 10,8 хувь буюу 209.1 сая төгрөгөөр тус тус давуулж биелүүлж, батлагдсан төсвийг 2011 онд 30.1 хувь буюу 1,219.5 сая төгрөг, 2012 онд 28.9 хувь буюу 1,269.9 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Мөн тусгай зөвшөөрлийн олголт, түүний бүртгэл, тооцоог боловсронгуй болгох үүднээс 2013 оноос эхлэн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх шинэ программ хангамжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаар 1. 2011 он, 2012 онд шинээр олгосон тусгай зөвшөөрлийн үйлчилгээний төлбөрийн төлөлтийг зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж бүрээр тулган шалгахад 2011 онд 21 иргэн, аж ахуйн нэгжийн 15,270.0 мянган төгрөг, 2012 онд 6 иргэн, аж ахуйн нэгжийн 1.0 сая төгрөг, нийт 16,270.0 мянган төгрөгийг бүртгэл тайланд авлагаар тусгаагүй байна. 2. Байгууллагаас авах авлагын 90.1 хувь буюу 518,280.3 мянган төгрөг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч 423 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой авлага бөгөөд үүнийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна. 3. Тус хороо нь Радио долгион хяналтын станцын конторын барилгын ажлын төсвийн дагуу ажлын гүйцэтгэлд 474,776.9 мянган төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд нэмэгдэл ажил хийж акт үйлдээгүй байхад магадлашгүй ажлын зардал 8,370.6 мянган төгрөгийг гүйцэтгэгч компанид олгосон байна. 4. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Орбит дахь суурин хяналтын станцын шинэ барилгын 20м3 багтаамжтай бохирын цооногийн ажлыг “Хатрун констракш” ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын гүйцэтгэлд нийт 23,891.8 мянган төгрөгийг шилжүүлжээ. Харин магадлашгүй ажлын зардал 427.4 мянган төгрөг, техник хяналтын зардал 399.9 мянган төгрөгийг тус компанид олгосон байна. Дүгнэлт Харилцаа холбооны зохицуулах хороо нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг бүрэн хөтөлж, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргасан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 8.10, 8.11-т заасны дагуу жил бүрийн орлого, зарлагын төсвийг Засгийн газраар батлуулан төсвийн гүйцэтгэлийн тайланг хүргүүлж ирсэн байна. Мөн хуулийн 8.1-д заасны дагуу зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалт, үйлчилгээний орлогын төлөвлөгөөг 2011 онд 26.0 хувь буюу 536.5 сая төгрөгөөр, 2012 онд 10,8 хувь буюу 209.1 сая төгрөгөөр тус тус давуулж биелүүлсэн байна. Батлагдсан төсөвт зардлыг 2011 онд 30.1 хувь буюу 1,219.5 сая төгрөг, 2012 онд 28.9 хувь буюу 1,269.9 сая төгрөгөөр тус тус хэмнэсэн байна. Гэвч нийт орлогыг 2012 онд өмнөх оныхоос 14.5 хувь буюу 375.1 сая төгрөгөөр илүү төвлөрүүлсэн ч зарлага тэр хэмжээгээр /354.6 сая төгрөг/ өссөн нь орлого олохын хирээр зардал гаргаж байгааг харуулж байна. 2011-2012 онд батлагдсан төсвийн 10 шахам хувийг ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудалд зарцуулагдаж иржээ. Тухайлбал, хорооны гишүүд, ажилтан, албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажилтны их, дээд сургуулийн магистрант, докторантуртын сургалтын болон их, дээд сургуулийн бакалаврт суралцаж байгаа хүүхдийн сургалтын төлбөрт нь дэмжлэг үзүүлэх, ажилтан албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээний болон амьдралын даатгалын төлбөр, албан хаагчдыг гадаад, дотоодод сургалтад хамруулахад гарсан зардлыг байгууллага хариуцах зэрэг зардлуудыг гаргажээ. Мөн шалгалтаар тусгай зөвшөөрлийн орлогыг данс бүртгэлд тусгаагүй, зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авах өр авлагыг барагдуулах талаар ажил зохиогоогүй, Радио долгион хяналтын станцын конторын барилгын болон суурин хяналтын станцын шинэ барилгын бохирын цооногийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгосон ч нэмэлт ажил хийсэн тухай актгүйгээр магадлашгүй ажлын зардал олгосон байна. Тус хороо нь хуульд заасан зохицуулалтын орлогыг бүрдүүлж, батлагдсан төсөвт зардлыг зориулалтын дагуу зарцуулсан гэж дүгнэж байна. 2011 онд 21 иргэн, аж ахуйн нэгжийн 15,270.0 мянган төгрөг, 2012 онд 6 иргэн, аж ахуйн нэгжийн 1.0 сая төгрөг, нийт 16,270.0 мянган төгрөгийг бүртгэл тайланд авлагаар тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрөнгө, өр төлбөрөө нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу үнэлж дансанд тусгана” гэсэн заалтыг зөрчсөн тул үйлчилгээний орлогыг бүртгэл тайланд тусгуулахаар улсын байцаагчийн акт тогтоов. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой 518,280.3 мянган төгрөгийн авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасны дагуу улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв. Тус хороо нь Радио долгион хяналтын станцын конторын барилгын ажлыг “Тайм констракшн” ХХК-иар гүйцэтгүүлэхдээ нэмэгдэл ажил хийж акт үйлдээгүй байхад магадлашгүй ажлын зардал 8,370.6 мянган төгрөгийг гүйцэтгэгч компанид олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, Барилгын тухай хуулийн 15.1.2-д “Барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, дотоод зургаар баталгаажуулсан ил, далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах”, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан Төсөв зохиох заавар болон Барилгын норм ба дүрмийн БНбД 81-2-98-д “Магадлашгүй ажлын зардлыг дайвар зардалтай төсөвт оруулан 2 хувиас илүүгүйгээр тогтоож, түүний зарцуулалтад хяналт тавихыг захиалагч хариуцана” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрхи 8,370.6 мянган төгрөгийг тус компаниас авч, улсын төсвийн орлого болгох. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Орбит дахь суурин хяналтын станцын шинэ барилгын 20м3 багтаамжтай бохирын цооногийн ажлыг “Хатрун констракш” ХХК-иар гүйцэтгүүлэхдээ магадлашгүй ажлын зардал 427.4 мянган төгрөг, техник хяналтын зардал 399.9 мянган төгрөг, нийт 827,3 мянган төгрөгийг тус компанид олгосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.7-д “Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно”, Барилгын тухай хуулийн 15.1.2, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 200 дугаар тушаалаар батлагдсан Төсөв зохиох заавар болон Барилгын норм ба дүрмийн БНбД 81-2-98-д заасан заалтыг зөрчсөн тул дээрхи 827.3 мянган төгрөгийг тус компаниас авч, улсын төсвийн орлого болгох.
Химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тухай
МХЕГ-ын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Химийн хорт болон аюултай бодисын тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Хог хаягдлын тухай” хуулиуд болон Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заагдсан нийтлэг эрх үүргийн хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж,илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, төрөөс тавих хяналтыг эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангахаар Шалгалтыг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт 2013 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 03-ны хооронд, Улаанбаатар хотод 05 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн. Шалгалтанд хамрагдсан асуудлууд Уг шалгалтанд Дархан-Уул аймгийн “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, Сэлэнгэ аймгийн “Хөтөл шохой үйлдвэр” ХХК, Орхон аймгийн “Эрдмин” ХХК, Улаанбаатар хотод “Цэцүүх трейд” ХХК, “Реактив” ХХК-иудын “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт, Байгаль орчны сайдын 2000 оны 45 тоот тушаалаар батлагдсан “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын дагуу бүртгэл хөтлөдөг эсэх, ашиглагдаж буй химийн бодисууд нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол улсад ашиглахыг хориглосон болон хязгаарласан бодисын жагсаалт”-д хамаарч байгаа эсэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа зэрэг асуудлыг хамруулан шалгалаа. Хяналт шалгалтаар 5 ААНБ-ын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хэрэгжилт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, химийн бодис импортлох, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл, реагент бодисын хэрэглээ, ашиглалт, зарцуулалтын тайлан, химийн хорт болон аюултай бодисын хор аюулын лавлах мэдээлэл хөтлөлт, ашиглаж буй химийн бодисуудад эсрдлийн үнэлгээ хийлгэсэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж байгааг шалгасан. Өмнөх шалгалтын талаар: 2012 онд химийн хорт болон аюултай бодис ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар 21 аймаг, нийлэлийн 337 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан шалгалтын дүнгээс үзэхэд улсын хэмжээнд ойролцоогоор 1890 нэр төрлийн химийн бодис бүртгэгдэж, 54287,5 тн үлдэгдэл нөөцтэй байгаагаас 562 нэрийн 316 тонн чанарын шаардлага хангахгүй химийн бодис хадгалагдаж байна. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймагт хугацаа нь дууссан 200 л онгоцны бензин, Дорнод аймгийн “Петро чайна дачин тамсаг” ХХК-ний хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодлууд, Налайх дүүрэгт хуучин шилний үйлдвэрийн агуулахад 1 тн хүнцэл, Өвөрхангай аймагт ашиглагдахгүй болсон 30 тн ургамал хамгаалах бодис буюу пестицид, Завхан аймагт чанарын шаардлага хангахгүй болсон 150 л бензин гэх мэт хугацаа дууссан буюу чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодисууд аймаг, нийслэлийн хэмжээнд стандартын бус агуулахад хадгалсаар байна. Замын-Үүд боомтоор 153 аж ахуйн нэгжийн нийт 348 удаагийн импортоор 20197.38 тн, 18300 л, 43,3 ш химийн хорт болон аюултай бодис, 10 аж ахуйн нэгжийн нийт 40 удаагийн импортоор 3212 тн, 2400 ш тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд /нэвтэрсэн байна. Тус боомтын хяналт шалгалтын явцад 16 аж ахуйн нэгжийн 959 тн химийн хорт болон аюултай бодисыг экспортлогч оронд буцааж, импортлоход тавигдах бусад шаардлагыг зөрчсөн 11 аж ахуйн нэгжид нийт 1.521.600 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авсан байна. Баянхошуу боомтоор 2 аж ахуйн нэгжийн нийт 8 удаагийн импортоор 503 тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн. Үүнээс “Шейман” ХХК-ий импортолсон 11 төрлийн 84,4 тн химийн хорт болон аюултай бодис нь дагалдах баримт бичгийн зөрчилтэй, тээврийн хэрэгсэлд анхааруулах тэмдэг, дохио үг байршуулаагүй байсан тул Химийн хортой болон аюултай бодисын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын дагуу 250.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулан хилээр нэвтрүүлсэн байна. Сүхбаатар боомтоор 25 аж ахуйн нэгжийн нийт 48 удаагийн импортоор 8413.3 тн химийн хорт болон аюултай бодис, 7 ААН-ийн нийт 168 удаагийн импортоор 13077.5 тн шингэрүүлсэн шатдаг хий, 14 ААН-ийн нийт 347 удаагийн импортоор 48232,7 тн тэсрэх материал /тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд / аммоний нитрат, натрийн нитрат// нэвтэрсэн байна. Хяналт шалгалтын явцад 250 кг хлор, 189,6 тн аммоний нитрат, 30.7 тн химийн хорт болон аюултай бодис тусгай зөвшөөрөлгүй импортолсон зөрчлийг илрүүлж саатуулсан байна. Пенетрон Монгол ХХК-ий 5,3 тн химийн бодисын тусгай зөвшөөрөл ирсэн тул бодисыг буцаан олгож, хуулийн дагуу 300 мян төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Бичигт боомтоор 2 компаний нийт 2 удаагийн импортоор 112 тн химийн хорт болон аюултай бодис нэвтэрсэн байна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээнээс гарсан химийн бодисын сав, баглаа боодол, түүний үлдэгдэл хаях цэг шаардлага хангахгүй байгаа тул аймаг, нийслэлийн хэмжээнд химийн бодис, аюултай хог хаягдлыг хаях зориулалтын цэг, талбай, улсын хэмжээнд стандартын шаардлага хангасан химийн хорт болон аюултай бодисыг хадгалдаг нэгдсэн агуулахтай болох нэн шаардлагатай байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХК-ний өргөтгөлийн хоёрдугаар станцын гүний худгийн үүд, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Сүхбаатар дүүргийн 12 хороо Сэлбэ голын эрэг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцны 51 дүгээр байрны орцонд тус тус мөнгөн ус асгарсан байсныг цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээ шуурхай авч ажилласан байна. Үүнд: Тухай бүр МХЕГ-ын Нэгдсэн төв лабораториос шинжээч томилогдон хөрс, ус, агаараас 3-4 удаагийн давтамжтай дээжүүдийг авч нийтдээ 180 гаруй дээжинд шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. БОХНЯ-нд тухай бүр хандан мөнгөн ус алдагдсан үед авах арга хэмжээний заавар, мөнгөн усыг саармагжуулах зөвлөмж гаргуулж аймаг орон нутгийг мэргэжил арга зүйгээр тогтмол хангаж ажилласан. ОБЕГ-тай хамтран асгарсан мөнгөн усыг саамаржуулан хоргүйжүүлж, дахин дээжлэлт хийж бохирдсон газар, талбайд нөхөн сэргээлт хийж аюулгүй болгосон. Мөнгөн ус алдагдсан байдал, түүний шинж чанарын талаар нийт 15 телевиз, 5 радиод ярилцлага өгч анхааруулах, сэрэмжүүлэх мэдээллийг иргэд, ААН, байгууллагад өгсөн. Мөнгөн ус алдагдсан талаар болон авсан арга хэмжээний тайлан мэдээг Монгол улсын Шадар сайд, УИХ-ын байнгын хороонд тус тус хүргүүлж мэдээллээр хангаж ажилласан байна. Шалгалтанд хамрагдсан ААНБ-иудад өмнөх шалгалтаар өгсөн үүрэг даалгаварын биелэлт: “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-нд 2 удаа улсын байцаагчийн 12 заалттай албан шаардлага өгснөөс 9 заалтыг биелүүлж 3 заалт хэрэгжүүлээгүй 75% хэрэгжилттэй байна. “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-нд улсын байцаагчийн 6 заалттай албан шаардлага өгснөөс 5 заалтыг биелүүлж 1 заалт хэрэгжээгүй 83,6% хэрэгжилттэй байна. “Эрдмин” ХХК-нд улсын байцаагчийн 7 заалттай албан шаардлага өгснөөс 7 заалтыг 100% хэрэгжилттэй байна. “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.6 дэх заалтуудад тус тус заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага химийн бодисын тусгай зөвшөөрлийг олгодог болно. Импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгосон байдал. 2007 онд давхардсан тоогоор 191 аж ахуйн нэгж /135 аж ахуйн нэгж, 2 иргэн/-д давхардсан тоогоор 1821 нэрийн бодис импортлох тусгай зөвшөөрөл, 2009 онд давхардсан тоогоор 194 аж ахуйн нэгж /159 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 2928 нэрийн нийт 171512,3 тн 6781 ширхэг, 506 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох тусгай зөвшөөрөл, 2010 онд давхардсан тоогоор 334 аж ахуйн нэгж /256 аж ахуйн нэгж/-д давхардсан тоогоор 3037 нэрийн 683046,3 тн 1365650 ширхэг, 11900 флакон, 1922 баллон химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл, 2011 онд давхардсан тоогоор 180 аж ахуйн нэгжид 1508 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл, 2012 онд давхардсан тоогоор 281 аж ахуйн нэгжид 2824 нэрийн бодис импортлох, ашиглах тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна. Шалгалтанд хамрагдсан объектын талаархи товч мэдээлэл Уг шалгалтанд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК, “Эрдмин” ХХК, “Цэцүүх трейд” ХХК, “Реактив” ХХК зэрэг 5 ААНБ-иуд хамрагдлаа. Үүнд: “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь Монгол улсын авто зам, барилгын салбарын үндсэн төмөр хийц иржгэр ган туйван \арматур\ гөлгөр ган туйван булан төмөр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 гаруй жил болж байна. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн судалгаа шинжилгээний төв нь өөрийн үйлдвэрийн төмрийн хүдрийн орд газруудаас олборлож байгаа төмрийн хүдэр баяжмал, эцсийн бүтээгдэхүүн төмөрт хайлшууд галд тэсвэртэй материал болон дотоодоос импортоор нийлүүлэгдэж байгаа бүхий л төрлийн материал, түүхий эдийн найрлага, шинж чанарыг шинжлэх, сорилт туршилтын ажлыг явуулж дүгнэлт гарган үйлдвэрийн технологийн дамжлагын бүх үе шатанд хяналт, судалгааны бааз суурь болж салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хэтийн төлөвлөлтийг тодорхойлоход голлох үүргийг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ мэргэжлkийн болон бусад байгууллага, иргэдийн гэрээт, захилгат сорьц дээжинд шинжилгээ туршилтыг хийж байна. Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн судалгаа шинжилгээний төв нь Металлын шинжилгээ, сорилт туршилтын лаборатори Материалын шинжилгээний лаборатори Химийн шинжилгээний лабораториудтай бөгөөд стандартад нийцсэн ажлын байр , тоног төхөөрөмж мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Лабораториудын туршилт, шинжилгээний ажлын түвшинг үнэлж 1998 онд стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс Монгол улсын итгэмжлэгдсэн лабораторийн эрх олгосон ба үүнээс хойш 5 удаа итгэмжлэлээ амжилттай сунгуулсан. 2009 оноос хойш ISO:17025 стандартын дагуу үнэлгээнд хамрагдан итгэмжлэлээ сунгуулан ажиллаж байна. “Цемент шохой” ХК Хөтөлийн Цемент Шохойн цогцолборыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан ЗХУ-ын “ММС” (МЕДЬМОЛИБДЕНСТРОЙ) барилгын трест “түлхүүр гардуулах” нөхцлөөр барьж байгуулан 1987 онд Улсын Комисст хүлээлгэн өгсөн. Цемент-шохойн үйлдвэр нь өнөөдөр 870 ажилтан, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР НЬ ЖИЛД 65.0 мян. т шохой, 500.0 мян. т цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 1987, 1988, 1989 онуудад тус бүр 503.0 мян.т цемент үйлдвэрлэж төслийн хүчин чадалдаа хүрсэн. ОРС 42.5, ОРС 42.5R, PC 42.5 PC 42.5R, PC 52.5 ангиллын портландцемент үйлдвэрлэж байна. Шохойн хувьд үндсэн хэрэглэгч нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр юм. Цементийн үйлдвэрлэлийн арга:Нойтон Технологийн түлш:Нүүрс Үндсэн түүхий эд: Хөтөл-1, Хөтөл-2 ордуудын шохойн чулуу Түүхий эдийг тохируулах нэмэлт: Төмөртолгойн ордын төмрийн хүдэр Цементийн барьцалдах хугацаа тохируулах нэмэлт:Тарагтын ордын гөлтгөнө Эрдэс идэвхит нэмэлт:Цагаан цавын ордын цеолит, дулааны станцын үнс-шаарга, шатаасан занар. Мөн тус аж ахуйн нэгж, байгууллага нь 2012 оны В-116 тоот химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. “Эрдмин” ХХК 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУ-ын “RCM” компаниуд Шvлтгvйжvvлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан Уулын Баяжуулах Эрдэнэт vйлдвэрийн балансын бус бага агуулгатай хvдрийн овоолгоос хvхрийн хvчлийн сулруулсан уусмал ашиглан катодын цэвэр зэс vйлдвэрлэх туршилтын vйлдвэр байгуулах гэрээнд гарын vсэг зурсан.Үйлдвэрийг 1997 оны 01 дүгээр сарын 17-нд ашиглалтад оруулсан ба 1997 оны 02 дугаар сарын 13-нд албан ёсоор нээж катодын зэс vйлдвэрлэж эхэлсэн. Катодын зэсийн үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “ВKS” компани, “Эрдэнэт” vйлдвэрийн зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан барилга угсралтын “Стройнвест” компани гvйцэтгэсэн. 2006 оны 07 дугаар сарын 21-нд өөрийн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт ISO 9001-ыг нэвтрvvлж баталгаажуулсан. КАТОДЫН ЗЭС ҮЙЛДВЭРЛЭЛ 1997 оноос 2011 оныг хүртэл 30 мянга гаруй тонн катодын зэс үйлдвэрлээд байна. Катодын зэс үйлдвэрлэл нь үндсэн 3 хэсгээс тогтдог. Үүнд: Уусгалт, Уусган хандлалт, Цахилгаан хими Бүтээгдэхүүний онцлог: 99,999% буюу Лондонгийн металлын биржийн “А” зэрэглэлийн цэвэр зэс. ЗЭС УТАС ҮЙЛДВЭРЛЭЛ Тус компани 2005 оноос зэс цувимал, 2007 оноос нарийсгасан зэс утас, 2008 оноос цахилгааны зэс утас үйлдвэрлэж эх орныхоо зах зээлд нийлүүлж эхэлсэн. Зэс утас үйлдвэрлэл нь технологийн үндсэн 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд: Зэс хайлж цувих дамжлага, Зэс утас нарийсгах дамжлага, Зэс утас ээрэх дамжлага, Зэс утас бүрэх дамжлага Бүтээгдэхүүний онцлог:Эрдэнэтийн овоо ордын цэвэр зэсээр Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн шилдэг технологиор үйлдвэрлэсэн 8мм-ийн голчтой зэс цувимал, төрөл бүрийн голчтой зэс утас, цахилгаан монтажны зэс утас. “Цэцүүх трейд” ХХК Цэцүүх трейд ХХК нь гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр 1996 онд байгуулагдсан. Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Химийн бодисын худалдаа Лабораторийн тоног төхөөрөмж багаж хэрэгсэл Лабораторийн шил сав, туслах хэрэгсэл Био эм урвалж, тэжээлт орчин Эмнэлгийн багаж хэрэгсэл Мал эмнэлгийн багаж хэрэгсэл ХАА-н жижиг оврын техник хэрэгсэл Ургамал хамгаалалын бодис гербицид, фунгицид, инсектицид, химийн бордоо, Лаборатори эмнэлгийн багаж тоног төхөөрөмж хэрэгсэлийн угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ Мөн тус аж ахуйн нэгж, байгууллага 2000 гарй аж ахуйн нэгж, байгууллагуудыг химийн бодисоор хангадаг бөгөөд 2012 оны Е-146 тоот химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна. Шалгуулагчийн ололттой, дэвшилтэй тал. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын 80% нь холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын шаардлагад нийцэхүйц өөрийн дотоодын лабораторитой, химийн бодис хадгалах тусгайлан бэлдсэн өрөө, агуулахтай байна. “Цэцүүх трейд” ХХК нь химийн бодисыг аж ахуйн нэгж, байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн химийн бодисын хор аюулын зэрэг лавлах мэдээллийг тараах материал боловсруулан өгч хэвшсэн байна. “Эрдмин” ХХК нь МХЕГ болон аймгийн МХГ-ын улсын байцаагчдын өгсөн үүрэг даалгавар цаг хугацаанд биелүүлж биелэлтийг захиралын зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох газруудад хүргүүлж хэвшсэн ба өөрийн хяналт шалгалтын мэдээллийн сан бий болгосон байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал. 1.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Цэцүүх трейд” ХХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХК-иуд нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэсэн боловч 2013 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулаагүй нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг, 2.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байгаа нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг, 3.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК тухайн орон нутгийн Засаг даргатай ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын гэрээ байгуулаагүй, хог хаягдлын цэгээ тогтоолгоогүй байгаа нь “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг, 4.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь үйлдвэрийн талбай дээр ил задгай хог хаягдалыг шатааж байгаа нь “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтыг, 5.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь байгууллагын дотоод хяналт шалгалт хангалтгүй, компанийн дотоод хяналтын болон байгаль орчин хариуцсан мэргэжилтэн байхгүй, байгууллагын дотоод хяналтын тайлан мэдээг Мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлдэггүй нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг зүйл заалтуудыг, 6.“Цэцүүх трейд” ХХК, “Эрдмин” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисын эрсдлийн үнэлгээ хийлгээгүй нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтыг, 7.“Цэцүүх трейд” ХХК, “Эрдмин” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисыг хадгалах агуулахын ажлын байрны дүгнэлт гаргуулаагүй, холбогдох газраар байршлыг тогтоолгоогүй байгаа нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг, 8.“Цэцүүх трейд” ХХК, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөлтийг зааврын дагуу хөтлөөгүй, тайлан мэдээг холбогдох газруудад хүргүүлдэггүй нь “Химийн хорт болон аюултай бодисыг тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь заалт, 2009 оны 28/40/29 тоот хамтарсан “Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын 3.1, 3.2, 3.4 дүгээр зүйлүүд, Байгаль орчны сайдын 2000 оны 45 дугаар тушаалаар баталсан “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын заалтуудыг, 9.“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Реактив”, “Хөтөл шохой үйлдвэр” ХХК-иуд нь химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулаагүй Химийн хорт болон аюулгүй бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмын 3.1.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Авсан арга хэмжээ Хяналт шалгалтын явцад 5 ААНБ, 12 обьект, 32 инженер техникийн ажилтан, 19 зөрчил дутагдлыг илрүүлж газар дээр нь 6 зөрчлийг арилгуулан, бусад зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 13 заалттай хугацаатай 3 албан шаардлага өгч, 3710000 төгрөгний торгууль ногдууллан ажиллаа. Химийн хорт болон аюултай бодис болон хугацаа дууссан бодис, сав баглаа боодлын хадгалалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, химийн хорт болон аюултай бодис ашиглах зөвшөөрөл, химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх, дотоодын хяналт зэрэг асуудлаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөв. Дүгнэлт Шалгатад хамрагдсан ААНБ-уудын хувьд “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн хэрэгжилт дундажаар 80.1%-тай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 02 сарын 03-ны өдрийн 28/40/29 тоот тушаалаар баталсан“Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам”-ын хэрэгжилт 82%, “Химийн бодисын ашиглалт, зарцуулалтын бүртгэл хөтлөх аргачилсан заавар”-ын хэрэгжилт 78%-тай байна. “Эрдмин” ХХК нь 2013 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зохих журамын дагуу хийлгээгүй боловч БОНХЯ-аар батлуулсан байгаа тул холбогдох газрууд нь хянаж нягтлан үзэж боловсруулсан төлөвлөгөөг баталж байх нь зүйтэй байна. Химийн хорт болон аюултай бодисыг стандартын бус агуулахад хадгалж байгаа болон хугацаа нь дууссан химийн бодисуудыг нэн даруй устгахгүй бол цаашлаад байгаль орчинд алдагдаж, эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна. Химийн бодисын хор аюулын лавлах материал хөтөлдөггүй, хугацаа дууссан болон нэр нь тодорхой бус химийн бодисын устгал хийгдээгүй, химийн хорт болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулжбатлуулаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал байгаа нь дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлдэггүйтэй холбоотой байна гэж үзэж байна.
Нийгмийн үйлчилгээний сангаас 2011, 2012 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө, үр дүнг шалгасан дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан удирдамжийн хүрээнд Монгол Улсын “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу Нийгмийн үйлчилгээний сангаас Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө, халамжийн үйлчилгээнд өрх, иргэдийг хамруулсан байдал, түүний чанар, үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулахадшалгалтын зорилго чиглэгдлээ. Шалгалтанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, үйлчилгээ үзүүлж буй зарим иргэн, ААНБ, Төрийн бус байгууллагууд хамрагдлаа. Шалгалтын хамрах хүрээ, шалгах чиглэл, хэлбэр Шалгалтанд НХҮЕГ, аймаг, нийслэл, дүүргийн дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн үйлчилгээний сангаас 2011, 2012 онд зарцуулсан хөрөнгө, мөн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын 2011, 2012 оны санхүүгийн холбогдох баримт материал хамрагдсан. Өмнөх шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ МХЕГ-ын 2012 оны үйл ажиллагааны төлөвлөгөөны дагуу аймаг, нийслэл, дүүргүүдийн ХХҮХ-ийн хэлтсүүдийн 2010-2011 оны санхүү, сангуудын тайлан, мэдээ тэтгэврийн хувийн хэрэг, холбогдох баримт материалд үндэслэн “Нийгмийн халамжийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгасан. Шалгалтаар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хувийн хэргийн бүрдүүлэлт, баяжуулалт, тэтгэвэр тогтоолтын үндэслэлийг шалгахад өвчтэй хүнийг асарч буй иргэний ажилтай эсэх талаар засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, эмнэлгийн хяналтын комиссын шийдвэр, байнгын асаргаатай болохыг тогтоосон өрхийн эмчийн тодорхойлолт, иргэний шилжилт хөдөлгөөнийг цаг тухайд нь хийгээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага бичиж хүргүүлэн, улсын байцаагчийн 49 актаар 186345.5 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна. Нийт 186345.5 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосноос төсөвт 86741.9 мянган төгрөгийг, нийгмийн халамжийн санд 84951,2 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлэхээр, 30 иргэнд 4510.8 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэнийг бүрэн барагдуулсан байна. Нийгмийн халамжийн сангийн төсвийн гүйцэтгэл, нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдалт, хууль эрх зүйн талаар: Төсвийн болон бусад орлогын талаар: 2012 онд Улсын төсвөөс Нийгмийн халамжийн санд 224.533.843.6мянган төгрөг зарцуулахаар батлагдсанаас 187.341.008.9 мянган төгрөгийн санхүүжилтыг аймаг дүүргүүдийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд Төрийн сангаар дамжуулан хуваариллаа.Түүнчлэн Засгийн газрын нөөцөөс уурхайчидын нөхөн олговорт 98,841,6 мянга, халамжийн сангийн чөлөөт үлдэгдлийн хүү 229,280,9 мянга, маягтын орлого 46.133,7 мянга, давхардах, илүү олгохоор файл үүсгэн банк руу явуулсныг буцаан орлогодсон, хяналтын ажилтнуудын илрүүлэн иргэдээс суутгасан болон бусад орлогуудын дүнгээр 359.216,4 мянга, нийт 733.472.6 мянган төгрөгийг хуримтлуулан зарцуулсан байна. Нийгмийн халамжийн үйлчилгээнд 599668 хүн хамрагдаж, 181,349,372.0 мянган төгрөгийг зарцуулжээ. 2012 оны батлагдсан төсвөөс 43,2 тэрбум төгрөгийг хэмнэж, тэтгэвэр, тэтгэмжийн өргүй гарсан байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн тухай хуулийн талаар: Уг хууль нь 1995 онд батлагдаж, 1998, 2005 онуудад шинэчилсэн найруулага хийгдэж, 2008 онд нэмэлт өөрчлөлт орж, 2012 онд шинэчлэн найруулагдсан байна. Хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний талаар: Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар 2011 онд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн 5 төрөл, 2012 онд 9 төрлийн үйлчилгээ үзүүлсэн. 2010 онд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 17.6 мянган иргэн хамрагдаж 1,3 тэрбум төгрөгийн үйлчилгээг үйлчилгээг үзүүлж байсан бол 2011 онд дээрх үйлчилгээнд хамрагдагсдын тоо өмнөх оноос 2,2 дахин нэмэгдэж 38,6 мянган иргэн хамрагдаж нийт 2,8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2010 онд Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Сэргээн засах үйлчилгээнд 2,7 мянган иргэн хамрагдаж 180,5 сая төгрөгийн үйлчилгээг үзүүлж байсан бол 2011 онд Сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан иргэдийн тоо өмнөх оноос 11,9 дахин нэмэгдэж 32,2 мянга болж түүнд 1,6 тэрбум төгрөг болж уг үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө өмнөх оноос 8,8 дахин өссөн байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд зарцуулсан нийт хөрөнгийн 60-70 хувийг, уг үйлчилгээнд хамрагдсан иргэдийн 80-90 хувийг зөвхөн Сэргээн засах үйлчилгээнд хамрагдсан ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Тайлант онуудад олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамж үйлчилгээний чиглэлээр зохион байгуулалттайгаар бүлэг болгон хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, ядуурлаас гаргахад нь туслах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, гэрийн асрамж, сэргээн засах үйлчилгээнд иргэдийг хамруулжээ. Ололттой ажлын талаар: Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан “Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”-ийн 25.1.2-т “халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, олгох, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, 26 дугаар зүйлд заасан “Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний зохион байгуулалт”-ын 26.3-т “Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээ явуулах иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэж, гэрчилгээ олгоно.” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн НХХ-ийн сайдын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/91 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний чанарт тавигдах шалгуур үзүүлэлт”-ийг хангах зорилгоор ОНОТХҮйлчилгээ үзүүлэх 136 иргэн, ААН, ТББ-уудыг гэрчилгээжүүлсэн байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хүнд нөхцөлд байгаа хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн иргэд гээд зайлшгүй, хамрагдах ёстой нийгмийн халамжийн зорилтот бүлгийн иргэдэд зайлшгүй үзүүлэх үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн нь үр дүнгээ өгч байна. Хамтран ажиллах иргэн, ААН, ТББ-д гэрчилгээ олгосноор улсын хэмжээнд ОНОТХҮйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг мэдээллийн сан бүрдүүлж, тодорхой шалгуур, аргачлалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ олгож, бүртгэлжүүлж мэдээллийн бааз үүсгэсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар: 1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл /сургалт, зөвлөгөө, сэргээн засах, түр байрлуулж асрамжлах, өдрийн үйлчилгээ, гэрийн асрамж, бичиг баримтжуулах, түр хоноглуулах, төсөл хэрэгжүүлэхэд сургах/-д хамруулах үйлчилгээг хэрэгжүүлэхдээ зарим тохиолдолд тухайн үйлчилгээнд хамрагдсан иргэнийг тодорхойлсон сум, хорооны хүн амын хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны тодорхойлолт, Засаг дарга, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт байхгүй, 2. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг иргэн, ААНБ, ТББ–аар гүйцэтгүүлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцуулалгүй гэрээ хийсэн, Үүнд: БНД-ийн НХҮХ нь тус дүүргийн Улаан загалмайн хороог ямар нэг сонгон шалгаруулалтанд оролцуулалгүй гэрээ хийсэн. 3. Улсын бүртгэлийн гэрчилгээний үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд уламжлалт аргаар болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тухай бүртгүүлээгүй ААНБ-тай гэрээ хийсэн, Үүнд: НД-ийн НХҮХ-т уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ үзүүлэх эрхгүй "ТОМАХ" ХХК-тай гэрээ байгуулсан 4. Уламжлалт аргаар болон орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлж буй ААНБ, ТББайгууллага нь тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхгүй, үйлчилгээ үзүүлэх зориулалтын байр танхимгүй, зориулалтын багаж тоног төхөөрөмжгүй, мэргэжлийн эмч, сувилагч байхгүй, 1-3 сарын бариа заслын курс дамжаа төгссөн хүн үйлчилгээ үзүүлж байгаа, Үүнд: ЧД-ийн НХҮХ-т “Дэвжих сайхан”, “Сайн алтан гэгээн эрдэнэ” ТББ-ууд, БЗД-ийн ХҮХХ-т “Локейшн” ХХК, “Саргун асрахуй” ХХК, БНД-ийн НХҮХ-т “Улаан загалмайн хороо”, НД-ийн НХҮХ-т “ТОМАХ” ХХК. 5. Амьдрах итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулсан боловч тухайн сургалтын хөтөлбөргүй, сургалтанд хамрагдсан иргэдийн бүртгэл, оролцооны талаарх баримт материал хангалтгүй, зарцуулсан хөрөнгийн баримтын бүрдэл дутуу, Үүнд: НД-ийн НХҮХ, БХД-ийн НХҮХ-үүдэд баримт материал хангалтгүй, зарцуулсан хөрөнгийн баримтын бүрдэл дутуу. 6. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлж буй иргэн, ААНБ, ТББ-уудад очиж хяналт шалгалт хийхэд тухайн байгууллага дээр үзүүлсэн үйлчилгээний төрөл, орчин нөхцөл тодорхойгүй, үйлчилгээ авагчийн бүртгэл, гарын үсэг, гэрийн хаяг, утасны дугаар, өдөр тутам авсан үйлчилгээний талаар тэмдэглэл хөтөлж, иргэн өөрөө гарын үсэг зурж баталгаажуулаагүй, 7. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэр, хаяг, байршил зэрэг мэдээллийг нийтэд ил тод байршуулаагүй, үйлчилгээнд хамрагдсан иргэдийн эрүүл мэнд болон амьдралын чанарт гарсан өөрчлөлтийн талаархи үнэлгээ гараагүй, тухайн иргэдийн мэдлэг, хандлага, төлөвшилд гарч буй өөрчлөлтүүдийн талаарх үнэлгээгүй байгаа, 8. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сангаас өөрийн байгууллагад хандаж тусламж хүссэн иргэний өргөдлийг үндэслэн тусламж үзүүлсэн нь МУ-ын “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дах заалт “Халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.”-ыг зөрчсөн Үүнд: БХД-ийн НХҮХ-т тус дүүргийн Ус сувгийн хорооны нэр бүхий 3 ажилтан нь өөрийн байгууллагад хандаж тусламж хүссэн өргөдлийг тухайн байгууллага нь албан бичгээр НХҮХ-т хүргүүлж, түүнийг үндэслэн ОНОТХҮйлчилгээний сангаас зориулалт бусаар 110,0 мянган төгрөгийг гаргаж олгосон. 9. Амьжиргааг дэмжих зөвлөл нь журмыг бүрэн хэрэгжүүлж, мөрдөж ажилладаггүй, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж ирсэн, төслүүдийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй. Тухайлбал: Баянхонгор аймгийн НХҮХ, Завхан аймгийн НХҮХ 10. Дархан-Уул аймгийн НХҮХ нь ХХҮГ-ын даргын 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 161 тоот тушаалын 1 дэх заалтаар баталсан аргачлалын 5 дахь заалтыг зөрчин иргэнтэй гэрээ байгуулалгүй сэргээн засах үйлчилгээг 1 иргэнд 14 хоногоор үзүүлснээр санхүүжилтыг тогтмол олгосон байгаа нь “сэргээн засах үйлчилгээг ажлын 10 хоногийн хугацаанд үзүүлнэ” гэснийг зөрчсөн, /Сэргээн засах үйлчилгээг иргэнд 14 хоногийн хугацаанд үзүүлж сар бүр тогтмол 2184.000 төгрөгийн төлбөрийг нийгмийн халамжийн сангаас олгосон/ 11. Мөн тус хэлтэс нь Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдаж төсөл хэрэгжүүлсэн иргэд болон бүлгүүд нь төсөлд тусгасан асуудлыг бодит байдлаар хэрэгжүүлдэггүй байна. Тухайлбал: төслийн гүйцэтгэл явцыг баримтжуулдаггүй, төслийн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь тодорхойгүй, анхан шатны баримтын бүрдэл хангалтгүй, тоног төхөөрөмж худалдан авахдаа худалдах, худалдан авах гэрээ байгуулдаггүй, авсан тоног төхөөрөмж, түүхий эд материалын чанарт огт анхаараагүй зөрчилтэй байна. 2011 онд Шарын гол сумын иргэн Д.Саранчимэгийн “Хангайн нөөц” төсөл хэрэгжээгүй байх ба олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэний шалгуурт тэнцэхгүй байгаа нь “Нийгмийн халамжийн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэн, хорихоос суллагдсан иргэн, согтууруулах болон донтох өвчтэй иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл өрх иргэн, шилжин суурьшсан, өрх толгойлсон эх, эцэг хамрагдана” заалтыг зөрчсөн. Мөн Дархан сумын 3-р багийн иргэн Х.Ярьжилмаагийн хөнгөн блок 700.000 төгрөгийн төсөл хэрэгжээгүй байна. 12. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төрөл сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн “Саруул увидас” ТББ, “Заяа төөрөг” ТББ, “Шинэ эхлэл” ТББ-ууд нь ахмад настан бус иргэдэд914,2 мянган төгрөгийн үйлчилгээг үзүүлсэн. 13. 2012 оны 01 дүгээр сард Цанид ХХК нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн сэргээн засах үйлчилгээг нэр бүхий иргэнд үзүүлж санхүүжилтыг авсан ч тухайн хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын сангаас ор хоногийн санхүүжилтыг авсан байна. /Иргэнд үзүүлсэн сэргээн засах үйлчилгээг бүрэн гүйцэтгэсэн ч цаг хугацааны хувьд 2 сангаас зэрэг санхүүжилт авсан зөрчилтэй байсанд 156.000 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна./ 14. Хөвсгөл НХҮХ нь сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан. Тухайлбал: “Тайгын дуу” ХХК-ны захирал Б.Энхболдтой зар сурталчилгаа, мэдээ, нэвтрүүлэг хийхээр аймгийн халамж үйлчилгээний хэлтэс гэрээ байгуулсан ба нэвтрүүлэг хийсэн хөлс 1600,0 мянган төгрөгийг Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний Төрийн сангийн 170091018 тоот данснаас шилжүүлсэн. 15. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь НХХС-ын 2012 оны А/91 тоот “Олон нийтийн оролцоонд түшиглэн халамжийн үйлчилгээ үзүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлт хангаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад сэргээн засах болон өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрчилгээ олгосон байна./БЗД Шар бар ХХК, Энэрэх шид, НД Найман мод/. Мөн түүнчлэн уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр материалаа өгсөн байгууллагад орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх /БЗД Хан чулуун энхийн цэцэг ББН/, харин орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн байгууллагад уламжлалт аргаар сэргээн засах үйлчилгээ /НД Найман мод/ үзүүлэх гэрчилгээ олгож байгаа нь уг газар ажилдаа хайнга хандаж байгааг харуулж байна. Дүгнэлт 2013 оноос “Төсвийн тухай” хуулийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээний зардал Орон нутгийн төсвөөс санхүүждэг болсонтой холбоотойгоор нийгмийн халамжийн санхүүжилт арилжааны банкинд хүрэх хүртлээ маш олон шат дамжлага, ажилтныг дамжиж цаг хугацаа их зарцуулж байгаагаас тэтгэмж, тусламж, хөнгөлөлт хугацаандаа олгогдохгүй байх нөхцөл үүсч байна. “Нийгмийн халамжийн сангийн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар шалгаж эрсдлийн үнэлгээг тооцоход Баянхонгор, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Завхан аймгууд,, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багахангай дүүргийн НХҮХ-үүд дунд эрсдэлтэй, бусад аймаг, дүүргийн НХҮХ-үүд бага эрсдэлтэй гэж тус дүгнэгдлээ. НХҮХ-үүдэд хийсэн шалгалтаас харахад Нийгмийн халамжийн үйлчилгээний сангаас олгож буй “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” нь 65 %-ийн хэрэгжилттэй байгаа нь Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэгдсэн, НХХ-ийн сайдын 2012 оны А/91 тоот тушаалын 2 дугаар хавсралт “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнийн чанарт тавигдах шалгуур үзүүлэлт” шинээр гарсантай холбоотой өөрчлөлт орсон, ажилтнуудын мэргэжлийн мэдлэг боловсрол дутмаг, хуулийг олон нийтэд сурталчлах, зөв зохистой ойлгуулж, таниулах ажил хангалтгүй байгаатай холбоотой байна. Нийгмийн халамжийн байгууллага болон төрийн бус байгууллагуудаас нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар бодит ажил санаачлан хэрэгжүүлж байгаа боловч үйлчилгээ үзүүлсэн иргэний тухай болон үзүүлсэн үйлчилгээний талаар тэмдэглэл хөтлөөгүй, баримт материал хангалтгүй байгаа нь дээрхи байгууллагуудад дотоод хяналт хангалтгүй, хариуцлагын тогтолцоо сул байгаатай холбоотой байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний төрлөөс сэргээн засах, өдрийн үйлчилгээнд хамруулах төрлийн үйлчилгээг зонхилон үзүүлсэн байна. Сэргээн засах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын 80% нь улсын бүртгэлийн гэрчилгээнд орчин үеийн тоног төхөөрөмжөөр сэргээн засах, үйлчилгээг үндсэн болон туслахаар үзүүлэх бүртгэлтэй боловч сэргээн засах үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үзүүлж байна. Мөн энэ үйлчилгээг мэргэжлийн бус хүмүүс үзүүлж байгаа нь нийгмийн халамжийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан журам хангалтгүй биелэгдэж байгааг харуулж байна. Үүнээс дүгнэхэд халамжийн сэргээн засах үйлчилгээг авч буй зорилтот бүлгийн иргэд уг үйлчилгээг үндсэн утгаараа авч чадахгүй байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдвал зохих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэн, хорихоос суллагдсан иргэн, согтуурах болон донтох өвчтэй иргэн, эдгэршгүй хүнд өвчтэй хүн, гэр оронгүй тэнэмэл өрх иргэн, шилжин суурьшсан, өрх толгойлсон эх эцэгийн талаар тодорхой, нарийвчилсан судалгаа хийж хамрагдалт, үйлчилгээний төрөлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих сургалт зохион байгуулахдаа нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэдээс сонгон тэдний сэтгэл зүйг өөрчлөх, хөдөлмөр эрхлэх, орлогын эх үүсвэрийг үр дүнтэй зарцуулж хуримтлалтай болох сонирхол төрүүлхүйц хэмжээнд зохион байгуулах /бэлэн мөнгөний дэмжлэг хүлээж суух сэтгэлгээг өөрчлөх/ шаардлагатай байна.
Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиуд болон Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн эрх, үүргийн хүрээнд Мал хамгаалах сангийн төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийж, санхүүгийн үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийгхангуулж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор шалгалтыг удирдамжийн дагуу Мал хамгаалах сангийн 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийв. Шалгалтыг 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлын 20 хоногт хийж гүйцэтгэв. Тус сан нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах журам”, Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал сүргийг байгалийн гамшгаас хамгаалах тогтолцоо, тусламжийн сүлжээ бүрдүүлэх, мал сүргийг тогтвортой өсгөх үндсийг хангах, мал сүргийг ган, зудаас хамгаалах, байгалийн гамшиг тохиолдсон үед хүн хүч, хөрөнгө, санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлж, урт богино хугацаатай хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох зорилгоор байгуулагдсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, 2006 оны 93 дугаар тогтоолоор батлагдсан “Малын чанар сайжруулах хөтөлбөр”, Улсын Их хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тус сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зардлуудыг санхүүжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Мал хамгаалах сангийн хөрөнгөөр захиран зарцуулах, тайлагнах журам”-ыг мөрдлөг болгон ажиллаж ирсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Мал хамгаалах сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулахаар заасан байна. Үүнд: 23.1.1. бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах 23.1.2. хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай техник технологийн шинэчлэлт хийх 23.1.3. худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах 23.1.4. тусгай сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг нөхөх Мал хамгаалах сан нь 2001-2009 оныг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн харъяанд, 2009 оноос 2011 оны 2 дугаар сарын 19 хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаад, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/18 тоот тушаалаар бие даасан зохион байгуулалтаар ажилласан байна. Өмнөх шалгалтын мөрөөр зохиосон ажлын талаар 2011 оны санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл аудит” ХХК-иас хийсэн аудитын дүгнэлтээр 2003-2005, 2009-2011 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг мөнгөн сууриар бүртгэсэнийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зээлийн хүүгийн авлагыг аккруэл сууриар бүртгэх зөвлөмж өгсөний дагуу дахин залруулж бүртгэсэн байна. 2012 оны санхүүгийн тайлан тэнцэлд Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар зөрчилгүй дүгнэлт өгсөн байна. Мал хамгаалах сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын талаар: Орлогын талаар Мал хамгаалах сан нь улсын төвлөрсөн төсвөөс 2011 онд 9849932.9 мянган төгрөгийн, 2012 онд 29565194.2 мянган төгрөгийн ноосны урамшууллыг дамжуулан малчдад олгосон байна. Мөн төсвийн санхүүжилтээр 2011 онд 25000.0 мянган төгрөг, 2012 онд 23763.2 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Үндсэн үйл ажиллагааны орлогоор 2011 онд 649344.9 мянган төгрөг, 2012 онд 1870986.1 мянган төгрөгийг, туслах үйл ажиллагааны орлогоор 2012 онд 488497.5 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлсэн байна. 2011 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 217058.1 мянган төгрөг, 2012 оны мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 400489.4 мянган төгрөг, эцсийн үлдэгдэл 1531.4 мянган төгрөг байна.2011 оны үндсэн үйл ажиллагааны орлогыг задалбал, хөнгөлөлттэй үнээр борлуулсан хадуур, саалтуур, бага оврын тракторын орлого 309,878.0 мянган төгрөг, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого 299,556.5 мянган төгрөг, дэгдээхэй борлуулсны орлого 38,670.4 мянган төгрөг, малын глюкоз борлуулсны орлого 1,240.0 мянган төгрөгийн орлогууд тус тус эзэлж байна. 2012 онд үндсэн үйл ажиллагааны орлогоор зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн орлого, туслах үйл ажиллагааны орлогоор техник тоног төхөөрөмж борлуулсаны орлого, хүүгийн орлого, ноосны урамшууллын зөрүүг бүртгэсэн байна. Хөнгөлөлттэй үнээр борлуулсан тоног төхөөрөмжийн талаар: 2011 оны санхүүгийн үр дүнгийн тайланд тусгаснаар төсвийн хөрөнгө оруулалтаар 1165605.0 мянган төгрөгийн хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Мал хамгаалах сангийн үнэ төлбөргүй хүлээн авсан орлогоор бүртгэж, аж ахуй нэгж байгууллагуудад үнэ хямдруулан худалдан борлуулсан орлогыг тус санд төвлөрүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалуудаар шийдвэрлэсэн байна. Зардлын талаар Төсөвт зардлын гүйцэтгэлийг авч үзвэл 2011 онд 10385615.6 мянган төгрөг, 2012 онд 31874894.0 мянган төгрөгийг зарцуулж, батлагдсан төсөвт зардлыг 2011 онд 25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287711.4 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Үүнээс ноосны урамшуулалд 2011 онд тухайн оны төсөвт зардлын гүйцэтгэлийн 94.6 хувь буюу 9826858.8 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 92.3 хувь буюу 29414323.0 мянган төгрөгийг тус тус олгожээ. Мөн төслийн зээлд 2011 онд тухайн оны төсөвт зардлын 4.2 хувь буюу 441339.5 мянган төгрөгийг, 2012 онд тухайн оны төсөвт зардлын 6.5 хувь буюу 2073999.0 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 12 дугаар сарын 11-ний А/41 тоот тушаалд заасны дагуу сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, ноосны урамшууллын санхүүжилтийн зарцуулалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийх талаар “Малчдын хоршоо-шинэ бодлого” улсын зөвлөгөөнийг зохион байгуулахад шаардагдах зардалд 150871.0 мянган төгрөгөөр баталсан байна. Үүнээс дотоод албан томилолтод 70881.0 мянган төгрөг, сургалт семинар зохион байгуулахад 24820.0 мянган төгрөгийг, тараах материалд 7520.0 мянган төгрөгийг, мэдээлэл сурталчилгааны зардалд 13540.0 мянган төгрөгийг, төрийн өмнөөс гүйцэтгүүлэх ажил үйлчилгээнд 34110.0 мянган төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөсөнөөс гүйцэтгэлээр 141661.7 мянган төгрөгийг зарцуулсан байна. 2012 онд “Ай И Ди Эф” ХХК-д агуулахын барилгын ажлын хөлсөнд 16300.0 мянган төгрөгийг шилжүүлж, “БЛМ” ХХК-иас 160 м.кв сэндвичэн хавтанг 28700.0 мянган төгрөгөөр худалдан авч өөрийн хөрөнгөөр 45000.0 мянган төгрөгийн агуулахын байртай болсон байна. 2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан дараах зардлуудыг холбогдох тушаал, шийдвэрүүдийн дагуу Мал хамгаалах сангаас санхүүжүүлсэн байна. Үүнд:Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255 тоот тушаалаар баталсан 2012 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төвлөрсөн арга хэмжээний болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөөр Мал хамгаалах сангийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/124 тоот тушаалын дагуу 13 ширхэг малын тэжээлийн үйлдвэрийн иж бүрдэл нийлүүлсэн “Агро альфа” ХХК-д 233,000.0 мянган төгрөг, 15 ширхэг өвс хаман боогч нийлүүлсэн “Ингэт толгой” ХК-д 246,999.0 мянган төгрөг нийт 480.0 сая төгрөгийг тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулсан байна. Дээрх тушаалын дагуу 2012 онд худалдан авсан тоног төхөөрөмжийг тендерт нийлүүлсэн үнээр буюу Тэжээлийн цехийн тоног төхөөрөмжийг 17,923,076.00 төгрөгөөр, Өвс хаман боогчийг 16,466,600.00 төгрөгөөр, тус бүр 50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр, үлдэгдэл үнийг 3 жилийн дотор эргүүлэн төвлөрүүлэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулж хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд ногоон тэжээл хэрчигч комбайны төлбөрийн орлого болох 184376.0 мянган төгрөгийг, өвс хаман боогчийн төлбөрийн орлогоор 124851.9 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна. Өөрөө явагч жижиг оврын өвсний хадуур Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу 371 ширхэг хөдөлгөөнт гар хадуур нийлүүлсэн Агротрейд импекс ХХК-д 270000.0 мянган төгрөгийг шилжүүлж нэг бүрийн үнийг 727,800.00 төгрөгөөр хүсэлтээ ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллага иргэдэд худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. 2012 онд хөдөлгөөнт гар хадуур борлуулсаны төлбөрийн орлогоор 96387.4 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлсэн байна. Тэжээлийн нэг болон олон наст ургамлын үр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/124 тоот тушаалын дагуу тэжээлийн ургамлын үр нийлүүлсэн “Агротрейд импекс” ХХК-д 191,500.0 мянган төгрөгийг шилжүүлж, нийлүүлэгч нь нийт 159 тн /үүнд хошуу будаа 140 тн, эрдэнэ шишийн үр 15.5 тн, царгасны үр 3.5 тн/ үрийг хүлээлгэн өгсөн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны А/95 тоот тушаалын хавсралтаар дээрх худалдан авсан 191500.0 мянган төгрөгийн үнэ бүхий таримлын үрийн үнийг 70 хувиар хөнгөлж нийт 57469.2 мянган төгрөгөөр уг тушаалын хавсралтад заасан 42 байгууллага, аж ахуйн нэгжид худалдан борлуулсаны орлогыг Мал хамгаалах санд төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөс үрийн хадгалалт, үйл ажиллагааны зардалд зориулан 2500.0 мянган төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд шилжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэжээлийн үр борлуулсаны орлогоор 2012 онд нийт 34993.9 мянган төгрөгийг төвлөрүүлсэн байна. “Малын тэжээл үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ТШ/12/01/02 тоот зээлийн гэрээ”-ний дагуу 15 ширхэг өвс хаман боогч техникийг нийт 246,999,000 төгрөгөөр нийлүүлэхээр заасан байна. Шувууны аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/81 тоот тушаалаар “Хоногийн настай дэгдээхэй худалдан авах” тендерт шалгарсан “Түмэн шувуут” ХХК-иас 74200 толгой эм дэгдээхэйг 200.0 сая төгрөгөөр нийлүүлэх гэрээ байгуулахаар шийдвэрлэсэний дагуу хоногийн настай дэгдээхэйг нэг бүрийг нь 2695 төгрөгөөр худалдан авсан байна. Ноосны урамшууллын талаар: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай” журам, 2011 оны 12 дугаар сарын 23 ны өдрийн “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 368 дугаар тогтоолын дагуу 2011, 2012 онд ноосны урамшуулал олгох ажлыг Мал хамгаалах сангаас зохион байгуулж ажилласан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан дээрх журмын 1.2-д “үндэсний үйлдвэрт нийлүүлсэн нэгдүгээр зэргийн хонь болон тэмээний ноос тутамд 2000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох”-оор заасан байсныг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 368 дугаар тогтоолын 4-д зааснаар “нэгдүгээр зэргийн” гэснийг хасаж өөрчлөн баталсан байна. Ноосны гарцын хэмжээг 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал хамгаалах сан, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл бүхий Малчдад мөнгөн урамшуулал олгох ажил зохион байгуулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн дагуу хонины ноосны хэмжээг 1.3 кг-аар, 2012 онд тухайн оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/105 тоот тушаалын дагуу нэг малаас авах ноосны гарцын дундаж хэмжээг тухайн үүлдэр, омог хэвшлийн малын Үндэсний стандартад заасан ашиг шимийн үзүүлэлтийн дундажаар буюу бүдүүн, бүдүүвтэр ноост хонины хувьд үүлдэр омгийн хувьд 1.2-1.9 кг-аар, нарийн нарийвтар ноост хонины ноосыг үүлдэр омгийн хувьд 3.2-4.1 кг-аар тогтоон тооцож олгосон байна. Засгийн газрын 221 дүгээр тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/234 тоот тушаалаар аймаг, нийслэлийн 32290 малчин өрх, мал бүхий этгээдийн үйлдвэрт тушаасан 3.0 мянган тонн 1 дүгээр зэргийн хонины ноос, тэмээний ноосны урамшуулалд 6087815,0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэснээс гүйцэтгэлээр 3596860.8 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх, мал бүхий этгээдэд олгосон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/263 тоот тушаалаар 2005914.3 мянган төгрөгийн урамшууллыг 1 дүгээр зэргийн ноос болон нийт ноосны зөрүү болох 1,0 мянган тонн ноосны урамшуулалд олгохоор, 4247157.7 мянган төгрөгийг малчин өрх, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 2,1 мянган тонн хонь, тэмээний нийт ноосны урамшуулалд олгохыг Мал хамгаалах санд даалгасан бөгөөд 2011 онд нийт 9849932.9 мянган төгрөгийн ноосны урамшуулал олгохоос 2011 оны 12 сард багтаан 9852248.0 мянган төгрөгийг аймаг нийслэлийн төрийн сангаар дамжуулан малчдад олгосон бөгөөд 23074.1 мянган төгрөгийн урамшууллыг дутуу олгосныг 2012 онд нөхөн олгосон байна. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны A/130 тоот тушаалд зааснаар ноосны урамшуулал олгох ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор “Ноосны урамшууллын цахим бүртгэлийн систем” программыг 12000.0 мянган төгрөгөөр “Ю эс ай” ХХК-иар хийлгүүлж үйл ажиллагаандаа ашигласан байна. Мал хамгаалах сан нь журамд заасны дагуу аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрууд, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос ирүүлсэн мэдээллийг харьцуулан хянасаны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/22 дугаар тушаалын дагуу аймаг, нийслэлийн 6 дүүргийн нийт 103162 малчин, мал бүхий этгээдийн тушаасан 14,7 мянган тн ноосны 29414323.0 мянган төгрөгийн урамшууллыг сумдын Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2012 онд Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн үндэсний 154 үйлдвэр 108,993 малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн 16,498.7 тн хонь, тэмээний ноос худалдаж авсан мэдээ тайланг баталгаажуулсан байна. Энэ нь 2011 онтой харьцуулахад үндэсний үйлдвэрүүд 2.6 дахин их ноос буюу улсын хэмжээнд бэлтгэсэн нийт ноосны 82,5 хувийг худалдаж авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу бондын эх үүсвэрээр нийт ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагад 25.8 тэрбум төгрөгийн зээл олгож, түүхий эдийн хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлсэнээр үндэсний үйлдвэрүүдийн хэвийн жигд ажиллагаа хангагдаж, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, хонины ноосон ээрмэл, ноосон даавуу, барилгын дулаалгын материалын үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орсон бөгөөд хуучин үйлдвэрүүд ноос боловсруулах тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр байгуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад 11,9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Шинээр байгуулагдсан үйлдвэрүүд нь “Нэхээсгүй эдлэл” ХК, Архангай аймгийн Хотонт суманд ноос угаах үйлдвэр, ”Могол ноос” ХХК Төв аймгийн Зуун мод суманд хонины ноосноос хялгас ялгаж, самнах үйлдвэр, ээрэх үйлдвэр, “Эко ноос” ХХК барилгын дулаалгын материалын үйлдвэр-Дархан-Уул аймагт, Чойр хайрхан ХХК –Говьсүмбэр аймагт ноос самнах үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулсан байна. Бондын эх үүсвэрээр 25.8 тэрбум төгрөгийн зээлийг ноосны үйлдвэрүүдэд олгож, түүхий эдийн нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2011, 2012 онуудад 39.2 тэрбум төгрөгийн урамшуулал олгож нийт 65.0 тэрбум төгрөгийн хөрөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулсан боловч үүний үр дүнд гарсан эдийн засгийн үр дү, үр ашгийг нэгтгэн тооцсон тодорхой ажил хийгээгүй байна. Энэ нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулагдаж байгаа эсэхийг дүгнэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлын нэг болно. Өглөг, авлагын талаар 2012 оны жилийн эцэст авлага 10333369.7 мянган төгрөг, өглөг 19271.6 мянган төгрөг болж, авлага урьд оныхоос 790874.1 мянган төгрөгөөр өсч, өглөг 58820.0 мянган төгрөгөөр буурсан байна. Нийт авлагын 93.5 хувь буюу 9668758.5 мянган төгрөг нь төслийн зээлийн авлага, 1.9 хувь буюу 194900.4 мянган төгрөг нь зээлийн хүүгийн авлага, 0.08 хувь буюу 8572.0 мянган төгрөг нь хүмүүсээс авах авлага, 4.5 хувь буюу 461138.8 мянган төгрөг нь бусад зардлын тооцоо тус тус эзэлж байна. 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн үржлийн газраас 6746100.0 мянган төгрөгийн авлага шилжиж ирсэн нь авлагын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон байна. Мөн 2011 онд Мал хамгаалах сангийн санхүүгийн тайлан тэнцэлд “Нийслэл Аудит” ХХК-ийн хийсэн аудитын дүгнэлтээр 2009-2010 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2011 оны санхүүгийн тайланд, 2003-2005 онуудад олгосон зээлийн хүүгийн авлагыг 2012 оны санхүүгийн тайланд тусгахыг мэдэгдсэн байна. Дээрх зөвлөмжийн дагуу 2011 оны санхүүгийн тайланд 30326.7 мянган төгрөгийн, 2012 оны санхүүгийн тайланд 98568.3 мянган төгрөгийн хүүгийн авлагыг залруулан бүртгэсэн байна. Дээр дурьдсан авлагуудаас 2003-2005 онд хэрэгжсэн Шилмэл хээлтүүлэгч хөтөлбөрийн хүрээнд олгосон 185,8 сая төгрөг, эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгосон 404,1 сая төгрөгийн он дамжсан төлөгдөх хугацаа хэтэрсэн авлага байна. Бусад байгууллагаас шилжиж ирсэн авлагын талаар: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн А/06 тоот тушаалаар сайдын 2011 оны төсвийн багцад тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй зээлийн ангилалд батлагдсан хөрөнгийг Мал хамгаалах сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/87 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт, А/90 дүгээр тушаалын 1,2,3,4 дүгээр хавсралт, А/102 дугаар тушаал, А/111 дүгээр тушаалын хавсралт, А/132 дугаар тушаалын хавсралт, А/134 тушаал, А/138 дугаар тушаалын хавсралт, Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2011 оны 51 дүгээр тушаал, хавсралтад тус тус заасан нийт 6246.1 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн авлагыг Мал хамгаалах санд шилжүүлж, авлага цуглуулахыг тус санд даалгажээ. Зээл олголтын талаар: 2011 онд Монгол Улсын Засгийн газрын “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зарлагдсан тендерийн шалгаруулалтаар шалгарсан 306 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал хамгаалах сангийн санхүүжилтээр нийт 6,446,100.0 мянган төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож гэрээ байгуулан ажилласан байна. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд: 1. Засгийн газрын 2010 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хариуцан хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөр нь 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд 1-р үе шат нь 2010-2015 оны хооронд, 2 дугаар үе шат нь 2016-2021 онуудын хооронд хэрэгжих бөгөөд энэхүү хөтөлбөрийн зорилго нь “Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцлийг бүрдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино” гэжээ. 2011 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4,656.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал гарсанаас гүйцэтгэлээр нийт 237 иргэн, аж ахуй нэгж, хоршоодод /аймаг, нийслэлийн/ 4,646.1 сая төгрөгийн зээлийг олгож, зээлийн эргэн төлөлт, гэрээ болон төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Мал хамгаалах санд хариуцуулсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/255 тоот тушаалд эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сүү, махны үхэр, гахайны цогцолбор аж ахуй эрхлэгч нарт зээл олгоход 900.0 сая төгрөг, шувууны аж ахуй эрхлэгч нарт цогцолбор аж ахуйн зээл олгоход 200.0 сая төгрөг, зөгийний аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид зээл олгоход 72.5 сая төгрөгийг тус сангийн дотоод эх үүсвэрээс олгохоор шийдвэрлэсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А/140 тоот тушаалаар махны үхэр болон хонины аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөг, сүүний үхрийн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 25 аж ахуйн нэгжид 400.0 сая төгрөг, гахайн аж ахуйг өргөтгөх дэмжлэгт хамрагдах 18 аж ахуйн нэгжид 300.0 сая төгрөг, зөгийн аж ахуйг өргөтгөх 12 иргэн, аж ахуйн нэгжид 72.5 сая төгрөг нийт 972.5 сая төгрөгийг төслийн дэмжлэгт олгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх тушаалын дагуу сүүний үхэрийн аж ахуйн дэмжлэгт 23 аж ахуйн нэгжид 380.0 сая төгрөгийг, махны үхэр хонины аж ахуйн дэмжлэгт 15 аж ахуйн нэгжид 200.0 сая төгрөгийг, гахайн аж ахуйн дэмжлэгт 17 аж ахуйн нэгжид 290.0 сая төгрөгийг, зөгийн аж ахуйн дэмжлэгт 10 иргэн, аж ахуйн нэгжид 62.5 сая төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр 5 жилийн хугацаатайгаар зээлээр олгосон байна. Мөн дээрх тушаалын дагуу шувууны аж ахуйг өргөтгөх чиглэлээр 200.0 сая төгрөгийн 74200 ширхэг хоногийн настай дэгдээхэйг “Түмэн шувуут” ХХК-иас худалдан авч, Мал эмнэлэг үржлийн газрын даргын 2012 оны 30 тоот тушаалын дагуу төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 5 иргэн, 15 аж ахуйн нэгжид нэг бүрийг нь 2696 төгрөгөөр тооцож хуваарилан 2 жилийн дотор Мал хамгаалах санд төвлөрүүлэхээр гэрээ байгуулан олгосон байна. 2. Мөн Засгийн газрын 2003 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг Хүнс хөдөө аж ахуйн яам хариуцан хэрэгжүүлэх болсоны дагуу төсөл 2 үе шаттайгаар, үүнд 1 дүгээр үе 2003-2008 онд, 2 дугаар үе 2009-2015 онуудад хэрэгжих ба хөтөлбөрийн зорилго нь “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн газар тариалан, эрчимжсэн мал аж ажуйг зохистой хослон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх замаар олог улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үлйдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах” гэжээ. Уг төслийн хүрээнд 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 1,985.0 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй журмаар олгохоор батлагдсанаас нийт 38 аж ахуй нэгж, иргэн, хоршоодод /аймаг нийслэлийн/ 1,985.0 сая төгрөгийн зээлийг олгожээ. Сайдын тушаалаар эдгээр зээлийн эргэн төлөлт, төслийн болон гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар болсон байна. 2011 онд 185,000.0 мянган төгрөгийн зээлийг Мал хамгаалах сан өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн авлагаар тусгасан ба 6,446,100.0 мянган төгрөгийн зээлийг ХХААХҮЯамны хөрөнгөөр санхүүжүүлж уг зээлийн эргэн төвлөрүүлэлт, гэрээний хэрэгжилтийг Мал хамгаалах сан хариуцан ажиллахаар ХХААХҮСайдын тушаалд заасны дагуу зээлийн авлагыг тус сан данс бүртгэлдээ тусган ажилласан байна. Шалгагдсан байгууллагын ололттой тал Батлагдсан төсвийг хэмнэлттэй зарцуулах талаар анхаарч ажилласны үр дүнд тус сан нь 2011 онд25433.0 мянган төгрөг, 2012 онд 1287.7 мянган төгрөгөөр тус тус хэмнэлттэй зарцуулжээ. Тус сан нь 2011, 2012 онуудад анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг заавар, журмын дагуу хөтөлж, тайлан тэнцлийг хуулийн хугацаанд нь гаргасан байна. 2012 онд улсын хэмжээнд ноосны урамшууллын мэдээ тайланг тулган баталгаажуулах програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласан зэрэг ололттой талууд байна. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаар Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.4.8.”төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, тушаал шийдвэргүйгээр авлагыг тус сангийн дансанд шилжүүлэн бүртгэсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/198 тоот тушаалаар “Малын эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх сүлжээ” байгуулан ажиллах аж ахуй нэгж байгууллагуудад олгох санхүүжилтийг нийт 500.0 сая төгрөгөөр баталж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 289 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.6.5 дах хэсэгт заасан арга хэмжээний зардлаас гаргах, уг арга хэмжээний хэрэгжилтэд Мал, эмнэлэг, үржлийн газраас хяналт тавихаар шийдвэрлэсэн байна. Гэтэл 2011 онд Мал эмнэлэг үржлийн газраас Мал хамгаалах сангийн дансны авлагад тус зээлийн авлагыг ямар нэг тушаал шийдвэргүйгээр шилжүүлэн, уг авлага нь Мал хамгаалах сангийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцэлд тусгагдсан байна. Дээрх зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв. Аймгуудын мэргэжлийн хяналтын газруудаас хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн авч үзвэл: Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хөнгөлөлттэй зээл авсан төслүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтаар:Мал аж ахуйн чиглэлээр хөнгөлөлттэй зээлийн зээл олгох төслийг Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яаманд сонгон шалгаруулалтыг хийж, шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан шууд шилжүүлсэн бөгөөд зээлийн санхүүжилтийг тухайн орон нутгийн ямар нэг дансаар дамжуулаагүй байна. Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлж, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Үүнд: Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ветмон” ХХК нь 2011 онд мал эмнэлгийн чиглэлээр 5.0 сая төгрөгийн зээл авсан боловч зарцуулалтын тайлан, баримт байхгүй, уг төслийн зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэх нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулах тусгай байргүй, өөрсдийн амьдардаг гэртээ үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын мал аж ахуй эрхэлдэг иргэн Ц.Куруновийн “Цөм сүргийн малыг үржүүлэх, үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулах” төслийг хэрэгжүүлэхээр авсан 10.0 сая төгрөгийн төслийн үр ашиг нь ямар байгааг тооцсон тайлан байхгүй зөрчил илэрсэн байна. Мөн 2012 онд эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зөгийн аж ахуй эрхлэхээр 5.0 сая төгрөгийн зээл авсан Дархан-Уул аймгийн Дархан сумын “Ногоон залгамж” БГБХН нь төслийн үндсэн үйл ажиллагаагаа явуулаагүй зөрчил илэрсэн байна. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг 30.0 сая төгрөгийн төслийн зээл авсан “Цайдам ургац” ХХК нь 4200.0 мянган төгрөгийн үнэтэй сүү боловсруулах тоног төхөөрөмж худалдан авсан гэх боловч уг хөрөнгө байхгүй бөгөөд өөр ямар нэг байдлаар зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласныг нотлох баримтгүй зөрчил илэрсэн байна. Дархан-Уул аймгийн “Буян да” хоршоо нь малын тэжээлийн ургамал тариалж бэлтгэхээр 40.0 сая төгрөгийн төслийн зээл авч машин тоног төхөөрөмж худалдан авахад 19200.0 мянган төгрөг, тэжээлийн ургамлын үр худалдан авахад 274.0 мянган төгрөг зарцуулсан бөгөөд 2011 онд 2,5 га талбайд тэжээлийн ургамал тариалсан боловч үер бууж байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсоноос ургац алдсан гэсэн шалтгаанаар 2012 онд 4 га талбайд 8120.0 мянган төгрөгийн үнэтэй үрийн төмс тариалж зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байна. Дорнод аймагт 2011 онд мал аж ахуйн чиглэлийн хоршоодод олгосон 40.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан Цагаан-Овоо сумын “Дорнод галуут” хоршоо нь түүхий эд боловсруулах, борлуулалтын цех зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх зориулалтаар агуулахын байр засварлахад 14155.0 мянган төгрөгийг зарцуулахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 12604.6 мянган төгрөгийг зарцуулсан нь тайланд тусгагдан анхан шатны баримтаар нотлогдсон байна. Гэтэл тус хоршоо 2012 онд ҮХААЯ-нд “дээрх агуулахын байрыг засварлах ажилд дэмжлэг үзүүлэх тухай” хүсэлт гаргасанаар тус яамнаас агуулахын засварын ажилд дэмжлэг үзүүлэх нэрээр 8.5 сая төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож төсвийн хөрөнгийг үр дүнгүй, төлөвлөгөөгүйгээр зарцуулсан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн байдал хангалтгүй байгаа нь Монгол улсын Засгийн газрын 374 дүгээр тогтоол “Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам”-ын 2.7.4, 2.9.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: Архангай аймгийн “Байгаль булаг” хоршоо нь 3030.0 мянган төгрөгийн, Булган сумын “Шим илч” ХХК 10850.0 мянган төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүг зээлийн гэрээний дагуу төлөөгүй байна. Сүхбаатар аймагт 2011 онд мал хамгаалах сан болон ХХААХҮ Сайдын А/90 дугаар тушаалын хавсралтаар 66410,1 мянган төгрөгийн зээлийг 1-2,4 хувийн хүүтэй 1-5 жилийн хугацаатай олгосноос Мөнххаан сумын Ш.Пүрэвийн 5000,0мян төгрөг, аймгийн Мал үржлийн албаны өсвөр хээлтүүлэгч бойжуулах 10000,0 мян төгрөгийн зээлийг гэрээний дагуу 2012 оны эргэн төлөлтийг хийгээгүй, бусад зээлдэгч нар зээлийг зориулалтын дагуу ашиглаж эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн байна. Мал үржлийн албаны хугацаандаа төлөөгүй зээл өрийг барагдуулах талаар ҮХААяамны мал хамгаалах сангаас мэдэгдэл ирүүлсэний дагуу тус газартай тооцоо нийлсэн акт үйлдэж 2012, 2013 оны үндсэн зээлийг хүүгийн хамт 4480,0 мян төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 01 ны дотор төлж барагдуулах баталгаа гаргасан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын иргэн Ш.Пүрэв нь Хувийн мал эмнэлэг,үржлийн ажил үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр, Хүнс Хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оныА/111 дугаар тушаалын дагуу авсан 5000,0 мянган төгрөгийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөөгүй зөрчилд 1260.3 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна. Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын “Энхсүрэгтэн” ЗГБХ нөхөрлөл ХХААХҮсайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/90 дугаар тушаалын дагуу олгосон төслийн зээлээр 5000.0 мянган төгрөгийн төслийн зээл авсан бөгөөд 2012 онд төлөх зээлийн үндсэн төлбөр болох 1500.0 мянган төгрөг болон хүүгийн төлбөр 120.0 мянган төгрөгийг төлөөгүй зөрчилд нийт 1620.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоожээ. Завхан аймгийн Асгат сумын Ч.Алтанцэцэгийн Өлзийт булаг хоршоо нь ХХААХҮ сайдын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар “түүхий эд бэлтгэх” төслийн зээлд хамрагдсан бөгөөд 2012 оны зээл, зээлийн хүүгээс 3300,0 мянган төгрөг дутуу төлөгдсөн, С.Даваадоржийн “Хос алтан ундарга” хоршооны “фермер, газар тариалан хөгжүүлэх” төслийн 2012 оны зээл, зээлийн хүү 4650,0 мянган төгрөг хугацаандаа төлөгдөөгүй зэрэг зөрчилд нийт 7950.0 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна. Орхон аймгийн “Тэгш дэлгэрлэн-Од” “Цагаан булагт хайрхан”, “Гэдээ бужаа” хоршоонууд болон иргэн Б.Баярын төслийн зээлийн 2013 оны эргэн төлөлт болох бүгд 28605.0 мянгөн төгрөг хугацаандаа төлөгдөх боломжгүй байгаад зөрчил арилгуулах тухай 4/12 заалттай хугацаатай албан шаардлага өгч, “Цэнхэрийн голын шугуй” хоршооны үйл ажиллагаа зогсож байгаа тул 2012 оны эргэн төлөлтийн тооцоог хийж, зээлийн үлдэгдэл болох бүгд 35775.0 мянган төгрөг /2013 оны хүүгийн хамт/ нөхөн төлүүлэх, нэр бүхий 5 төслийн хугацаандаа төлөөгүй зээл, зээлийн хүүгийн хамт бүгд 9234.0 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх, “Цэнхэрийн голын шугуй” хоршооны төслийн 2012 оны эргэн төлөлтийн зөрүү 2950.0 мянган төгтөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нийт 47959.0 мянган төгтөгийн 3 акт тогтоож баталгаажуулсан байна. Акт тогтоогдсон дээрх нөхөн төлбөрөөс шалгалтын хугацаанд бүгд 2300.0 мянган төгрөгийг ХХААХҮЯамны харъяа Мал хамгаалах сангийн дансад барагдуулсан байна. Мөн тус аймгийн “Тэгш дэлгэрлэн-Од” “Цагаанбулагт хайрхан” “Гэдээ бужаа” зэрэг хоршоодод болон иргэн Б.Баяр нарт 2013 оны зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй 28605.0 мянган төгрөгийг 2013 оны 08-р сарын 10-ны дотор ХХААХҮЯамны харъяа Мал хамгаалах сангийнТөрийн сангийн 900019044 тоот дансанд нийт нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн байдлыг газар дээр нь очиж шалгах гэсэн боловч дараах аж ахуйн нэгж байгууллагууд шалгалтанд хамрагдаагүй байна. Үүнд: Говь-Алтай аймгийн Алтай сумын “ Буурал аж богд” хоршоо, Булган аймгийн Орхон сумын “Орхон оч” хоршоо хяналт шалгалтад хамрагдаагүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дуут Цэнхэр хоршооны төсөл хэрэгжүүлэх байршлаа өөрчилж Багануурт хэрэгжүүлж байгаа, Бектас хоршоо нь Баянөлгий аймагт хэрэгжүүлж байгаа, Тэлд Ивэн хоршооны эзэн хаана ч төсөл хэрэгжүүлээгүй гадаад улсад удаан хугацаагаар амьдарч байгаа гэсэн тайлбаруудыг өгсөн тул зориулалт бус зарцуулсан гэж үзэн тодруулан шалгах нь зүйтэй гэж улсын байцаагчийн саналыг аймгийн МХГ-аас ирүүлсэн байна. Мөн гахайн аж ахуйн чиглэлээр 15.0 сая төгрөгийн зээл авсан “Мөнхбаян цагаан” ХХК нь Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулахаар ХХААХҮС-ын тушаалаар зээл авсан боловч тухайн аж ахуйн нэгж нь Улаанбаатар хотын бүртгэлтэй зээлийн зарцуулалтын байдалтай танилцахаар удаа дараа холбогдсон боловч шалгалтад хамрагдаагүй болно. Ноосны урамшуулал олголтын байдалд хийсэн хяналт шалгалтаар: Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд “малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан боловч Татварын ерөнхий газрын 2012 оны 4/2811 тоот албан бичигт “Хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд олгож байгаа мөнгөн урамшуулал нь хувь хүний бүтээгдэхүүнээ борлуулж олсон орлого болох тул Хувь хүний орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулж урамшууллын дүнгээс 10 хувиар татварыг суутган авч орон нутгийн төрийн сангийн дансанд төвлөрүүлэх нь зүйтэй” гэсний дагуу ноосны урамшуулын мөнгөнөөс хувь хүний орлогын албан татварыг суутган тооцсон байна. Мөн ноосны урамшуулал олгох нэрсийн жагсаалтыг шууд сум руу явуулсанаас зарим аймгийн ХХААЖДҮГ нь банкнаас олгосон жагсаалттай тулгалт хийлгүйгээр урамшууллыг олгосон байна. Ноосны урамшуулалд малчдад олгох хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан нь Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлж, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно”, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2.6-д “Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь урамшуулал олгох тухай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Үүнд: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд 2012 оны 1 дүгээр сарын 19-нд 75,057,2 мянган төгрөгийн санхүүжилт орсноос ноосны урамшуулалд 62410,3 мянган төгрөгийг олгож, хувь хүний орлогын албан татварт 7000,0 мянган төгрөгийг суутган авч, төмөр сейф ширээ худалдан авахад 2500,0 мянган төгрөг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулах зардалд 2000,0 мянган төгрөг, бүгд 73913,3 төгрөгийг зарцуулж, үлдэгдэл болох 1146,9 мянган төгрөгийг эд хариуцагч Б.Батсүх үндсэн баримтгүйгээр зарлага болгосон байна. Булган аймагт 2011 онд 8 суманд 1775 малчин мал бүхий иргэнд 945110.6 мянган төгрөгийн ноосны урамшуулал олгосноос Гурванбулаг сумын 497 малчинд олгосон 307777,6 мянган төгрөг, Могод сумын 601 малчинд олгосон 224776,0 мянган төгрөг нийт 532553,6 мянган төгрөгийн ноосны урамшуулалын олголтод цагдаагийн байгууллага шалгалт хийж байна. 2011 онд Булган аймгийн Гурванбулаг сумын 500 хүнд олгосон 307777,7 мянган төгрөгийн ноосны урамшууллаас хувь хүний орлогын албан татварт 30777,7 мянган төгрөг, бусад суутгалд 4997,3 мянган төгрөг суутгаж 272002,6 мянган төгрөгийг Хадгаламж банкинд шилжүүлсэн боловч үндсэн баримтыг тулган шалгахад 26 иргэнд 1005,3 мянган төгрөг дутуу олгосон зөрчил илэрсэн байна. 2012 онд Баян-Агт сум 153516592 төгрөгийн ноосны урамшууллаас 15351659 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгаж 138164933 төгрөгийг Хадгаламж банкны малчдын нэрийн дансаар олгохдоо 12010005768 дугаар дансанд 108,0 мянган төгрөг илүү шилжүүлсэн, Булган сум 135 малчинд 31214,2 мянган төгрөг, 9 байгууллагад 4739,2 мянган төгрөг бүгд 35953,4 мянган төгрөгийг татварыг суутгалгүй шилжүүлсэн, Сайхан сум ХХААЯ-ны нэрсийн жагсаалтад байхгүй 527910749 дансанд 192460 төгрөг шилжүүлсэн, Хангал 12170003047 дансанд 72,0 мянган төгрөг илүү олгосон, Хишиг-Өндөр сум малчин Б.Галбаатарт 54,0 мянган төгрөг дутуу,малчин Б.Элбэгбатад 123,0 мянган төгрөг дутуу шилжүүлсэн, Хутаг-Өндөр сум А.Баттулгад 106,0 мянган төгрөг, Ган-Эрдэнэд 90,0 мянган төгрөг, Ц.Батбаярт 60,0 мянган төгрөг, Б.Энхбаярт 56,0 мянган төгрөг олгоогүй байна. Говьсүмбэр аймагт сумдын ноосны урамшууллын мэдээг малын “А” данстай тулган шалгахад тус аймгийн Баянтал суманд малын “А” данс байхгүй байхад 2012 онд иргэн Л.Дэмбэрэлсүрэнд 1680,0 мянган төгрөг, О.Наранхүүд 31,2 мянган төгрөг нийт 1711,2 мянган төгрөгийг илүү олгосон зөрчил илэрсэн б
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналт шалгалт хийсэн тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Ариун цэврийн тухай”, “Эрүүл мэндийн тухай”, “Хүнсний тухай” хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан “Хүүхэд өсвөр үеийнхний сургалт хүмүүжлийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрүүл ахуйн үлгэрчилсэн дүрэм”, “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм”, “Олон нийт, иргэний барилгын норм” БНбД31.03.03 стандарт, норм нормативийн хэрэгжилтийг сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад зорилгоор шалгалтыг 2013 оны 03 дугаар сарын 11-наас 06 дугаар сарын 05 -ны хооронд хийж гүйцэтгэсэн. Шалгалтанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага: Хяналт шалгалтад хамруулахаар зарласан 253 байгууллага шалгалтад хамрагдлаа. 6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-ны 6 чиглэл, 33 асуултаар; 3.6 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудас”-ны 4 чиглэлийн 36 асуултаар; 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-ны 6 чиглэл 78 асуултаар тус тус шалгаж, эрсдлийн түвшинг тодорхойлж, үнэлгээ хийгдлээ. Цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс “Бага насны хүүхдийн хөгжил MNS 5420-1:2011” стандартын хүрээнд хүүхдийн хөгжлийн ахисан түвшинд мэргэжлийн шинжээчдийн боловсруулсан арга, аргачлалаар үнэлгээ өгсөн. Цэцэрлэгийн анги, танхимын агаар, эдэлбэр газрын хөрс, унд ахуйд хэрэглэж байгаа ус, хүүхдийн хоол хүнсний илчлэг чанар, тоглоомын аюулгүй байдал, угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор хими, хүнд металл, эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтанд хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл: Монгол улсын хэмжээнд 945 цэцэрлэгт 5630 багш ажиллаж, 2-5 насны нийт хүүхдийн 77,6 хувь болох 181,0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өсч байгаа хэдий ч өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 56,0 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь, нийслэлийн хэмжээнд 29,5 мянган буюу 10 хүүхдийн 4 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012-2016 онд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүчин чадлын хомсдлыг арилгах, үүсэн бий болж буй эрэлтийг хангах, төв, суурин газрын цэцэрлэгийн хэт ачааллыг бууруулж хэвийн хэмжээнд хүргэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийсэн байна. Сургуулийн өмнөх боловсролын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд улсын хэмжээнд 10000 орны хүчин чадалтай 75,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 95 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 3900 ортой 36 цэцэрлэгийн барилга, 3200 хүүхдийн хүчин чадалтай 1,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 106 гэр цэцэрлэг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхээр төлөвлөсөн байна. 2013 оныг өнгөрсөн онтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадлыг 3,8 хувиар, гэр цэцэрлэгийн үйлчилгээний хүчин чадлыг 10,5 хувиар, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 0,78 хувиар нэмэгдүүлж ажилласан байна. /эх сурвалж: БШУЯ-ны статистик тоон мэдээллээс/ Өмнөх шалгалтын талаар: МХЕГ-аас 2012 онд хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө, ерөнхий байцаагчийн 01/08 дугаартай удирдамжийн хүрээнд аймаг, нийслэлийн нийт шалгахаар нэр зарлагдсан сургуулийн өмнөх боловсролын 259 байгууллага хяналт шалгалтанд хамрагдснаас 12 хувь буюу 30 цэцэрлэг “Их эрсдэлтэй”, 40.5 хувь буюу 105 цэцэрлэг “Дунд эрсдэлтэй”, 48 хувь нь 124 цэцэрлэг “Бага эрсдэлтэй” үнэлэгдэж байсан байна. 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 05/050/1066 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр эрүүл ахуй болон боловсролын чиглэлээр тус тус 10 асуудлуудыг БСШУЯ болон ЭМЯ-нд хүргүүлсэн байна. Шалгалтын мөрөөр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар өгөгдсөн албан шаардлагын биелэлтийг газар дээр шалгах гүйцэтгэлийн хяналт шалгалт 86 байгууллага дээр хийгдсэн. Шалгалтын явц, хуулийн хэрэгжилтийн талаар: Хяналт шалгалтыг МХЕГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу дараах чиглэлийг хамруулан хийж гүйцэтгэлээ. Цэцэрлэгийн сургалтын орчин, аюулгүй байдлын талаар : Шалгалтанд хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлснээр 1 хүүхдэд ногдох талбайн хэмжээ цэцэрлэгүүдийн 79,1% нь стандартын шаардлага хангахгүй байна. Нийт шалгагдсан 248цэцэрлэгээс 157 буюу 63.4% нь зориулалтын барилга байгууламжтай, 55.5% нь дуу шуугиан ихтэй гудамж, авто замын хөдөлгөөн, бохирдуулах эх үүсвэрээс 500 м-ээс доошгүй зайд, хатуу шингэн хог хаягдалын цэгээс 200м-ээс хол зайнд байрладаг, 67,1% нь 1 хүүхдэд ногдох эдэлбэр газрын хэмжээ стандартаас бага, 76 буюу 73.1 хувь сантехник болон цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлыг хангасан, 65.9% нь бүлэг бүр хүлээн авах, хувцаслах өрөөтэй, 57.1% нь унтлагын болон тоглох өрөөтэй, 69.2% нь бүлэг тус бүртээ ариун цэврийн өрөөтэй байна. Цэцэрлэгийн эдэлбэр газрын хөрснөөс 74 дээж, анги танхимын агаараас эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд 251 дээж, арчдасын шинжилгээгээр 1854 сорьц авч лабораторийн шинжилгээ хийлгүүлж эрүүл ахуй, халдвар хамгааллын талаар үнэлгээ өглөө. Усан хангамж, бохир ус, зайлуулалт, халаалтын талаар: Хэсгийн усан хангамжтай цэцэрлэгүүдийн 51.6% нь эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгааллалтын бүс тогтоосон, зөөврийн усан хангамжтай цэцэрлэгийн 38.4% нь усан хангамж нормд заасан хэмжээгээр хангагддаг, хэсгийн болон зөөврийн усан хангамжтай цэцэрлэгүүдийн 58.2%-д ундны ус эрүүл ахуйн шаардлага хангасан. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 60.4% нь бохир ус зайлуулах төвлөрсөн системд холбогдсон, 39.6% бохирын цооногтой, 51.6% хэсгийн халаалттай байна. Хэсгийн ариун цэврийн байгууламжтай цэцэрлэгүүдийн энгийн бие засах газар ба бохирын цооногын 56% нь стандартын шаардлага хангасан, 31.8%-д нь 8 хүүхэд тутамд 1 суултууртай, 54.9% нь 15 хүүхэд тутамд 1 угаалтууртай байна. Тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүний талаар: Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 57 буюу 54.8% нь гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангасан, 47 буюу 45.1% нь тоглоом наадгай хүрэлцээтэй, 46 буюу 44.2 % нь хөгжмийн заалны тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хангагдсан, 31 буюу 29.8% нь биеийн тамирын заалны тоног төхөөрөмжийн аюулгүй байдал хангагдсан байна. Бага насны хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагын ашиглалт 89 буюу 85.5%-ийн хэрэгжилттэй байна. Сургалтанд хэрэглэж байгаа тоглоомуудын 90.1% нь хүүхдэд бэртэл гэмтэл учруулах хурц өнцөг ирмэггүй, дуу гаргадаг тоглоомын 94.5%-д дуугарах хүч нь 40 Дб-ээс хэтрэхгүй байна. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын талаар: Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг бага насны хүүхдийн хөгжлийн ахисан түвшинд хөндлөнгийн үнэлгээ хийхэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшил стандартын хүрэх түвшин 85 буюу 81.7%-тай, хэл яриа, математик энгийн төсөөлөл, дүрслэн зурах чадвар стандартын хүрэх түвшин 29 буюу 72.1%-тай, хүүхэд өөрийгээ илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэх талаар 84 буюу 80.7%-ийн үзүүлэлттэй байна. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал: Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 87 буюу 83.6% нь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан байна. Нийслэлийн хэмжээнд шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 89.3% нь өөрийн цэцэрлэгийн онцлог байдалд нийцүүлэн “Нэгж хичээлийн боловсруулалт”-ыг бүлэг бүрт 36 нэгжээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, багш нар нэгж хичээлийн боловсруулалт хийхэд ихээхэн анхаарч өөрийн гэсэн бүтээлтэй болж сургалтандаа ашиглаж байгаа нь хийж бүтээсэн ажлын сайн эхлэл, үр дүн олон байна. Шалгалтанд хамрагдсан аймаг, нийслэлийн цэцэрлэгүүд маш олон төрлийн бүтээлч ажлуудыг санаачилан идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа талаар орон нутгийн мэдээлэлд дурдсан байна. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд зохион байгуулсан “Зөв монгол хүн”, “Ном” хөтөлбөрүүдийн хүрээнд нэг цэцэрлэг гэхэд л 500 гаруй номын баяжуулалт хийгдэж багш, ажилчид , хүүхдэд зориулсан “Номын сан”-г байгуулан фонддоо 1800 гаруй номтой болж, ашигалалтын карт хөтлөн ажилласан байна. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 99.7% нь мэргэжлийн тогоочтой, хоолны цэсийг ажлын 5 хоногоор төлөвлөн баталгаажуулдаг, хоолны амт чанарын хяналтыг тогтмолжуулан, эмч, тогооч нар нь хоолны илчлэгийг тооцооны аргаар улирал тутамд тооцон, дүгнэлт судалгаа гаргадаг байна. Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд эрүүл зүйн болон хими, хүнд металлын шинжилгээг 10 үзүүлэлтээр нийт 159 нэр төрлийн тоглоомонд хийлгэхэд химийн шинжилгээгээр тоглоомын рН зохистой хэмжээнд, формальдегид илрээгүй, 99.3% будгийн тогтворжилттой, хүнд металлын шинжилгээгээр хар тугалга, кадми зөвшөөрөгдөх хэмжээнд, зэс цайр илрээгүй байна. Анги танхимын бичил цаг уурын эрүүл ахуйн төлөв байдлыг 437 цэгт хэмжилт хийж үнэлгээ өгөхөд агаарын хэм дунджаар 20.5оС, гэрэлтүүлэг дунджаар 365.8 люкс байсан ба цэцэрлэгүүдийн 67,6 хувьд нь анги танхим бүлгийн үндсэн өрөөний агаарын хэм, харьцангуй чийглэг хэвийн хэмжээнд, 91.2% нь байгалийн гэрэлтүүлэг хангалттай, 78% нь зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байна. Цэцэрлэгүүдийн 90.1% нь барилгын шатны хашлагын өндөр болон бариул нь аюулгүй байдлын шаардлага хангасан байна. Илэрсэн зөрчил, дутагдал: 1.Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийг 34 цэцэрлэг буюу 32.6% нь зориулалтын барилга байгууламжгүй; 2.22 цэцэрлэг буюу 21.1 хувь нь сургалт явуулах анги танхим, өрөө, тасалгаа, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглаагүй; 3.Цэцэрлэгийн гадна тоглоомын талбайн аюулгүй байдлыг 47 буюу 45.1 хувь, сантехник болон цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлыг 28 буюу 26.хувь, бага насны хүүхэд байгаа орчны анги танхимын цонх хамгаалалтгүй 54 буюу 51.9 хувь байгаа, 4.43 цэцэрлэг буюу шалгалтад хамрагдсан цэцэрлэгийн 41.3 хувь нь бага насны хүүхдийг эрүүл, аюулгүй сурч хөгжих талаар эцэг, эх, асран хамгаалагчтай харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээндээ оновчтой зөв тодорхойлоогүй байгаа; 5.Цэцэрлэгүүдийн эрхлэгчдээс 53 буюу 50.9 хувь нь, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй, төрийн бус өмчийн 71 цэцэрлэгт мэргэжлийн бус, багшлах эрхгүй багш ажиллаж байгаа; 6.Бүх цэцэрлэгүүдэд цэцэрлэгийн ном, гарын авлага болон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тоглоомын хүрэлцээ, хангамж хангалтгүй, тоглоомоор хангах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байгаа. 7.Төрийн өмчийн цэцэрлэгүүд /100%/-эд нэг бүлэгт байх хүүхдийн тоо 1.5-2 дахин их байгаа, 8.Нийт цэцэрлэгийн 74-ийг буюу 51,4%ийг хамруулан тоглоомын талбайн хөрснөөс дээж авч, нян судлал, хими, хүнд металлын шинжилгээ хийлгэж “Хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм MNS 3297-91” стандартад заасны дагуу үнэлэхэд 27 цэцэрлэгийн хөрс их, 19 цэцэрлэгийн хөрс дунд, 26 цэцэрлэгийн хөрс бага бохирдолтой байгаа, 9.58.2% хоол үйлдвэрлэлийн технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, 10.Цэцэрлэгүүдийн 63.7% нь эрүүл зүйн бичил нян судлалын арчдасын шинжилгээгээр гэдэсний савханцар илэрч стандарт, аюулгүй байдлыг хангахгүй байгаа; 11.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 45.5% нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эмчгүй, 12.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 47.5% нь бүлэг бүрт хүлээн авах болон ариун цэврийн өрөөгүй, хүүхдийн гар угаах угаалтуур, суултуур хүрэлцээгүй, 13.Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 56.6% зөөврийн усан хангамжтай, унд ахуйн хэрэглээний халуун хүйтэн усны хангамж, хэрэглээ хангалтгүй; 14.Шинээр байгуулагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд зориулалтын барилга байгууламжгүй, гадна тоглоомын талбайгүй, холимог насны хүүхдэд тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгүй, мэргэжлийн багшгүй, насны ангилалаар бүлэг хувиарлалт хийгдээгүй, нас сэтгэхүйн онцлогт тохирсон хоол хүнс, тоглоом наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээгүй; 15.Шалгалтад хамрагдсан нийслэлийн цэцэрлэгүүдийн 24 буюу 45,2% нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан боловч улсаас санхүүжилт авч үйл ажиллагаа явагдаж байгаа; /Сүхбаатар дүүргийн 109 дүгээр цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 74 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүргийн 80, 92 дугаар цэцэрлэг г.м/ Дүгнэлт: Эрсдлийн үнэлгээгээр: 6.1 кодтой “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар хяналт шалгалт хийхэд 21 буюу 20.1 хувь нь “Их”, 40 буюу 38.4 хувь нь “Дунд”, 43 буюу 41.3 хувь нь “Бага” эрсдэлтэй, 3.6 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуй халдвар хамгааллын нөхцөлийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ өгөхөд 26 нь буюу 20.6% их, 57 нь буюу 46% дунд, 41 буюу 33.4% бага эрсдэлтэй, 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 12 нь буюу 10.9% их, 33 нь буюу 30% дунд, 65 нь буюу 59.1% бага эрсдэлтэй үнэлэгдлээ. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.12, 11 дүгээр зүйлийн 11.2.1,11.2.9 дүгээр заалтууд, БСШУ-ны /хуучин нэрээр/ сайдын баталсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй дүрэм”-д заасан цэцэрлэгийн аюулгүй байдалд тавигдах шаардлагын 2.1.2, 2.1.3, 2.2.1, 2.2.3, 3.4 дүгээр заалтуудыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны эрүүл, аюулгүй байдал хангалтгүй байна. Сургуульд элсэхийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Бага насны хүүхдийн хөгжилMNS-5420-1:2011” стандартын хүрээнд нийцүүлсэн даалгаврын гүйцэтгэлээр үнэлэхэд хүүхдийн хөгжил ахисан түвшинд үнэлэгдэж, сургуулийн өмнөх боловсролын стандарт “хангалттай” түвшинд хэрэгжиж байна. Шалгалтанд хамрагдсан төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлснээр 1 хүүхдэд ноогдох талбай, ариун цэврийн байгууламж (суултуур, тосгуур)-ийн хүрэлцээ багасах, хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдах, анги танхимын бичил цаг уур өөрчлөгдөж, агаар дахь нян, вирус, нүүрсхүчлийн хий ихсэх, хүчилтөрөгчийн хомсдол үүсэх, дуу шуугиан нэмэгдэх, эдэлбэр газрын хөрс бохирдол үүсч эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас хүүхдүүдийн дунд халдварт болон халдварт бус өвчин ихсэх, үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчны стандарт өнөөг хүртэл батлагдаагүй байгаа нь цэцэрлэгүүдэд сургалтын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна Шалгалтын явцад улсын байцаагчийн 944 заалт бүхий 141 албан шаардлага, үйл ажиллагааны 25 дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн 246 дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох акт 4-ыг үйлдэж, нэг байгууллагын үйл ажиллагааг сэргээсэн акт үйлдэж, илэрсэн зөрчлийг үндэслэн улсын хэмжээнд 3.266.352 төгрөгийн торгууль шийтгэвэр ногдуулж, 92.5 хувийг барагдуулж, лабораторийн шинжилгээнд үндэслэн 246 дүгнэлт үйлдсэн байна Улсын байцаагчид шалгалтанд хамрагдсан байгууллага бүр дээр хийсэн шалгалтын танилцуулга бичиж, байгууллагын удирдлага, хамт олонд танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлсэн. Шалгалтад хамрагдсан бүх байгууллага дээр хяналтын хуудсаар илэрсэн зөрчлүүд, түүний нөхцөл шалтгаан, тухайн байгууллагад цаашид учирч болох эрсдэлүүд, эрсдэлүүдийг бууруулах талаар багш, ажилчид, эцэг эх, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн шалгагдсан байгууллагад мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 93 удаагийн байгууллагын сургалт зохион байгуулж 1036 хүнийг хамруулсан байна.
Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай
ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/68 тоот удирдамжийн дагуу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй, МХЕГ-аас обьектын эрсдлийн үнэлгээнд үндэслэн хяналт шалгалт хийхээр зарлагдсан аж ахуйн нэгжүүдэд “Төрийн хяналт шалгалтын тухай” “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний эргэлтэнд хяналт тавих тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Газрын тухай”, Усны тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдлыг шалгаж үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөхөд шалгалтын зорилгоор Хяналт шалгалтыг 2013 оны 05 дүгээр сарын 08-наас 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд хийж гүйцэтгэв. ШАЛГАЛТАНД ХАМРАГДСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ: № ААН Байршил Тайлбар 1 "Баян тээг" ХХК Өвөрхангай, Нарийнтээл сум, Баянтээгийн нүүрсний уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 2 "Тэн Хун" ХХК Төв, Жаргалант сум, Нарантолгойн алтны үндсэн ордын уурхай Үйл ажиллагаа явуулж байсан. шалгалтанд хамрагдсан 3 "Хүслэмж" ХХК Булган аймаг Бүрэгхангай сум, Туулын зүүн дэнжийн алтны шороон орд Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан. 4 "Жи Энд Юу Гоулд" ХХК Баянхонгор аймаг, Гурванбулаг сум, алтны шороон орд Үйл ажиллагаа эхлээгүй байсан, Шүүхийн маргаантай 5 "Төсөлч" ХХК Булган аймаг Бүрэгхангай сум, Баруу захцагын алтны шороон орд Үйл ажиллагаа эхлээгүй, Булган аймгийн ГУУТХ-ын улсын байцаагчийн 2011.06.10-ны өдрийн 33/50/12/03 тоот үйл ажиллагааг зогсоох тухай акт хүчинтэй байв. 6 “Пураам" ХХК Сэлэнгэ, Мандал сум Булгийн- Ам Үйл ажиллагаа явуулж байсан. шалгалтанд хамрагдсан 7 "Илт гоулд" ХХК Төв, Заамар сум, Хайлааст, Баянгол-1 амны алтны шороон орд Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 8 "Хос хас" ХХК Булган аймаг, Бүрэгхангай Өгөөмөр-2 Алтны шороон орд Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 9 "Уулс заамар" ХХК Төв аймаг, Заамар сум, Их-Алтны шороон орд Үйл ажиллагаа явуулж байсан. шалгалтанд хамрагдсан 10 "Шижир-Алт" ХХК Төв аймаг, Заамар сум, Туул голын гольдрол шороон орд Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 11 "Жамп-Алт" ХХК Баянхонгор аймаг, Жаргалант сум, Бөөргийн-Ам Тусгай зөвшөөрлийн талбай ньорхигдсон, үйл явуулаагүй байсан. 12 "Одод гоулд" ХХК Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, Бөөргийн алтны шороон орд Үйл ажиллагаа явуулж байсан. шалгалтанд хамрагдсан 13 "Монголболгаргео" ХХК Баянхонгор аймаг, Галуут сум,алтны шороон орд Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдаагүй 14 "Болд төмөр Ерөө гол" ХХК Сэлэнгэ аймаг Ерөө сум Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 15 "Эрдэс групп" ХХК Сэлэнгэ аймаг Ерөө сум Үйл ажиллагаа эхлээгүй байсан, Шалгалтанд хамрагдаагүй 16 "Чин төгс" ХХК Өвөрхангай аймгийн Уянга сум Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан /”Түгж хайрхан”ХХК-ийн нэрээр/ 17 "Мандал-Алтай" ХХК Говь Алтай Төгрөг сум Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 18 "Илчит металл" ХХК Булган аймгийн Сайхан сум, нүүрсний уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 19 “Шинэ шивээ” ХХК Говьсүмбэр аймагт Сүмбэр сум нүүрсний уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 20 “Норд Винд” ХХК Хэнтий аймаг Норовлин сум Жоншны уурхай Үйл ажиллагаа явуулаагүй байсан, шалгалтанд хамрагдаагүй 21 “Төвшин” ХХК, Дорноговь аймаг Их хэт сум Жоншны уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 22 “Си Эм Би” ХХК Дорноговь аймаг Их хэт Жоншны уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 23 “Дунфанлунма” ХХК Дорноговь аймагт Айраг сум Жоншны уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 24 “Монлаа” ХХК Дорноговь аймаг Хатан булаг сум Төмрийн хүдэр Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 25 “Өсөн” ХХК Дорноговь аймаг Айраг сум Жоншны уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 26 “Шинь шинь” ХХК Дорнод аймаг Дашбалбар сум Холимог металлын далд уурхай Үйл ажиллагаа УМБГ-аас шалгаж байгаа тул зогссон байсан, шалгалтанд хамрагдсан 27 “Шанлун” ХХК Дорнод аймаг Чойбалсан сум Холимог металлын далд уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 28 “Улз гол” ХХК Дорнод аймаг Баян дун сум Алтны уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 29 “Тунамал шижир” ХХК Дорнод аймаг Баян дун сум Алтны уурхай Үйл ажиллагаа явуулаагүй байсан, шалгалтанд хамрагдсан 30 “Цэнгэг орог” ХХК Дорнод аймаг Баян дун сум Алтны уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан 31 “Дун Эрдэнэ” ХХК Дорнод аймаг Баян дун сум Алтны уурхай Үйл ажиллагаа эхлээгүй байсан, шалгалтанд хамрагдсан 32 “Хоту” ХХК Дорнод аймаг Баян дун сум Алтны уурхай Үйл ажиллагаа явуулж байсан, шалгалтанд хамрагдсан Нийт 32 ААН хамрагдахаас 19 ААН-ийг хяналтын хуудсаар шалгасанаас 6 ААН их эрсдэлтэй, 3 ААН дунд эрсдэлтэй, 10 ААН бага эрсдэлтэй байна. Хаалтын төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 2 ААН, шүүхийн маргаантай 1 ААН, 15 ААН үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байсан. Үйл ажиллагаа эхлээгүй байсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд уурхай дээрээ байж ажлаа танилцуулж, шалгалтанд хамрагдсан. Уурхайн ажил эхлээгүй байгаа шалтгаанаа аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө мөнгөний эх үүсвэр бүрдүүлэхээр банкнаас зээл авах гэж байгаа болон зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшны бууралтаас шалтгаалж байгаа гэж тайлбарлаж байлаа. Зарим аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг Улсын мөрдөн байцаах газар, шүүхийн байгууллагаас зогсоосон байсан. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ: Хяналт шалгалтын явцад 2.6 кодтой “Ил уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар 12 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг, 2.7 кодтой “Далд уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар 4тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг, 2.8 “Баяжуулах үйлдвэрийг шалгах” хяналтын хуудсаар 1 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг 2.14 “Геологи хайгуулын ажлын хяналтын хуудас”-аар 1 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг 2.9 кодтой “Тэсрэх материалын үйлдвэр, ашиглалтыг шалгах хяналтын хуудас”- аар 3 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийг тус тусын хяналтын хуудсаар шалгаж эрсдлийг үнэлэв. “Тэн хун” ХХК-д гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийж зөрчил арилуулах тухай 5 заалт бүхий улсын байцаагчийн 8/073/109 тоот хугацаатай албан шаардлага өгч, далд уурхайн хугарч няцарсан болон шаардлага хангахгүй болсон 150 тууш метр бэхэлгээний модыг сольж, хаягдалын далангийн өргөтгөлийг зураг төслийн дагуу хийлгэв. Хяналт шалгалтын явцад 22 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн инженер техникийн ажилтнуудад дотоод хяналтыг хэрхэн бий болгох, байгаль орчин, геологи, уул уурхайн чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан сум, тусгай хамгаалалттай газар нутгийн 35 байгаль орчны хяналтын улсын байцаагчдад чиглэгдсэн сургалтанд оролцож байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын бодлого, баримтлах чиглэл, дотоод хяналтын талаар хичээл зааж чөлөөт ярилцлага хийлээ. BGR-н “Уул уурхай дахь байгаль хамгаалал” төслийн хүрээнд Австрали улсын Куйнсланд мужын уул уурхайн ахлах эксперттэй хамтран ил уурхайн хяналтын хуудсаар ААН-ийг шалгаж харилцан туршлага солилцов. Удирдлагаас өгсөн үүрэг, иргэдийн мэдээллийн дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт “Алтандорнод монгол” ХХК, “Монгол газар” ХХК-ийн талбайд алт олборлох үйл ажиллагаа явагдсан эсэхийг шалгаж олборлох болон нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явагдаагүй байсныг фото зургаар баримтжуулав. Урьд өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, улсын байцаагчийн өгсөн акт албан шаардлагын биелэлтийг газар дээр нь шалгаж үнэлэлт дүгнэлт өгч ажиллав. Хяналтын хуудас ашиглаж шалгалт хийхийн зэрэгцээгээр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйл, уурхайн хаалт нөхөн сэргээлтийг хаалтын төлөвлөгөөний дагуу явуулж байгаа эсэх, хаягдлын сангын зураг төсөл, экспертизийн саналын дагуу байгуулсан эсэхийг удирдамжинд заагдсаны дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэв. Шалгалтын явцад хяналт шалгалтын тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар 20 албан шаардлага, 6 акт үйлдэж, 24 200 000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч ажиллав. ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН НИЙТЛЭГ ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ: “Шинэ Шивээ”ХХК Геологи, хайгуулын үед авсан дээжийн агуулах, ажилчдын байр нь Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, эдлэн газрыг Газрын улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх заалтыг, “Мон-Лаа”ХХК Батлагдсан зураг төслийн дагуу уулын ажлыг гүйцэтгээгүй нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлтэй талбайд архелогийн болон палеонтологийн судалгаа хийлгээгүй байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 43 дахь заалтыг, Хуурай болон нойтон баяжуулах үйлдвэр нь нэгдсэн зураг төсөлгүй, БОНБҮ-д хамруулаагүй байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний 7 дугаар зүйлийг, Байгууллагын баталсан дотоод хяналтын журмын хэрэгжилтийг хангалтгүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт, Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг, “Өсөн” ХХК Уурхайг комисст хүлээлгэн өгөөгүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалтыг, Уурхайн босоо ам, клетийн байдал шаардлага хангахгүй байгаа нь “Хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 377, 382 дугаар зүйлийг, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд архелогийн болон палеонтологийн судалгаа хийлгээгүй байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь заалтыг, Тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, аянгын хамгаалалтыг хэмжүүлээгүй зэрэг нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дах, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 425, 437 дахь заалтуудыг, “Дунфанлунма” ХХК Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлтэй талбайд архелогийн болон палеонтологийн судалгаа хийлгээгүй байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 43 дахь заалтыг, Тэсрэх материалын агуулахын байнгын байршлыг тогтоолгоогүй, аянгын хамгаалалтыг хэмжүүлээгүй нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дах, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 425, 437 дахь заалтыг, Батлагдсан зураг төслийн дагуу уулын ажлыг явуулаагүй нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1дэх заалтыг, Дотоод хяналтын журмын хэрэгжилт хангалтгүй байсан нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт, Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг, “Шан Лун”ХХК 2013 оны уулын ажлын төлөвлөгөө боловсруулж холбогдох төрийн байгууллагаар батлуулаагүй нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, “Эко мандал”ХХК гүйцэтгэж Ерөнхий шинжээч 2008 онд баталсан БОНБНҮ-д нэмэлт тодотгол хийлгээгүй Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.5 дахь заалтуудыг, Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн зураг төслийг Уул уурхайн хүрээлэнгээр хийлгэсэн боловч холбогдох байгууллагаар батлуулаагүй байсан нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, Гадаад иргэдийг квотод заасан хэмжээнээс илүү ажиллуулж ажлын байрны төлбөрийг төлөөгүй нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах заалтыг, Газрын хөрсийг тосолгооны материалаар бохирдуулсан /4-р ам, шатахуун түгээх станцын ойролцоо/ байсан нь “Газрын тухай” хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтыг,Хадгалж байгаа химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол нь тухайн бодисын нэр, анхааруулах тэмдэг, аюулын шинж чанарыг тод томоор бичсэн шошгогүй нь “Химийн хорт болон аюултай бодисын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дах заалтыг, Эдлэн газрыг Газрын улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан нь “Кадастрын зураглал ба кадастрын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх заалтыг, Батлагдсан зураг төслийн дагуу босоо амыг механик өргөх төхөөрөмжөөс гадна явган шатаар тоноглоогүй байгаа нь “Хүдэр, хүдрийн бус шороон ордыг далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 37, 377 дугаар зүйлийг, Уурхайн объект, ажлын байр, ажилчдын амьдрах газар эрүүл ахуйн шаардлага хангахгүй ахуйн хог хаягдлаар бохирдсон байгаа нь “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийг, Дотоод хяналтын журмын хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт, Засгийн Газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг, “Шинь Шинь”ХХК ТЭЗҮ болон батлагдсан зураг төсөлгүй байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, Баяжуулах үйлдвэрийн хаягдлын далангийн батлагдсан зураг төсөлгүй, хаягдлын сангийн далангаас шүүрэлт өгч байгаа нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалт, “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 31 дүгээр зүлйин 31.2 дахь заалтуудыг, “Улз гол”ХХК MY-00286 ашиглалтын тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн талбайд уурхайн хүлээн авах комисс ажиллуулаагүй байсан нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалтыг, MY-00286, MY-001121 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайнуудын алтны нөөц дуусч байгаа хэдий ч нөхөн сэргээлтийн хаалтын төлөвлөгөөгүй, ашигт малтмал олборлолтын явцад эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар, 45 дугаар зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 14 дүгээр зүйлийг, “Хөөсгөл”ХХК-тай гэрээ байгуулан үйл ажиллагаа эхэлсэн талбайд уулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй хөрс хуулж байсан нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, “Дун Эрдэнэ”ХХК Уурхайг комисст өгөөгүй байсан нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалтыг, Ашигт малтмал олборлолтын явцад эвдрэлд орсон газарт нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй байсан нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх заалтыг, “Тунамал шижир”ХХК Уурхайг комисс ажиллуулж хүлээлгэн өгөлгүй байсан нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх заалтыг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нэмэлт, тодотгол хийлгээгүй нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь заалтыг, Байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр байхгүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дах заалтуудыг, “Цэнгэг Орог”ХХК “Шимт хөрсний овоолгыг тусад нь овоолж хадгалаагүй нь MNS 5916-2008 стандартын шаардлагыг, Уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулаагүй нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 45 дугаар зүйлийг, “Баянтээг” ХК Уурхай дээр байлгавал зохих бичиг баримтын бүрдэл дутуу /ТЭЗҮ, БОНБНҮ, шав тэмдэг тавьсан акт/ байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дэх заалтыг, Байгаль орчныменежментийн төлөвлөгөөг холбогдох газраар хянуулж батлуулаагүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.6 дэх заалтуудыг, Уурхайн ажлын доголын хажуугийн өнцөг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 38 дахь зүйлийг, Ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа усанд ус ашиглах дүгнэлт, эрхийн бичиггүй байгаа нь”Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг, Дотоод хянлтын ажилтан нэгж, ажилтан томилж, дотоод хяналтын зохион байгуулах журам баталж мөрдүүлээгүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг, Пураам” ХХК Ашиглалт явуулж байгаа карьер нь хойд хэсгээрээ тусгай зөвшөөрлийн талбайгаас гарсан байгаа нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг, “Ашигт малтмалын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг, Олборлолтод өртсөн 42 га талбайгаас 9 га-д нөхөн сэргээлт хийсэн байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь заалтыг, Байгаль орчныменежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаагүй, тайлагнаагүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7, 9.8 дахь заалтуудыг, Ус ашиглах дүгнэлт, эрхий бичиггүйгээр ус ашиглаж байгаа нь “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг, Дотоод хянлтын ажилтан нэгж, ажилтан томилж, дотоод хяналтын зохион байгуулах журам баталж мөрдүүлээгүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг, “Тэн хун” ХХК Далд уурхайн бэхэлгээ шаардлага хангахгүй, хугарч няцарсан, сугарч мултарсан бэхэлгээг тогтмол сольдоггүй, Уулын малталтыг зураг төсөлд тусгасан бэхэлгээний паспортын дагуу явуулаагүй нь “Далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 86, 43 заалтыг, Агааржуулалтын систем тоног төхөөрөмж, агаарын найрлагын урсгалыг дэмжиж, сорьц авч “Агааржуулалтын дэвтэр”-т тогтмол хөтөлдөггүй нь “Далд аргаар ашиглах аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 112,134, 153 заалтыг, Эрдэс түүхий эдийн ялгацийн түвшин хэмжээг боловсруулалтын шат бүрт тооцдоггүй нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь заалтыг, 2-р амны ажилчдын байр, нэвтрэх шалган зэрэг нь тусгай зөвшөөрлийн талбайгаас гарсан байгаа нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан тусгагдсан дагуу баяжуулах үйлдвэрийн хаягдын аж ахуйд ойн зурвас байгуулж хашаа хамгаалалт хийгдээгүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтыг, Батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу бетон доторлогоотой нөөцлүүрт хадгалж цэвэрлэх байгууламжид нийлүүлэх гэж заасан хэдий ч хөрсөнд шингээж байгаа нь “Усны тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх заалт, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтыг, Баяжуулах үйлдвэрт саармагжуулах өргөтгөлийг хийхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нэмэлт тодотгол хийгээгүй байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг, Ус ашиглах дүгнэлт, эрхийн бичиггүй байгаа нь “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг, Дотоод хяналтын журам батлуулж, нэгж ажилтан томилж ажиллуулсан хэдий дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаагүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг “Мандал Алтай” ХХК Уурхайг улсын комиссод хүлээлгэж өгөөгүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35-р зүйлийн 35.4 дэх зүйлийг, Уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлэлт байхгүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35-р зүйлийн 35.3 дахь заалтыг, “Болдтөмөр Ерөө гол” ХХК Ил уурхайн доголын өндрийг чулуулгын шинж чанар, оршиц тогтцын нөхцөлийг шууд хутгуурт экскаватор, хутгуурт ачигчийн техникийн үзүүлэлтүүд тодорхойлсны дагуу ажиллаагүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 37 дугаар зүйлүүдийг, Уурхайн доголын хажуугийн өнцөг зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 38, 39 дүгээр зүйлүүдийг, Уурхайн техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ашиглалтын технологийн дагуу ажиллаагүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 153 дугаар зүйл, Ил уурхайн болон овоолго нь зохих шаардлагыг хангасан гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 485 дугаар зүйл, “Төсөлч” ХХК Уулын ажлын тайлан мэдээг цаг хугацаанд өгдөггүй байгаа нь “Ашигт малтмалын тухай” хууль”-ийн 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.6.3 даах заалтуудыг, Уурхай нь голын хамгаалалтын бүс болон ашиглалтын талбайн хилээс гадна талбайд бохир ус зайлуулах хаягдлын шуудуу байгуулсан, уурхайн кэмп нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайнаас гадна "ГБНБ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг, “Уулс заамар” ХХК Уурхай дээр байлгавал зохих бичиг баримтын бүрдэл дутуу байгаа нь “Ашигт малтмалын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дэх заалтыг, Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан хүчин чадлаар ажиллаагүй нь “Газрын хэвлийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг, Ус ашиглах дүгнэлт, эрхийн бичиггүй байгаа нь “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг, Овоолго байгуулах газрын шимт хөрсийг хуулж тусгайлан шимт хөрсний агуулга байгуулж овоолоогүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”, овоолгын ажил 114 дэх заалтыг, Хог хаягдлыг тогтоосон цэгт ангилан хаяаагүй, эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаагүй байгаа нь “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3, 9.2.6 дахь заалтыг, Дотоод хяналтын ажилтан нэгж, ажилтан томилж, дотоод хяналтыг зохион байгуулаагүй байгаа нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг, “Илт гоулд” ХХК Ерөнхий мэргэжилтний баталсан уулын ажлын паспортын дагуу экскаватороор ажил гүйцэтгэдэггүй нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 153 дугаар заалтыг, Уулын ажлын түвшин бүрийн дэвсгэр зураггүй байгаа нь Маркшейдрийн зааврыг, Ил уурхайн болон овоолго нь зохих шаардлага хангасан гэрэлтүүлэггүй байгаа нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 485, 486 дугаар заалтыг,Хог хаягдлийн төвлөрсөн цэгийн байршилыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тогтоогоогүй, “Хос хас” ХХК Уулын ажлын түвшин бүрийн дэвсгэр зураггүй нь маркшейдрийн зааврыг, Овоолго байгуулах газрын шимт хөрсийг хуулж тусгайлан шимт хөрсний агуулах овоолго байгуулаагүй нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 485, 114 дугаар заалтыг, Ерөнхий мэргэжилтний баталсан уулын ажлын паспортын дагуу экскаватороор ажил гүйцэтгэдэггүй нь “Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 153 дугаар заалтыг тус тус зөрчсөн байна. ДҮГНЭЛТ: 1.Хяналт шалгалтын явцад 2.6 кодтой “Ил уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд “Илт гоулд” ХХК, “Хос хас” ХХК, “Болдтөмөр Ерөөгол” ХХК, “Баян тээг” ХХК, “Улз гол” ХХК, “Хоту” ХХК, “Цэнгэг орог” ХХК-нууд бага эрсдэлтэй, “Монлаа” ХХК, “Уулс заамар” ХХК дунд эрсдэлтэй, “Дунфанлунма” ХХК, “Илчит металл” ХХК, “Пураам” ХХК их эрсдэлтэй, 2.7 кодтой “Далд уурхайн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд “Тэн хун” ХХК бага эрсдэлтэй, “Өсөн” ХХК, “Шанлун” ХХК их эрсдэлтэй, 2.8 кодтой “Баяжуулах үйлдвэрийг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд “Тэн хун” ХХК их эрсдэлтэй, 2.14 кодтой “Геологи хайгуулын ажлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд “Шинэ шивээ” ХХК бага эрсдэлтэй, 2.9 кодтой “Тэсрэх материалын үйлдвэр, ашиглалтыг шалгах хяналтын хуудас”- аар үнэлгээ өгөхөд “Монлаа” ХХК, “Дунфанлунма” ХХК бага эрсдэлтэйгээр тус тус дүгнэгдэв. 2.Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд ЭБМЗ-өөр хэлэлцэгдэж батлагдсан ТЭЗҮ, тухайн ажлыг гүйцэтгэх зураг, төсөл, уулын ажлын төлөвлөгөөний дагуу уурхайн барилга байгууламж, баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах, уулын ажлыг гүйцэтгэх, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс ажиллаж, уурхайг хүлээж авсны дараа үйлдвэрлэл эхлүүлэх, тэсрэх материалын агуулахын байнгын байршил, аюулгүйн зайг холбогдох байгууллагуудаар тогтоолгосоны дараа ашиглах гэх мэт хуулийн шаардлагыг хангахгүйгаар ажиллаж байгаа зөрчил нийтлэг байна. 3.Ашигт малтмалын хуульд заагдсан уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлого хэрэгжүүлэх тухай төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг хангалтгүй биелэгдэж байгаагаас шалтгаалан баяжуулах үйлдвэр, далд уурхайн гол амны газрын дээрх болон өргөх байгууламжид баталгаажуулалт хийгдээгүй тоног төхөөрөмж ашиглах байдал арилахгүй байна. 4.Уурхайг хаагдсаны дараа эдэлбэр газрын зохион байгуулалт, төлөвлөлттэй уялдуулан байгаль орчны нөхөн сэргээх, хяналт, мониторинг хийх, санхүүжилтыг шийдвэрлэх асуудлыг тусгасан хаалтын эрхзүйн орчингяаралтай бүрдүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. 5.Нөөц багатай ашигт малтмалын ордын эдийн засгийн үр ашгийг бодитой үнэлэх, хайгуулын ажил, гүний судалгааг иж бүрэн гүйцэтгэсний дараа байгаль орчинд хал багатай, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж олборлолт явуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. 6.Уул уурхайн үйлдвэрлэлийг явуулах тулгуур бичиг баримтыг зөвхөн орд ашиглах ТЭЗҮ, БОНБНҮ-ий тайлангаар хязгаарлаж байгаагаас баяжуулах үйлдвэр, хаягдлын сан, хоосон чулуулгын овоолго, далд уурхайн газрын дээрх болон доорх байгууламжууд тусгайлсан зураг төсөлгүйгээр байгуулагдан зарим тохиолдолд хүний эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг алдагдуулах хэмжээнд хүрч байна. 7.Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэж байгаа аж ахуйн нэгжид тавигдах шаардлагыг өндөржүүлж байгууллагын дотоод бүтцэд нь геологи, маркшейдер, уул уурхайн инженер, цахилгаан болон механик тоноглолын инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, байгаль орчны мэргэжилтэн ажиллахаар талаар хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар аж ахуйн нэгж, байгууллагад 99 заалттай 20 албан шаардлага өгч, улсын байцаагчийн актаар зөрчил дутагдлыг арилгуулахаар 5 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, нийт 24.200.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
Цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд хийсэн хяналт шалгалтын тухай
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2013 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын даргын 5/817 тоот албан бичгээр хүргүүлсэн “Эрүүл мэндийн байгууллагуудад шалгалт хийх” нэгдсэн зөвлөмжөөр аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагаа, эмнэлгүүд дэх цус,цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээнд мөрдөгдөх хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөд шалгалтын зорилгооор Шалгалтыг 2013 оны 01 дүгээр сарын 18-аас 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд хийж гүйцэтгэв. Шалгалтанд хамрагдсан обьектийн талаарх товч мэдээлэл; Шалгалтанд 21 аймаг, нэг дүүргийн 26 цусны салбар банк, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамрагдахаас 18 аймаг, нэг дүүргийн 21 салбар банк, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамрагдлаа. Мөн цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг аймаг, сум, дүүрэг, нийслэлийн нийт 77 эмнэлгийн байгууллагад шалгасан. Шалгалтын дүн, танилцуулгыг Дархан-Уул, Дорнод, Ховд аймгууд ирүүлээгүй болно. ЦССҮТ нь Улаанбаатар хотод 1963 онд Цусны төв станц нэртэйгээр байгуулагдсанаас хойш Монгол улсын цусны алба болтлоо 50 жил хөгжиж иржээ. Монгол Улсад Цус сэлбэлтийн алба хөгжиж ирсэн хугацаанд нийтхагас сая донорт үйлчилж, 20-иод нэрийн 200.000 литр орчим цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эмнэлгүүдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж ирсэн байна Өнөөгийн байдлаар Цусны алба нь Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 20.000 гаруй донороос 8000 гаруй литр цус, сийвэн цуглуулж, 9500 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс: ЦССҮТ нь жилд дунджаар 17000-18000 донороос цус, сийвэн цуглуулан, цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх, цусны бүлгүүд тодорхойлох шинжилгээ хийж, 11 нэр төрлийн 6000-6500литр цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Улаанбаатар хот дахь улсын болон хувийн 50 гаруй эмнэлгийн байгууллагыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангах, шаардлагатай үед хөдөө орон нутагт алсын тээвэрлэлт хийж, орон нутаг дахь ховор бүлгийн цусны бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж үйлчилдэг. Мөн цуглуулсан цусны нэгж бүрт цус сэлбэлтээр дамждаг ХДХВ, гепатитийн В, С вирусүүд, тэмбүү өвчний үүсгэгч илрүүлэх, цусны АВО, резус, келл бүлэг тодорхойлох шинжилгээ, бэлэн болсон бүтээгдэхүүнд чанарын хяналтын шинжилгээнүүдийг хийдэг. 2010 оноос ЦССҮТ болон 26 цусны салбар банкийг лабораторийн халдвар илрүүлэх шинжилгээний үзүүлэлтээр жил бүр Австрали улсын лавлагаа лабораторийн олон улсын чанарын гадаад үнэлгээнд хамруулан, үнэлгээний дүнд дүгнэлт хийж арга зүйгээр ханган ажиллаж байна. Өмнөх шалгалтын талаар: 1.Донорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалтыг хэрэгжүүлэхээр цусны чанар, аюулгүй байдалд улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг 2009 онд гүйцэтгэж МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор ЭМЯ-д 3, ЦССҮТ-д 3, аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газруудад 6 асуудал бүхий цаашид хэрэгжүүлэх ажлыг тусгасан албан тоот хүргүүлснээс ЭМЯ-33% (Хэрэгжээгүй ажил: Цусны банкуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн харьяа цусны салбар банктай болгох), ЦССҮТ-70% (Хэрэгжээгүй ажил: Гамшиг ослын үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх), аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрууд 70%-ийн биелэлттэй(Аймгуудын цусны банк, банкны лабораторийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангах. Их эмчийг бүтэн орон тоогоор ажиллуулахаар төсөв төлөвлөгөөндөө тусгаж ажиллах, Сумдад шаардлагатай үед 100% шинжилгээтэй, аюулгүй цус цуглуулах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх) байна. 2.Орон нутгийн хэмжээнд 2012 онд Баян-Өлгий, Говьсүмбэр, Увс, Хөвсгөл, аймгууд, 2011 онд Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгууд аймгийн цусны салбар банкуудад хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлийг дүгнэн ажилласан байна. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал: Шалгалтын дүн, танилцуулгыг нийслэл болон 18 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ирүүлсэн ба Дархан-Уул, Дорнод, Ховд аймгууд шалгалтын танилцуулга огт ирүүлээгүй, Сүхбаатар, Завхан аймаг дутуу, хугацаа хоцорч ирүүллээ. Харин Төв аймаг, НМХГ-ын байцаагчид хяналт шалгалтыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн байна. Улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа нийт цус, цусан бүтээгдэхүүний 72%-ийг Улаанбаатар хотод, 28%-ийг хөдөө орон нутагт үйлдвэрлэж байна. Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг сүүлийн 9-10 жилийн байдлаар авч үзвэл ЦССҮТ-ийн үйлдвэрлэл жилд дунджаар 346.8 литр, улсын хэмжээнд 447.6 литр хэмжээгээр өссөн байна. Шалгалтын явцад нийт агаар, ариун материал, эрүүл зүйн бичил амь судлалын арчдасын шинжилгээ авч, шинжилгээний дүнд үндэслэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, зөрчил дутагдлыг бүрэн арилгуулж ажилласан. Шалгуулагчийн ололттой, дэвшилттэй тал: Аймаг, нийслэлийн цусны салбар банкинд цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн, дадлага туршлагатай эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт эмнэлгүүд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхэд зориулагдсан системээр бүрэн хангагдсан байна. Эрүүл мэндийн сайдын 2010 оны 51 тоот тушаалаар батлагдсан “Зонхилон тохиолдох өвчний үе дэх цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний удирдамж”–ийг хэрэгжүүлж эхэлсэн нь цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх боломж бүрдэж байна. Аймгуудын нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкуудын лаборатори нь чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдаж хэвшсэнээр шинжилгээний чанар, зөв байдал үнэлэгдэх боломж бүрдсэн байна. ЦССҮТ нь үйл ажиллагаандаа бар код, цахим сүлжээг нэвтрүүлж эхэлсэн нь түргэн шуурхай, найдвартай үйлчилгээний эхлэл болжээ. ЦССҮТ нь НИТХ, Нийслэлийн халамжийн газартай хамтран сүүлийн 3 жилд тодорхой давтамжаар тогтмол цусаа бэлэглэж байгаа 120 хүндэт доноруудад Улаанбаатар хотод нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих үнэмлэх, олон удаа цусаа бэлэглэсэн идэвхтэн доноруудыг нийслэлийн “Тэргүүний ажилтан”, хүндэт “Жуух бичиг”, нийслэлийн “Хүндэт иргэн”, орон нутгийн хэмжээнд “Ахмад донор”, ”Хүндэт донор”–оор алдаршуулж, өргөмжлөл, цол тэмдгээр шагнаж урамшуулдаг нь донорын идэвхжүүлэлт, сурталчилгааны дэвшилттэй хэлбэр болжээ. Нийслэл болон 21 аймгуудад “Дэлхийн цусны донорын өдөр”-ийг жил бүрийн 06 дугаар сарын 14–ний өдөр орон даяар тэмдэглэн хэвлэл мэдээллээр сургалт сурталчилгаа, донорын алдаршуулалтыг хийж хэвшсэн байна. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан, түүнээс гарч болзошгүй буюу гарсан хохирол, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт: 1.Онцгой байдал, гамшгийн үед шаардагдах цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл, оношлуур, цусны хүүдий, бүртгэлтэй донорын тоо, хэмжээ хангалтгүй байгаа /Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл/; 2.Цус цуглуулах, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд олон улсын стандартад нийцсэн ISO 9001 сертификат бүхий үйлдвэрлэгчийн болон ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн оношлуурыг сонгож хэрэглэдэггүй, нийлүүлэлтийн гэрээгүй байгаа (Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ); 3.Цусны салбар банкинд, технологич их эмч, лабораторийн эмч, лаборант орон тоогоор ажилладаггүй (Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс); 4.Донор зохион байгуулах, цус цуглуулах ажлын төлөвлөгөөгүй байгаа (Архангай, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Увс, Багануур дүүрэг); 5.Эмнэлгүүдийн захиалгын дагуу аюулгүй, чанартай, эмчилгээний үр дүнтэй цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц хэмжээгээр үйлдвэрлэхгүй байгаа /7аймаг үнэлээгүй/ (Төв, Багануур дүүрэг, ЦССҮТ) ; 6.Цус цуглуулах, цус цусан бүтээгдэхүүн шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж дутагдалтай байгаа /10 аймаг үнэлээгүй байна/ (Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Багануур дүүрэг/; 7.Хэнтий аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний цуврал бүр чанарын шинжилгээнд хамрагддаггүй, Өвөрхангай аймагт үйлдвэрлэсэн улаан эсийн бүтээгдэхүүний цуврал бүрт үлдэгдэл эсийн тоо тодорхойлдоггүй, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Багануур дүүрэгт фибриноген, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгууд бүлэгнэлтийн факторууд тодорхойлдоггүй; 8.Говьсүмбэр, Дорноговь аймгуудад донороос цус, сийвэн цуглуулахын өмнө хийгдэх шинжилгээг (гемоглобин) бүрэн хийдэггүй; 9.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, стандарт, технологийн мөрдөлт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дотоод хяналт хийх төлөвлөгөө, журамгүй, дотоод хяналт хийгддэггүй (Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл); 10. Шинжилгээнд шаардлагатай урвалж бодисыг найруулсан болон баталгаажилтын бүртгэлгүй, үйлдвэрлэлд ашигласан тоног төхөөрөмжийг тухай бүрд цэвэрлэгээ хийж ариутгасан тухай бүртгэж баримтжуулаагүй байгаа (Багануур дүүрэг, Говь-Алтай, Өвөрхангай, Төв); 11. Цус, цусан бүтээгдэхүүнийг нээлттэй аргаар үйлдвэрлэх өрөө нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, автомат агааржуулалтын системгүй (Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв) ; 12. Тасаг нэгжүүдийн ариун цэврийн өрөөнд нянгийн эсрэг шингэн саван, спиртэн суурьтай халдваргүйжүүлэх бодис байрлуулаагүй (ЦССҮТ, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай); 13. Лаборатори, угаалга болон бусад шаардлагатай нэгж тасгуудад (агаарыг бохирдуулагч бодистой харьцагч өрөөнүүдэд) бохир агаарыг зайлуулж, гадна агаарыг цэвэрлэж, чийглэж оруулдаг иж бүрэн агааржуулалтын механик болон автомат системгүй байгаа (БаянӨлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий, ЦССҮТ); 14. Үйлдвэрлэлийн байрны агаар, багаж тоног төхөөрөмж, эд юмсын гадаргуу, ариун материалын эрүүл зүйн бичил амь судлалын арчдасын хөндлөнгийн хяналтын шинжилгээгээр эмгэг төрөгч нян илэрч байгаа /Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл/; 15. Дотоодын хяналтаар боксын өрөөний эд юмс, багаж материалаас сар бүр нян судлалын шинжилгээ авч, шинжилгээний дүнд үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй /Баянхонгор, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан/; 16. Хог хаягдлыг түр хадгалах байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, байрны дотор, гадна талд тэмдэглэгээ, таних тэмдэггүй байгаа /Баян-Өлгий, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл, ЦССҮТ/; 17. Ажилтнууд халдвараас сэргийлэх зориулалтаар амны хаалт, нүдний шил, бээлий, хормогч зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв өмсөж хэвшээгүй /Баян-Өлгий, Завхан, Төв, Хөвсгөл, ЦССҮТ, Багануур дүүрэг/; 18. Шалгалтанд хамрагдсан Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Мон мэс эмнэлэг, ЭХЭМҮТ, Эрүүл мэндийн нэгдлүүд нь хувийн тохироо тодорхойлсон ийлдсийг 2+8 хэмд 72 цаг хадгалдаггүй; 19. Мон мэс эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдлүүд нь цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэж дууссаны дараа үлдэгдлийг дуслын системийн хамт 2+8 хэмд 24 цаг хадгалж, халдваргүйтгэн устгадаг тухай протокол хөтлөдөггүй 20. Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, ЭХЭМҮТ, КНАГ нь цус, цусан бүтээгдэхүүнийг зориулалтын хүйтэн хэлхээний саванд зөөвөрлөж байгаа боловч захиалсан ба хүлээн авсан бүртгэлд тээвэрлэлтийн үеийн хэм, эмнэлэг тасагт хадгалсан хэм, хугацаа зэргийг бүртгээгүй; 21. “Мон мэс” эмнэлэг нь цус цусан бүтээгдэхүүнийг захиалсан ба хүлээн авсан бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, “Мон мэс”, КНАГ, ТЗНЭ тээвэрлэх зориулалтын хүйтэн хэлхээний саванд байх мөс болон термометр хангалттай биш байгаа; 22. Эмнэлгүүдэд трансфузиологич эмч орон тоогоор ажилладаггүй, өөр ажил хавсран гүйцэтгэж байгаагаас эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, аюулгүй байдалд тавих дотоодын хяналт хангалтгүй /нийтлэг/; 23. НЭМН, БНЭМН, ЭХЭМҮТ, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/, ТЗТЭ-т өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэхдээ эмнэлгийн болон лабораторийн заалтыг бүрэн гаргаагүй, зарим тохиолдолд цус сэлбэх тухай зөвшөөрлийг бичгээр аваагүй, биологийн тохироог хэрхэн үзсэн талаар тэмдэглэл бичээгүй, цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн тухай протоколд бүтээгдэхүүнд ердийн үнэлгээ өгөөгүй, сэлбэх арга, хурдыг заагаагүй, сэлбэлтийн дараах шээсний байдлыг хянаагүй; 24. Сумдын эрүүл мэндийн төвүүд цус цусан бүтээгдэхүүн сэлбэхэд хувийн тохироог үзэж хэвшээгүй /Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Хангай сумд, Төв аймгийн Жаргалант сум/; 25. Төв аймгийн Жаргалант суманд өвчний түүхэнд (2012оны) хяналт хийхэд цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэх тухай өвчний түүхэнд бичээгүй, эмчийн хяналтан дор хийгээгүй, резус бүлэг, хувийн тохироо үзээгүй, цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх явцад хийгдэх эмчийн хяналт хийгдээгүй, бүтээгдэхүүн сэлбэсэн протоколыг бүрэн хөтөлж өвчний түүхэнд хавсраагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Дүгнэлт: 1.Цус сэлбэлт судлалын үндэсний төв, цусны салбар банкны үйл ажиллагааг 3.8 кодтой хяналтын хуудсаар үнэлэхэд 25 хувь нь дунд эрсдэлтэй, /Өвөрхангайн Хархорин НЭ-45%, БОЭТ-32%, Увс 35%, Говь-Алтай 33%, Төв 30%/ 75 хувь нь бага эрсдэлтэй /ЦССҮТ10%, Архангай 11%, Баян-Өлгий 18%, Баянхонгор 18%, Булган 13%, Говьсүмбэр 12%, Дорноговь 25%, Дундговь 12%, Завхан 19%, Орхон 15%, Өмнөговь 15%, Сэлэнгэ 14%, Хөвсгөл 28%, Хэнтий 13%, Багануур дүүрэг 17%/ үнэлэгдсэн байна. 2.Донорын тухай хуулийн 171 дүгээр зүйлд заасан гамшгийн үед шаардагдах цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх тухай заалтуудын хэрэгжилт 62.5%, Эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт 79.2%, донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор мөрдөгдөж буй салбарын дүрэм журмын хэрэгжилт 75.8%, эрүүл ахуйн нөхцөл, халдвараас хамгаалах дэглэмтэй холбоотой дүрэм, журмын хэрэгжилт 83.4%, “Тусгай мэргэжлийн оргүй төвийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6330-3:2012 стандартын хэрэгжилт 81.9%-тай байна. 3.Өмнөх шалгалтаар ЭМЯ-д шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн асуудлын 67 хувийг огт хэрэгжүүлээгүй байгаа нь салбарын яамдууд хяналтын байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлдэггүй, ажилдаа хариуцлагагүй ханддаг байдал харагдаж байна. 4.Эмнэлгүүдийн тухайн жилийн төсөвт гамшгийн үеийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгө тусгагдахгүй байгаа нь нийтийг хамарсан онцгой байдал, гамшгийн үед шаардагдах цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэхэд шаардлагатай хэрэгсэл, оношлуур, цусны хүүдийний нөөцийн бэлэн байдал хангагдахгүйд хүргэж байна. 5.Эмнэлгүүдийн захиалгын дагуу аюулгүй, чанартай, эмчилгээний үр дүнтэй цус, цусан бүтээгдэхүүнийг хүрэлцэхүйц хэмжээгээр үйлдвэрлэж, захиалгын дагуу бүрэн олгохгүй байгаа нь донорын тоо хүрэлцээгүйтэй холбоотой байна. 6.Шалгалтын явцад илэрч байгаа зөрчлүүд нь тухайн байгууллагын дотоод хяналт сул, цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа хангалтгүй, ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой гарч байгаа бөгөөд энэ нь цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг алдагдуулах, цус сэлбэлтийн дараах урвал, хүндрэл гарах, улмаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учрах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна. 7.Шалгалтанд хамрагдсан салбар банкууд нь агааржуулалтын системгүй, шаардлагатай өрөө тасалгаа хүрэлцээгүй, дотоод хяналтаар нян судлалын шинжилгээ тогтмол хийж, үнэлгээ дүгнэлт өгч ажилладаггүй, орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байгаа нь тэдгээрийн 60%-д үйлдвэрлэлийн агаар, гадаргуу, ариун материалын шинжилгээнд эмгэг төрөгч нян илэрч байгаагаас харагдаж байна. Шалгалтанд хамрагдсан эмнэлгүүдийн цус сэлбэлт хариуцсан эмч, эмнэлгийн ажиллагсдад мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллав. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 20 байгууллагад 96 заалт бүхий улсын байцаагчдын хамтарсан албан шаардлагыг хүргүүлж, илэрч буй зөрчил, үүсэж болзошгүй эрсдэлд үндэслэсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, хөтөлбөрийн дагуу 16 байгууллагын 115 эмч мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ